Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хөргөгчинд хадгалах ёсгүй 10 хүнсний бүтээгдэхүүн
Дуу хөгжим

Хөргөгчинд хадгалах ёсгүй 10 хүнсний бүтээгдэхүүн

Урлаг Урлаг06/01/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
d0aanltsa1b514g87ds69vegj3911617012016-01-06-15-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Бид өдөр бүрийн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүдийнхээ олонхыг хөргөгчиндөө хадгалдаг.

Гэтэл үнэндээ тэдгээр олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийн заримыг нь хөргөгчинд хадгалахад тохиромжгүй байдаг аж. Дараах 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг хөргөгчинд бус гал тогооны тавиур, шүүгээ зэрэгт хадгалах нь илүү тохиромжтой байдаг юм байна. Та бидний хөргөгчинд хийдэг цөөнгүй бүтээгдэхүүнүүд эдгээрийн дунд байгаа нь анхаарууштай юм.

Сонгино

Кофе

Кофены үр, нунтаг кофег хөргөгчинд хадгалахад амтаа алдаад зогсохгүй эргэн тойронд нь байгаа бусад бүтээгдэхүүнүүдийн амт, үнэрийг шингээдэг. Их хэмжээний кофег хадгалах бол хөлдөөгчинд, бага хэмжээгээр бол сэрүүн, харанхуй газарт хадгал.

Оливийн тос

Оливийн тосыг хөргөгчинд хадгалах нь өтгөрөхөд хүргэдэг ба цөцгийн тос шиг бүтэцтэй болгодог.

Базилик

Базиликыг тасалсан цэцэг шиг цэвэр устай саванд хийж тавьдаг. Хөргөгчинд хийсэн базилик амархан хатаж, ойр орчмынхоо хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэрийг шингээдэг.

Зөгийн бал

Зөгийн балыг хөргөгчинд бус өрөөний температурт сайтар тагласан байдлаар хадгална.

Сармис

Хөргөгчинд хадгалсан сармис соёолж эхэлдэг. Мөн зөөлөрч, хөгцөрдөг. Тиймээс сармисыг сэрүүн, хуурай газарт хадгалах хэрэгтэй.

Талх

Хөргөгчинд хадгалсан талх хурдан хатдаг. Талхаа гал тогооны тавиур эсвэл хөлдөөгчинд хадгал.

Авокадо

Авокадо жимснүүдээ бүрэн боловсрохыг хүлээж байна уу? Тэгвэл мэдээж хэрэг хөргөгчинд хийж болохгүй. Харин бүрэн боловсорсон жимсээ яг одоо хэрэглэх гээгүй л бол хөргөгчинд хийж болно.

Төмс

Төмсийг хөргөгчинд хадгалах нь чихэрлэг амттай, элсэрхэг бүтэцтэй болгодог. Учир нь хүйтэн орчин цардуулыг нь хурдан хугацаанд элсэн чихэр болгож хувиргадаг. Төмсийг хүйтэн орчинд биш сэрүүн орчинд цаасан уутанд хийж хадгал.

Улаан лооль

Хүйтэн орчин боловсрох явцыг зогсоодог учир хөргөгчинд хадгалсан улаан лооль амтаа алддаг. Мөн бүтэц нь ч өөрчлөгддөг.

 

 

   
Эх сурвалж: MGLnews.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр Эдит Пиафын мэндэлсний 110 жилийн ойн өдөр

19/12/2025
Дуу хөгжим Урлаг

Бяцхан мисс Т.Үжингүнжийн шинэ уран бүтээл ‘Rockstar’ дуу

18/12/2025
Дуу хөгжим Урлаг

“Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно

17/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Арванхоёрдугаар сарын 31-нд Төв талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүн зохион байгуулна

23/12/2025

Парисын загварын долоо хоногийн хуваарь гарлаа

22/12/2025

“KPop Demon Hunters”-c болж хатаасан далайн байцайн экспорт түүхэн дээд түвшинд хүрчээ

22/12/2025

NASA урьд өмнө ажиглагдаагүй гараг илрүүллээ

22/12/2025

“Өв, Өлгий-3000” тусгай үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ

22/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.