Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“25 дугаар суваг телевиз” 2014 оны шилдгийн шилдэг телевизээр шалгарлаа
Нийгэм

“25 дугаар суваг телевиз” 2014 оны шилдгийн шилдэг телевизээр шалгарлаа

Урлаг Урлаг09/01/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_63591802332222015010910494198342472015-01-09-10-56[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын сэтгүүл зүйн салбарын 2014 оны шилдэгүүдэд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо.  Ёслолын ажиллагааг нээж “Монголын сэтгүүлчдийн эвлэл”-ийн ерөнхийлөгч МУСГЗ Б.Галаарид нээж үг хэлсэн юм. Улмаар Монголын сэтгүүл зүйн түүхийн нэгэн хуудас, туурга тусгаар төрт улсынхаа их түүхийг бичигч сэтгүүлчдийн хөдөлмөрийг алдаршуулсан. 2014 оны шилдэгийн шилдэг телевизээр Монголын Анхны ардчилсан, чөлөөт телевиз “25 дугаар суваг телевиз” шалгарч үзэгч түмнийхээ итгэлийг хүлээлээ. Одоогоос 18 жилийн өмнө 25 дугаар суваг телевиз анхны эфирээ цацаж, ард иргэдээ шударга шуурхай мэдээ мэдээллийг хангах, соён гэгээрүүлэх их үйлсэд анх хөл тавьж байсан юм. Энэ цагаас хойш ард түмнийхээ итгэлийг хүлээж тасралтгүй 18 жил эфирээ цацаж шударга үнэний дуу хоолой болж, чанар чантсаатай уран бүтээлээр үзэгч түмнийхээ мэлмий оюуныг баярлуулсаар байгаа билээ.  Энэ л чин үнэнч хөдөлмөр зүтгэлийг Монголын сэтгүүлчдийн холбооноос үнэлж 2014 оны Монголын шилдэгийн шилдэг телевизээр шалгарууллаа.

Энэ шагнал бол хийж бүтээсэн уран бүтээлийг үзэж урамшуулан, шүүмжилж, магтаж цаг ямагт хамт байдаг үзэгчдийн шагнал гэдгийг тус телевизийн удирдлагууд энэ үеэр онцолж байлаа. Цаг ямагт Улс эх оронд болж байгаа үйл явдлыг хараат бус, шударга шуурхай хүргэхээс гадна Нийгмийн элдэв сөрөг үзэгдэл давамгайлайгалх хандлагатай байгаа энэ үед соён гэгээрүүлэх үүрэг хариуцлагаа ухамсарлан Ухаарал ирэхүй төсөлийг 2014 онд эхлүүсэн билээ. Мөн үзэгч түмний хүсэн хүлээдэг Дуэт энд Дуэль цэнгээнт нэвтрүүлэг, Танайд хоноё цуврал нэвтрүүлэгээс гадна  21000 цоо шинэ реалити шоуг үзэгчидээ хүргэж олон түмний хүсэн хүлээдэг нэвтрүүлгүүдийн нэг болоод байна.

 

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин М.Саранцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

23/05/2026

Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ

23/05/2026

Хүннү гүрний үеийн ховор олдвор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хадгалагдаж байна

23/05/2026

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026

“Married at First Sight” реалити шоу бүх дугаараа платформоосоо устгажээ

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.