Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Өнөөдрийн зурхай
Үндэсний хөгжим

Өнөөдрийн зурхай

Урлаг Урлаг25/07/2015Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 25. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 9. Санчир гараг. Хонгорцог одтой, 5 шар мэнгэтэй хар бар өдөр. Өдрийн барилдлага  Тийн мэдэхүй. Шүтэн барилдлагаМод. Өдрийн наран 5 цаг 26 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Энэ ордны эрчүүд өнөөдөр амрагийн адал явдал хөөх эсвэл гэр ахуйн ажлаа амжуулах уу гэсэн сонголтын өмнө ирээд байна. Анхаарал сэрэмжтэй байхад илүүдэхгүй. Хувь заяа дахиад таныг сорьж байна. Алдар хүнд хэрхэн таны авир төрхөд нөлөөлөхийг туршиж байгаа хэрэг. Үйл явдал гэнэт танд ашиггүйгээр эргэж магадгүйг анхаар. Хуучин найзтайгаа уулзаж магадгүй бөгөөд энэ нь таны сэтгэлийг хөдөлгөх болно.


Үхэр (4/20-5/20)

Залхуутай өдөр. Аж ахуй, гэр ахуйн асуудлууд нь яаралтай шийдвэр гаргахад хүргэнэ. Найз нартайгаа уулзах уулзалт нь эргэлзээ, ядаргааны шалтгаан болж мэднэ. Биеийн байдал бага зэргээр муудаж, төрөл садантайгаа, хүүхдүүдтэйгээ зөрчилдөнө. Амралтын өдрөөрөө байгальд гэр бүлийн дотно хүрээнд өнгөрөө. Ойрын хүнтэйгээ болзох, романтик болзоо нь танд аз жаргал авчрана.


Хамтатгах (5/21-6/21)

Зөрчилтэй өдөр. Хувийн амьдрал чинь таатай байх боловч санхүүгийн асуудлууд таныг тайван байлгахгүй. Нөхцөл байдлыг буруу үнэлсэн ч өөрийн үйлдлийг зөв гэдгийг батлах гэж зүтгэсний хэрэггүй. Эргэн тойрноо анхааралтай харах шаардлагатай. Холын замд гарах, шинэ ажил, үйл ажиллагаагаа өрөгжүүлэх, таатай нөхцөл байдлыг авчирна. Хэрэв та өөрийн амьдралдаа ямар нэг өөрчлөлтийг хийхийг мөрөөддөг байсан бол энэ өдрийн сонго. Энэ өдөр таны биед хортой хүнс, ялангуяа согтууруулах ундаанаас татгалзахыг хичээгээрэй.


 Мэлхий  (6/22-7/22)   

Тайван бус өдөр. Хувийн болон гэр орны ахуйн чанартай асуудлууд тэргүүн ээлжинд гарч ирэн санаа сэтгэлийг зовоож, ая тухтай байдлыг алдагдуулах магадлал өндөр байх өдөр. Хийж буй зүйлийнхээ үр дагаврыг сайтар тунгаан бодож, асуудлуудыг яарч тэвдэлгүй алгуурхнаар зохицуулж чадваас бүх зүйл таны талд шийдэгдэх болно. Таагүй мэдээ хүлээн авснаар сэтгэл санаа хямарч, тэсвэр тэвчээр алдалт хил хязгаарыг давж мэдэх тул тайван байж, анхаарлаа бүү сарниулаарай. Эрүүл мэндийн хувьд бага зэргийн асуудал үүсэх хэдий ч, сандарч мэгдэх шаардлагагүй.


Арслан (7/23-8/22)   

Од эрхэс гадуур олон нийтийн арга хэмжээ, соёл, урлагийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өөрийнхөө авьяас, чадварыг харуулахыг зөвлөж байна. Учир нь та өнөөдөр л цаашдын хувь заяагаа холбох хүнтэйгээ танилцах магадлалтай байна. Унтаж амрахын өмнө шүршүүрт ор. Өнөөдөр нийтийн унаанд сууж явахдаа анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.


