Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монголчууд гурван саяулаа болсныг тохиолдуулан мялаалга өргөлөө /Бичлэг/
Театр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монголчууд гурван саяулаа болсныг тохиолдуулан мялаалга өргөлөө /Бичлэг/

Урлаг Урлаг28/01/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
erunhiilugch489210660201501281340857108502015-01-28-14-16[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ Монгол Улсын хүн ам гурван сая болсныг тохиолдуулан Монголын ард түмэнд хандаж хэлсэн үг

МЯЛААЛГА

Туурга тусгаар, бүрэн эрхт, эрх чөлөөт Монгол Улс гурван сая дахь иргэнээ тосож авлаа. Гурван мянганы эхэнд, Морин жилийн барианд, гурвалсан чандмань лугаа Монгол Улсын иргэд гурван сая болон өслөө. Юутай их баяр бахархал вэ! Монголчууд бид ерөөлөөр улам олуулаа болж байна. Манай Улсын хүн ам цаашид “Гурван сая” гэсэн билэгдэлт тоон дээр үргэлж өсч, үргэлж нэмэгдэн тоологдох болно оо. 

Хүний сайн, нутгийн сайхан цогцолсон Монгол Улсынхаа иргэн болж түмэн олныхоо магнайг тэнийлгэж төрсөн хүүхэд бүртээ төр түмнээ төлөөлөн чин сэтгэлийн сүүн мялаалга өргөе. Элбэрэл, ачлал дүүрэн ээж ааваа, өтгөс буурлуудаа, өрх гэрийнхэнээ баярлуулан ирсэн бяцхан үрсдээ баяр баярын дээдийг ерөөж, хамгийн сайн сайхныг хүсье. Эх Монгол орныхоо нэрийг дуурсгасан сайн хүн болж өсч торнихын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Их цагаан сүлдэндээ залбиран даатгая.

Монгол түмний гал голомт үргэлж бадарч яваг ээ. Эх үрсийн бие сайн, түшиг ихт түмний минь буян заяа тэгш байг ээ.  Монголын хүүхдүүд улам олуулаа болог ээ. Гучин буман Монголчууд минь эв бөх, хийморь өөдөө, эрх төгс, бүтээл арвин жаргаж яваг ээ. Түүх ихт төрийн минь сүлд тэнгэрийн тамгат Монгол үрсээ өнөд мөнх ивээх болтугай.

Хурай хурай хурай

2015 оны 1 дүгээр сарын 28

XVII ЖАРНЫ “ЯЛГУУСАН” ХЭМЭЭХ МОРИН ЖИЛИЙН

ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН ШИНИЙН ЕСНИЙ БАЛЖИННЯМТАЙ ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР, МОРИН ЦАГ

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Женнифер Хадсон “Dreamgirls”-ийн Бродвейн шинэчилсэн хувилбарыг продюсерлоно

11/10/2026
Театр Урлаг

“Амьтны ферм” метадрамын жүжгийн гол дүрд П.Эрдэнэзаан, Ц.Ганзориг, Э.Намуун, М.Төгөлдөр нар тоглоно

11/10/2026
Театр Урлаг

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг гуравхан удаа дахин тоглоно

08/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тайландын “Rinrada: The Influencer” аймшгийн кино Ази, Ойрх Дорнодын зах зээлд гарна

12/10/2026

Келли Кларксон Бруклины дэлгүүрийн эзнийг “бүдүүлэг”, “худалч” хэмээн шүүмжилжээ

12/10/2026

Аманда Сейфрид сексийн үзэгдэл олонтой байсан тул шинэ цувралд тоглохоос татгалзжээ

12/10/2026

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

12/10/2026

“Социализмаар аялцгаая” үзэсгэлэн тухайн цаг үеийн нийгэм, соёлын амьдрал, өөрчлөлтийг музейн орчинд танин мэдэх боломжийг бүрдүүлжээ

12/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.