Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны хүндэтгэлийн тоглолт болно
Нийгэм

Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны хүндэтгэлийн тоглолт болно

Урлаг Урлаг27/06/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-.______1381426402015-06-27-10-43[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тавь гаруй жилийн түүхтэй М.И.Глинкийннэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанаас дэлхийд үнэлэгдэх цөөнгүй дуучин төрсөн билээ. Энэхүү олон улсын уралдааныг Монгол улсад сурталчлан таниулах, сонгодог урлагийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор Серж Меценат Сангаас санаачлан М.И.Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны Зохион байгуулах хороо, ОХУ-ын Элчин Сайдын Яам, УДБЭТ хамтран "ГАЛА КОНЦЕРТ ЛАУРЕАТОВ конкурсаимени М.И.Глинки "хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулах гэж байна.
Гала тоглолтоор дамжуулан тус уралдаанд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцсон үе үеийн шагналтнуудаа алдаршуулах, Монголын дуурийн дуулаачдын залуу үеийг дэмжихийн сацуу уралдааныг ойрын ирээдүйд Монгол улсад хийхээр төлөвлөжээ. 

Энэ тоглолт нь соёл урлагийг дэмжих төрийн бодлогод бодитоор нөлөөлөх, М.И.Глинкийн нэрэмжит болон бусад олон улсын уралдааныг төр засгаас спортын олимп, дэлхийн аваргын тэмцээний түвшинд үнэлэх хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгох өндөр ач холбогдолтой юм. 

"ГАЛА КОНЦЕРТ ЛАУРЕАТОВ конкурсаимени М.И.Глинки "тоглолт 2015 оны 07-р сарын 08-ны өдөр УДБЭТ-ын алтан тайзнаа ганцхан удаа болно.

Тоглолтод:
Урилгаар М.И.Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны Зохион байгуулах хорооны Тэргүүн, Ерөнхий шүүгч, Ирина Архипова сангийн Ерөнхийлөгч, ЗСБНХУ-ын Ардын жүжигчин Владислав ПЬЯВКО
Удирдаач Красноярскийн Дуурь Бүжгийн Театрын Уран сайхны удирдагч, Ерөнхий удирдаач, ОХУ-ын Гавъяат жүжигчин, МУСТА Анатолий ЧЕПУРНОЙ
Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим

М.И.Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны шагналт уран бүтээлчид:

МУГЖ П.Ганбатагсан (баритон, XVIIуралдаан, III байр)
СТА А.Сайнбаяр (баритон, XXII уралдаан, III байр)
МУГЖ С.Мөнгөнцэцэг (сопрано, XXIII уралдаан, I байр)
СТА Ч.Энхтайван (баритон, XXIII уралдаан, II байр)
Ж.Бямбажав (бас, XXIII ба XXIV уралдаан, тусгайбайр)
МУГЖ Г.Ариунбаатар (баритон, XXIV уралдаан, I байр)
СТА Э.Анхбаяр (баритон, XXIV уралдаан, II байр)
СТА О.Хүрэлбаатар (бас, XXV уралдаан, II байр)
СТА Ч.Бадрал (баритон, XXV уралдаан, II байр)
СержМеценатСангийнурилгаароролцохуранбүтээлчид:
СТА Б.Гомбо-Очир (тенор)
СТА Б.Жавхлантөгс (баритон)
Б.Монголхүү (баритон)

Эрхэмсэг Хатагтай, Ноёд та бүхнийг сонгодог урлагийн гайхамшиг тертөнц, тансаг орчин хүлээж байна.

Тасалбарыг: www.TICKET.mn-ээс

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Амттаны галзуурал хөлдөөсөн чихрээр үргэлжилж байна

20/02/2026

Берлиний олимпын сэдэвтэй футболк шүүмжлэл дагуулав

20/02/2026

Италийн алдарт “Хайрын нум” Валентины өдөр нуржээ

20/02/2026

Филадельфийн музейгээс буулгасан боолчлолын үзмэрүүдийг буцаан байрлуулахыг тушаалаа

20/02/2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргалаа

20/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.