Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 14. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 3. Санчир гараг. Эрхтний тэнгэрт одтой, 1 цагаан мэнгэтэй, хөх морь өдөр.
Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Бүтээлч мэргэжилтнүүдэд таатай өдөр. Магадгүй сонирхолтой уулзалт, сэтгэл татсан санал, туршлага солилцох, эсвэл ашигтай захиалга авна. Дурын ажлыг зоригтойгоор хүлээж авбал амжилтанд хүрэх болно. Илүү зүйлрүү зориглох хэрэггүй энэ нь сэтгэл санаанд нөлөөлнө. Дотор эрхтэний өөрчлөлтөөс болж сэтгэл санаа тавгүй байх ба үүнээс эрт сэрэмжлэхийг сануулж байна.
Үхэр (4/20-5/20)
Таагүй өдөр. Сэтгэл санааны өөрчлөлт болон хөнгөн хийсвэр зан тань өдөр тутмын заншсан ажил төрлөө амжилттай явуулахад саад тотгорыг учруулах болно. Таны өөрийгөө хуурсан бодол санаа, гэнэтийн бодож боловсруулаагүй үйлдэл, гаргах шийдвэрээс болж харилцаа холбоо тогтоох болон идэвхтэй үйл ажиллагаа явуулах ажил хэрэг бүтэлгүй болох магадлалтай.
Хамтатгах (5/21-6/21)
Онцгой өдөр. Таны зүүд удаан үргэлжлэх бөгөөд ямар нэг дохио өгч байгааг та мэдэх болно. Зүүдээ сайн манаж, таны далд ухамсар ямар сониохолтой дохио өгч буйг сайн анхаар. Гэнэт ирэх мэдээ, хүлээх шинэ үүрэг даалгавар болон гэр орны асуудлууд таныг туйлдуулж, танаас ихээхэн хэмжээний эрч хүч, цаг завыг шаардах бололтой. Зөвхөн өөрийн хүчинд найдахын хэрэггүй. Чухал ажил хэргүүд ар араасаа цувран гарч, сэтгэл зүрхнийхээ асуудлыг түр хугацаанд мартахад хүргэнэ.
Мэлхий (6/22-7/22)
Аюултай, сэтгэл түгшээсэн өдөр. Ялангуяа энэ ордны эрчүүдэд хамааралтай. Биеийн байдал муудаж, гэнэтийн азгүй явдал болон гэмтэл авч магадгүй. Хурдтай явж эрсдэл гаргаж , ганцаар явахаас зайлсхий. Төлөвлөсөн ажил тань биелэх магадлал бага тул, ажил битгий төлөвлөөрэй. Амьдралаас ихийг шаардалгүй, таньд өгч байгаа зүйлийг нь шүүмжлэлгүй хүлээн сэтгэл ханамжаар дүүрэн байхыг хичээгэрэй.
Арслан (7/23-8/22)
Та өнөөдөр юу ч хийхээр төлөвлөсөн бай таны урлагийн авъяас уг төлөвлөгөөг тань өөрчлөх болно. Зарим хүмүүс өнөөдөр их тавгүй байх бөгөөд интернетээр хэсч, ном уншвал тайвшрах болно. Хамт амьдардаг хүмүүстээ урам зориг өгч, гэртээ багахан хэмжээний өөрчлөлт хийхийг оролд. Та өнөөдөр маш ажилсаг байх болно. Та ажил мэргэжлээ дээшлүүлж цаашид сурахаар шийдэх бөгөөд үүндээ сэтгэл хангалуун байж чадна. Сурдаг найз нөхдөөсөө тусламж авч, энэ талаар илүү их мэдээлэл цуглуул.
Охин (8/23-9/22)
Эрч хүч авах амралтын өдөр. Олон нийтийг хамарсан амралт зугаалганд явахад тааламжтай. Өдрийн эхэн хагаст гэр бүлийн болон хувийн асуудал үүсэх магадалтай. Муу мэдээ нь таныг түгшүүртэй байдалд оруулна. Үзвэр агаарт ихэнх цагийг өнгөрүүлэхийг хичээгээрэй. Орой хүүхдүүд болон гэр бүлийн харилцаанд асуудал үүсч хэрүүл маргаан үүсэх магадлалтай.
