Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Залуу эр 92 настай эмэгтэйд анхны харцаар дурлажээ
Нийгэм

Залуу эр 92 настай эмэгтэйд анхны харцаар дурлажээ

Урлаг Урлаг17/04/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
139b4c7b833349bfdf2bb113436e36b0_x35253119642015-04-17-10-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн иргэн Грэгор Коллинз, Мария Альтман нарт бие биедээ дурлахад нь 60 насны зөрүү огтхон ч саад болоогүй аж. 32 настай Грэгор Коллинз шинэхэн жүжигчин байсан бөгөөд кино урлагт эхэлсэн карьер нь яагаад ч юм бүтэлгүйтсэн байна. Ингээд амьдралаа залгуулах ажил олохын тулд настай эмэгтэйд туслах ажилтан авах зарын дагуу шалгуулахаар шийджээ. Гэвч энэхүү уулзалт түүний амьдралыг насан туршид нь өөрчлөх болно гэж ёстой зүүдлээгүй байсан аж.

Тэр настай эмэгтэй нь түүхчдэд ихээхэн танил Мария Альтман байжээ. Альтман бол Холокостын золиос бөгөөд Венийн үйлдвэрийн эзэн Фердинанд Блох-Бауэрийн өв залгамжлагч юм. Тэрээр Густав Климтийн зургууд, ялангуяа “Алтан Адель” гайхамшигт бүтээлийг өвлөн авсан байна.

Харин Коллинз ярилцлагад оролцохоор очихдоо энэ талаар мэдэж байсан болов уу? Гэвч залуу эр Марияг харангуутаа л анхны харцаар дурласан гэнэ.

“Бид анх удаа яаж уулзсанаа би маш сайн санаж байна. Эхлээд би тэргэнцэрийн чимээ сонссон, дараа нь булангийн цаанаас маш аятайхан хувцасласан 92 настай эмэгтэй гарч ирсэн. Тэрээр яг л нэг бяцхан сониуч бүжин шиг өрөөг тойруулж харснаа шинэ хүн дээр анхаарлаа төвлөрүүлэн: “Харин та Грэгор юм шиг байна” хэмээн гайхалтай сайхан вен дуудлагаар өгүүлсэн юм. Ингэж л анхны үгсийг нь сонсонгуут л дурласан юм даа” хэмээн Грэгор дурсан өгүүлжээ.

“Ийм аятайхан эмэгтэйтэй би өмнө хаана ч таарч байсангүй. Тэр бүхий л зүйлд маш сониуч байдлаар хандан, яг л нэг хүүхдэрхүү ч юм шиг. Бид өрөөнд зэрэгцэж суусан бөгөөд биднээс өөр хэн ч байхгүй мэт сэтгэгдэл төрж байлаа. Тэр намайг маш анхааралтай, зөвхөн чихээрээ бус, бүр зүрх сэтгэлээрээ сонсож байсан. Тэр өглөө миний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн” гэж залуу эр дурсан ярьж байна.

Мария Альтман Холокостын золиос бөгөөд Австриас АНУ руу зугатан гарсан аж. Дайны уршгаар орон гэргүй болж, нацистууд тэдний гэр бүлийн хамаг үнэт зүйлсийг хуу хаман авчээ. Харин 1998 онд нацистуудад  хураагдсан өмч хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх тухай хууль гарч, олон жилийн дуулиант шүүх хурлын эцэст Мария өвөөгийнх нь өмч болох Густав Климтийн таван зураг, түүн дотор “Алтан Адель”-ийг эргүүлэн авсан байна.

Коллинзийн өгүүлж буйгаар, тэд харилцан бие биедээ таалагдсан аж. “Бид өмнө нь өөр төрөлдөө уулзаж байсан юм шиг тийм дотно мэдрэмж төрж байсан. Насны их зөрүүг үл хайхран, түүнийг надаас олон насаар ахмад гэдгийг би байнга мартчихдаг байлаа. Бид яг л 20 настай хосууд мэт өөрсдийгөө мэдэрдэг байсан бөгөөд энэ бол үнэхээр ямар нэгэн ид шид байлаа” гэж Коллинз дурссан байна.

Гэвч энэхүү аз жаргалтай амьдрал төдийлөн удаан үргэлжилсэнгүй. Коллинзтой танилцсанаас хойш гурван жилийн дараа буюу 2011 онд 95 насандаа Мария Альтман таалал төгсчээ. Түүний оршуулах ёслол дээр Мариягийн охин Грэгор руу хүрч ирээд: “Та бол ээжийн минь хамгийн сүүлчийн агуу хайр байсан” хэмээн өгүүлсэн аж.

Д.Мигаа

Эх сурвалж: ттnews.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Spider-Man: Brand New Day” киноны трейлер түүхэн дээд амжилт тогтоов

25/03/2026

Селин Дионы амьдрал, мэдрэлийн ховор эмгэгийнх нь талаар өгүүлэх кино гарна

25/03/2026

“Netflix”-ийн хоолны шоуны улмаас аяллын салбарын эрэлт огцом өслөө

25/03/2026

“Mild Orange” хамтлаг Улаанбаатарт тоглолтоо хийнэ

25/03/2026

“Ертөнц” физикл жүжгийн 17 уран бүтээлчид 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно

25/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.