Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»МУГЖ Т.Ариунаа: Хамтдаа амьдралыг бүтээнэ гэдэг аугаа гайхамшиг /Бичлэг/
Дуу хөгжим

МУГЖ Т.Ариунаа: Хамтдаа амьдралыг бүтээнэ гэдэг аугаа гайхамшиг /Бичлэг/

Урлаг Урлаг18/05/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
arinv158581788201505180526486456442015-05-18-14-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

   Сүүлийн үед сошиал ертөнцөд олны хүндэтгэлийг ихэд хүлээгээд байгаа залуу бол хөтлөгч Б.Тамир билээ. Тэрбээр эхнэр М.Болормаатайгаа танилцаад 2013 онд хуримаа хийсэн боловч 6 сарын дараагаар эхнэр М.Болормаагийн бие нь муудаж эхэлсэн байна. 2014 онд өвчний ерөнхий оношыг тодруулахад маш ховор тохиолддог ясны хорт хавдар гэсэн аймшигт хариуг сонсжээ.

   Тэд химийн эмчилгээ, туяан эмчилгээ зэргээр маш олон эмчилгээ хийлгэсэн боловч түүний бие сайжрахгүй л байгаа юм. Тэдний мэдээлэл интернэт ертөнцөд цацагдаж эхэлсэнээс хойш маш олон хүмүүст хүрч чин сэтгэлийн дэм, урам хайрласаар байгаа төдийгүй тэднээр бахархаж байгаа юм. Ийнхүү тэдний энэхүү их хайрын хүчинд тулгуурлан ангийн хамт олон, найз нөхөд нь энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар палас-д 19:00 цагаас "Хайрын хүч" тоглолтыг зохион байгуулахаар болоод байгаа билээ. 

 

  Тоглолтонд: "Эмоци" продакшн, BX, Баярцэцэг, Наагий, Баярцэнгэл, Бичүү, Амина, Мөнхбат&Үүрээ, "L guards", "Салхи", 3 бүдүүн, "Outlaw", "Мөнхийн реп", "Нэгэн зүгт", "Take off", "Fire", "Sync", "Motive", “Улаан туг” бүжгийн хамтлагууд болон дуучдаас С.Амармандах, Сэлэнгэ, Бобо, Анхаа Халиун, Хишигдалай, Жавхлантөгс, Зоригт, Gee, Цэцээ, Дандий зэрэг монголын шилдэг уран бүтээлчид оролцож хос залуусд хайрын хүчээ хайрлах юм байна.  Төгс хайрын жишээ болсон залуу хосоо дэмжиж та бүхнийг 5 сарын 20-ны үдэш нэгэн оройг рок, попын ододтой хамт мартагдашгүй өнгөрүүлж тэдэнд хайрын хүч бэлэглэхийг уриалж байна. 

Тэгвэл МУГЖ Т.Ариунаа хосуудад хамтдаа амьдралыг босгож, бүтээнэ гэдэг хамгийн аугаа гайхамшиг хэмээн сэтгэлийн дэм хайрлалаа.

www.urlag.mn 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Өмнөд Солонгосын дуучин Жан Хэ Ён 45 насандаа таалал төгсжээ

14/10/2025
Дуу хөгжим Урлаг

Ж.Мишээл “Silk way star” олон улсын уралдааны дөрөвдүгээр шатны ялагч боллоо

13/10/2025
Дуу хөгжим Урлаг

“Eyes Closed” дууг гурван цагийн дотор 1,8 сая хүн үзжээ

12/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хөвсгөл аймгийн уран бүтээлчид “Healing Art” наадамд өв соёлоо сурталчлав

14/10/2025

Найруулагч Ж.Сэнгэдоржийн шинэ кино дэлхийн нээлтээ хийнэ

14/10/2025

“Одиссей” пластик, хүүхэлдэйн жүжгийг аравдугаар сарын 17-ноос тоглоно

14/10/2025

Өмнөд Солонгосын дуучин Жан Хэ Ён 45 насандаа таалал төгсжээ

14/10/2025

Нууц тарнийн гүн ухаан, уламжлалт сургаалыг айлдана

14/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.