Улсын Филармонийн дуучин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дахин ОХУ-Д болсон олон улсын дуурийн наадмын тэмцээний тэргүүн байрыг эзэлж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан билээ. Тэгвэл эрхэм уран бүтээлч маань өчигдөр орой Английн Хатан хааны өргөөнд уригдан оройн зоог барьжээ.
Түүний хамт Маэстро Валерий Гергеив, алдарт cello Хакназаряан нар айлчлан ая дуугаа өргөсөн байна. Монголын нэрийг дэлхий дахинаа өргөн яваа түүгээр бид бахархахгүй байхын аргагүй билээ. Тэрбээр 23 хан насандаа МУГЖ хэмээх цол тэмдгийг хүртсэн юм. Г.Ариунбаатарын цаашдын урлагийг их үйлсд нь амжилт бүхний дээдийг хүсье
www.Urlag.mn