Охин (8/23-9/22)    

Амьдралын эрч хүч өндөр түвшинд байх боловч өдрийн зөрчилдөөнтэй хандлага, таны дотоод тэнцвэргүй байдлаас тань болж азгүй байж болно. Бодлогогүй шийдвэр, тэвчээргүй, өөрийн мэдэлгүй үйл хөдлөл нь санаанд оромгүй үр дүнд хүргэж мэднэ. Эрэгтэйчүүд хайр сэтгэлийн адал явдал, шинэ танил хайх хэрэггүй. Таны авьяасыг зохих ёсоор үнэлэхгүй байх болно. Одод бодол санаагаа цэгцлэхийг зөвлөж байна.


Жинлүүр (9/23-10/22)   

Уран бүтээлийн болон ажил хэргийн уулзалт, хэлэлцээр хийхэд таатай өдөр. Хэрвээ та үнэн сэтгэлээсээ хүсэж байгаа бол энэ өдрийг гэр орноосоо хол найз нөхдийндөө зочлох буюу аялал жуулчлалаар явах байдлаар өнгөрүүлээрэй. Танд зүгээр л тэдний халуун дулаан сэтгэл, нөхөрсөг орчин хэрэгтэй байгааг ойлгоорой. Үүний үр дүнд таны амьдралын зорилго тодорхой болж, уран бүтээх чадвар, бусдыг татах авьяас нэмэгдэх болно.


Хилэнц (10/23-11/21)   

Ачаалал ихтэй өдөр. Ойр дотны хүнтэйгээ харьцаа муудсанаас таны өнөөдрийн төлөвлөгөө үндсээрээ өөрчлөгдөж болзошгүй. Эсвэл гэнэтийн, санаанд оромгүй үйл явдлаас болж, сэтгэл санаа тавгүйрхэх байх. Гаргасан алдаа эндэгдлээ засахад таны тайван байдал, биеэ барих чадвар тус болно. Үүний дараа л та зорилгодоо хүрч чадна  


Нум (11/22-12/21)    

Магадгүй, өнөөдөр та эртний холбоо сүлбээ болон гэр бүлийн харилцаандаа эргэлзээтэй хандах бололтой. Сонголт хийх хүнд асуудал өмнө тань тулгарна. Биеийн байдал ядарч, туйлдана. Бие организмын сулралын энэхүү шинж тэмдгийг үл тоон хөнгөн хуумгайгаар хандах хэрэггүй. Үүнийг хүч чадлаа зөв зохистой зарцуулах гэж ярьцгаадаг. Оройн цагаар байгалийн сайханд гэр бүлээрээ агаар салхинд өнгөрөөгөөрэй.


Матар (12/22-1/19)   

Энэ өдөр бүтээлч авьяас тань нэмэгдэн, барилга барих, цэвэр агаарт идэвхтэй амрах нь таатай байна. Энэ өдөр өөрийгөө хөгжүүлж амраахыг хичээ. Хол замд явах, зугаалахад таагүй. Үрэлгэн байдлаа засах хэрэгтэй, ойрын хугацаанд нааштай орлого орж ирэхгүй гэдгийг анхаараарай. Зорилгодоо хүрэхийн тулд өөрийн бүх авьяас, бусдыг манлайлах чадвараа харуулах хэрэг гарах байх. Шинэ танилууд хожим албан тушаал дэвших, санхүүгийн ашиг олоход тус болно.


Хумх (1/20-2/18)   

Эрсдэлтэй өдөр. Ямар ч ажил ердийнхөөс илүү их хүч шаардана гэж одод танд сэрэмжлүүлж байна. Нөхцөл байдалд баригдмал бусаар хандах, өвөрмөц шийдвэр гаргах, хурдан хариу үйлдэл хийдгийн ачаар та өөрийн байр сууриа бэхжүүлж чадна. Амрагийн харилцаанд урвалт гарч болзошгүй. Үүнээс болж, та түүнийг сонирхохоо болих байх. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй, та удахгүй өөр хүнтэй танилцана. Харин та үйл явдлыг бүү яаруул.


Загас (2/19-3/20)

Ойрын хүмүүстэйгээ харьцахдаа анхааралтай ба биеэ барих хэрэгтэй. Урьд ажлын долоо хоногийн азгүйтэл нь гэрийг аймшиг болгож магадгүй. Эмэгтэйчүүд ухаан ба тэвчээр нь ханьдаа харьцах нийлэмжтэй харьцаанд нөлөөлнө. Гэвч өөрийн тэсвэр хязгаартай гэдгийг анхаар.

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.