Жинлүүр (9/23-10/22)
Хар хүчний нөлөөнд оршсон, худал хуурмаг, толгой эргүүлсэн маш хүнд хэцүү өдөр. Таны мөнгө санхүүгийн байдал нэлээд муудах төлөвтэй. Үнэт эдлэлээ гээх буюу эртний мартагдах шахсан зээл төлбөрөө төлөхөөс аргагүй байдалд орох бололтой. Осол гэмтэлд орох, гал түймэр гарах, танихгүй хүнтэй маргалдан зодоон хийж ч болох юм. Хүмүүстэй харьцахдаа туйлын болгоомжтой байгаарай. Салалт бараг тодорхой болсон бөгөөд ойрын хугацаанд эсвэл арай оройхон салах нь зөвхөн танаас шалтгаална.
Хилэнц (10/23-11/21)
Хооллолтын чанарт анхаарлаа хандуул. Одод нь өөрийн хоолны дэглэмдээ анхаарахыг зөвлөж байна. Биеийн ачаалалд идэвхтэй амрахад, усан эмчилгээнд таатай өдөр. Төрөл төрөгсөдтэйгээ эсвэл найз нартайгаа жижиг асуудал гарч болно. Өгөөмөр ба уужим сэтгэл гарга. Шунал ба дайсагнал нь таагүй үр дагавартай байж болно. Хэтэрхий их зардал ба томоохон хөрөнгө оруулахаас зайлсхий. Оддын байрлал нь бизнесийн тал дээр ажиллахад таагүй байна.
Нум (11/22-12/21)
Өөрийн асуудалд хэтэрхий ихээр санаа зовох хэрэггүй. Хүчтэй зан чанар ба удирдах ажилд тэмүүлэх нь амьдралынхаа эзэн нь гэдгийг мэдрэхэд тань туслана. Энэ өдрийг гэр бүлтэйгээ тоглож, наргиж өнгөрөө. Гадаад төрхдөө амар амгалан байгаа мэт харагдах хуурамч баг нь муу санаатны халдлагаас таныг дахин хамгаалахад тусална.
Матар (12/22-1/19)
Энэ өдөр хэрүүл маргаан, уур цухлаар эхлэх бололтой. Танд дэлхий ертөнц таны нүдний өмнө сүйрч амьдрал ямар ч утгагүй мэт санагдаж үүнийг өөрчлөх ямар ч хүч чадал арга ухаан олдохгүй мэтээр төсөөлөгдөнө. Бүгдийг хараар будан урам хугарсан өнгөөр бүхнийг харах хэрэгтүй. Тайвшраад саунд суух, аль эсвэл хуучны найз нөхдийндөө зочлоорой. Бүх ажил хэрэг болон харилцаандаа биеэ барьж тайвнаар хандахгүй боп бүх насаараа харамсаад ч барахгүй алдаанд хүрч магадгүйг анхааруулж байна.
Хумх (1/20-2/18)
Энэ өдөр өөдрөг өнгөтэй байна. Хэрвээ та хэвийн байдлаасаа гарч чадвал өөрийгөө илүү аз жаргаптай байгааг мэдэрнэ. Таатай улсуудтай уулзаж магадгүй бөгөөд найрсаг тааламжтай үг сонсох болно. Тэдний чин сэтгэлийг бүү эргэлз. Шинэ танилтай болох нь зүгээр та өөрийгөө ашигтай байдалд үзүүлж гялалзах боломж олно. Гэвч гаригс толгойгоо алдахгүй байхыг сануулж байна. Таны илэн далангүй ба өгөөмөр занг чинь хэн нэгэн буруу тайлбарлаж болзошгүй.
Загас (2/19-3/20)
Шинэ зүйл ба судлагдаагүй юманд тэмүүлэх эрмэлзэл, төрөлхийн сониуч байдал нь эргэн тойрны хүмүүст бүдүүлэг мэт ойлгогдоно. Гэртээ маргалдна, хамтрагчийн ёс бус үйлдэл нь таныг галзуу араатан болгож хувиргана. Муу мэдээ нь түгшүүрийг нэмэгдүүлнэ.