
"Vogue" сэтгүүлийн долоон сарын дугаарын нүүрийг модел жүжигчин Кара Делевинь чимлээ.
Энэ дугаарт тэрээр өөрийн хүүхэд насны амьдрал болон хайрын тухай үнэнээ дэлгэсэн байна.
Одоогоор Британийн гоо сайхан бүсгүй маань дуучин Энни Кларктай хосууд болоод байгаа. Тэрээр хэлэхдээ "Найз бүсгүй Энни Кларк минь миний амьдралын том хэсэг байж түүнтэй хамт байх өдрүүд намайг жаргалтай болгож байна" гэжээ.
Кара хэзээ ч өөрийн талаар олон нийтээс нууж байгаагүй бөгөөд үргэлж эмэгтэйчүүдэд эрчүүдээс илүү татагддаг гэж хэлдэг. "Хэрвээ би эр хүнд дурлавал түүнтэйгээ хамт амьдарч хүүхэд төрүүлж ээж болохыг хүсэж байна" гэж мөн төгсгөлд нь нэмж хэлсэн байна.
Эх сурвалж: Agshin.mn