Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»А.Адан “Жизель” балет дахин тайзнаа
Нийгэм

А.Адан “Жизель” балет дахин тайзнаа

Урлаг Урлаг03/04/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
03d4e28489295e16big6482482992015-01-21-10-08[www.urlag.mn]980281032015-04-03-12-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

     Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжиг болох “Жизель” хайр дурлалын эмгэнэлт балетыг 4 дугаар сарын 5-ны өдөр 17:00 цагаас Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна.

Энэхүү гайхалтай бүжгэн жүжгийг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Жин Коралли, Юлис Перрот нарын дэглэлтээр Францын Парис хотноо “Гранд Опера” театрын тайзнаа амилуулж байв. Харин 1884 оноос эхлэн балет мейстер Мариус Петипагийн дэглэлтээр тавьсан байдаг. Манай улсад анх 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд тоглож байжээ.

Ирэх сарын нэгэнд тоглогдох “Жизель” балетын симфони найрал хөгжмийг урлагийн гавъяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх удирдах бол туслах найруулагчаар  МУГЖ, Х.Гэрэлчимэг ажиллах юм байна.

Дүрүүдийн хувьд Жизельд СТА Ч.Ганчимэг, Альберт гүнд СТА О.Ганцоож, ойн захирагч Гансын дүрд СТА А.Өлзий-Орших,  Батильдад СТА Р.Байгальмаа, Вильфридэд Ц.Төмөрсүх, Миртад  Б.Саруул нар тус тус тоглоно. 

Тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.monda.mn- р худалдаалж байна.
Утас : 99196609, 88044508, 99024933, 99194570

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн Жисү Хонконгт нээгдсэн “Dior Addict”-ын шинэ поп-ап арга хэмжээнд оролцлоо

23/05/2026

Жүжигчин М.Саранцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

23/05/2026

Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ

23/05/2026

Хүннү гүрний үеийн ховор олдвор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хадгалагдаж байна

23/05/2026

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.