Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Түмэн тэмээний баяр болно
Нийгэм

Түмэн тэмээний баяр болно

Урлаг Урлаг29/01/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0be50c428ccfac2cbig9205842732015-01-29-16-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

      Жил бүр уламжлал болгон зохиогддог “Тэмээний баяр-2015” арга хэмжээ ирэх гуравдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Булган суманд болох гэж байна. 1997 оноос хойш “Түмэн тэмээ” тэмээ аяллын холбоо санаачлан тасралтгүй зохион байгуулсаар ирсэн. 18 дахь жилдээ болох гэж буй “Түмэн тэмээний баяр” өвлийн наадмыг  Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулахаар боллоо. 

    Сүүлийн үед “Тэмээний талаар хэр сайн мэдэх вэ?” гэж хотын залуусаас асуухад “Номноос л зургийг нь харснаас биш амьдаар нь ёстой харж байгаагүй” гэх хүмүүс цөөнгүй  тааралдах болсон. Тэгвэл говийн хаан гэгддэг энэ гайхамшигтай амьтны ашиг тус, уламжлал ёс заншлыг залуустаа таниулах, сурталчлах зорилгоор  МЗХ нь уг  арга хэмжээг дэмжин,  хамтран  ажиллаж  байгаа  аж.

     “Түмэн тэмээний баяр” нь дэлхийд ховор хоёр бөхт тэмээг өсгөн хамгаалах, тэмээнд олон нийтийн анхаарлыг хандуулах, тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор зохиогддог бөгөөд шилдэг менежмент Монголын хамгийн анхны томоохон эвент болж чадсан юм. Тэмээний баяр уламжлал ёсоороо гуравдугаар сарын 6-ны есөн цагаас “Тэмээн фоло-2015” тэмцээний аваргын төлөөх урьдчилсан тоглолтууд явагдах бол 14 цагаас баярын нээлтийн арга хэмжээ албан ёсоор эхлэх аж.

     Энд тэмээтэй парад жагсаал, тэмээтэй сайхан хос, тэмээтэй буухиа зэрэг олон сайхан үзүүштэй уралдаан тэмцээн үйл ажиллагаа болох юм. Мөн шагайн харваа, тэмээн фологийн шувтаргын тэмцээн, түүнчлэн “Алтайн хойлог” клубын үйл ажиллагааг танилцуулсан “Тэмээ миний найз” сэдэвт гар зургийн уралдааныг энэ үеэр зохион байгуулж, орон нутгийн иргэдийн гар урлалын зүйл, сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа,  “Булган булаг” уяачдын холбооноос зохиодог бооцоотой хурдан тэмээ болон торомны уралдаан зэрэг арга хэмжээнүүд тус тус зохиогдохоор болжээ.

wwwUrlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.