Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын сайтын холбоо “Гэр бүлийн төгөл” байгуулна
Нийгэм

Монголын сайтын холбоо “Гэр бүлийн төгөл” байгуулна

Урлаг Урлаг07/08/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11807175_707679816043608_3648309288683563187_o-600x3375674134882015-08-07-09-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

11807175_707679816043608_3648309288683563187_oМонголын Сайтын Холбооноос санаачлан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Гэр бүлийн төгөл”  байгуулах зорилтот төсөл ажил хэрэг болж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагаас уг санаачилгыг дэмжиж МОСАХ-д 0.5 га газар гаргаж өгчээ. Өнгөрөгч  5-р сарын 2-нд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд анх санаачилж, шав тавьж байсан “Гэр бүлийн төгөл” зорилтот төсөл ийнхүү хэрэгжихээр боллоо.

 2015 оны 8 сарын 6-ны өглөө 10:00 цагаас  “Гэр бүлийн төгөл” –ийг   байгуулах цогц төслийн хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд Монголын Сайтын Холбооны ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Дэд ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Мөнхбаатар  болон бусад удирдлагууд, Үндэсний цэцэрлэгт  хүрээлэнгийн  дарга Б.Саранчимэг  нар  гарын үсэг зурж батламжиллаа.

Энэхүү төслийн хүрээнд гэр бүлийн гишүүд цэвэр агаарт,  эко орчинд сууж амрах дүүжин сандал, модон саравч, шинээр гэр бүл болсон хосуудын гэрлэлтийн зураг авахуулах боломжийг бүрдүүлсэн тайз зэрэг орчныг  Монголын сайтын холбооны менежмент, санхүүжилтээр байгуулахаар болж байгаа юм байна.11059873_707679769376946_6304899634540077473_o

Монголын сайтын холбоо нь 173 гишүүн сайтыг эгнээндээ багтаасан бөгөөд Цахим сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа хамгийн том мэргэжлийн байгууллага юм.  Тус холбоо нь гишүүдийнхээ эрх ашгийг дээдэлсэн олон талт үйл ажиллагаа явуулахаас гадна нийгэмд чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Үүний нэг нь “Гэр бүлийн төгөл” зорилтот төсөл юм.

Үндэсний цэцэрлэгт  хүрээлэн нь Нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг эзэлдэг  975 га газрыг хамарсан талбайд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд гадаад дотоодын  нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч, ногоон хөгжлийг  дэмжигч хувь хүн, албан байгууллагуудтай  хамтран ажиллаж олон тооны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ удаад Монголын сайтын холбоо Цахим сэтгүүл зүйн төлөөлөл болж бидэнтэй хамтран ажиллаж, ногоон хөгжлийг дэмжиж, ногоон сэтгүүлзүйг хөгжүүлэх үйлсэд нэгдэж байгаад талархаж байгаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг яриандаа онцоллоо.

11782262_707679882710268_3270877277981371092_o

11845080_707679886043601_1592705720606722760_o (1)

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жон Малкович алдарт удирдаач Сержиу Челибидакегийн дүрд тоглолоо

11/08/2026

Мишель Йео Бусаны кино наадмаас оны шилдэг Азийн кино уран бүтээлчийн шагнал хүртэнэ

11/08/2026

Мэрил Стрип “The Devil Wears Prada 2” кинонд өмссөн хувцаснуудаа дуудлага худалдаанд оруулна

11/08/2026

Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргээс хойш 30 жилийн дараа сэжигтэн шүүхийн өмнө зогсох гэж байна

11/08/2026

Тор хэмээх дүрээрээ дэлхий дахинд танигдсан жүжигчин Крис Хемсворт өнөөдөр 43 нас хүрч байна

11/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.