Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Морин Хуур 2015” оны шилдэг дуу шалгаруулах наадам үргэлжилж байна
Нийгэм

“Морин Хуур 2015” оны шилдэг дуу шалгаруулах наадам үргэлжилж байна

Урлаг Урлаг19/01/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-02-04_1711023290828852015-02-05-09-11www.urlag_.mn6744973182016-01-06-17-28www.urlag_.mn_1360333192016-01-19-09-44[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Оны шилдэг дуу шалгаруулах “Морин Хуур” наадам нь дууны урын сан, дууны ая, аялга, хэлбэр, хөгжмийн найралжуулгыг шинэчилсэн содон бүтээлээр баяжуулсанүндэсний дууны санг бүрдүүлэх зорилготой хамгийн том дууны наадам юм.

Тус наадамд жил бүр дундажаар 80 аас 120 орчим дууны бүтээл өрсөлддөг бөгөөд 1987 оноос хойш олны таашалд нийцэж хит болсон мэргэжлийн дуу хөгжмийн уранбүтээл олноор төрөн гарсан билээ. 2010 оноос Монгол  улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж мэргэжлийн дууны бүтээлээс гадна нийтийн рок поп зэрэгдууны олон төрөл жанрыг хамруулах болсон.

Тус наадмыг жил бүр МУ ын ерөнхийлөгчийн тамгын газар, Боловсрол Соёл Шинжлэх ухааны яам тус тус санхүүжүүлж мэргэжлийн хөгжмийн урлагийн шалгуурттэнцсэн, чанартай дууны бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн билээ.

Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны Удирдах Зөвлөлийн 2015 оны 12 – р сарын 04 -ний тогтоолоор “Морин хуур-2015” оны шилдэг дуу шалгаруулах наадмыг 2016 оны 1 сарын 16 – 28 өдрүүдэд зохион байгуулах, наадмын комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж комиссын даргаар нь МХөгЗХ-ны гүйцэтгэх захирал Дагваны Ганпүрэвийг томилов. 

Тус наадмын ерөнхий зохион байгуулагчаар Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо, хамтран зохион байгуулагчаар МҮОНТ, Улсын филармони, Соёлын төв өргөө,Нийслэлийн Улаанбаатар чуулга зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагууд ажиллаж байна.

Энэ жилийн наадамд нийт 93 дуу бүртгүүлэв

Наадмын 1-р үе шат 2016 оны 1-р сарын 16-д Улаанбаатар чуулгын концертын танхимд амжилттай болж оны шилдэг 25 дууг шалгаруулав.  

“Морин хуур 2015” наадмын оны шилдэг 25 дуу

№

Шилдэг дуу

Зохиогч

Бүртгэлийн дугаар

1

Тэнгэрийн хаяа

Д.Нацагдорж УГЗ

0116-01-06-2

2

Аав л нутаг 2 минь

Д.Дорлиг

0116-07-11-2

3

Ээж минь та урт наслаарай

Д.Цэцэрлэг

0116-08-11-1

4

Хүчитний манлай

Р.Санжсүрэн

0116-15-13-1

5

Гэргий ээж

Б.Магсаржав

0116-12-12-2

6

Ембүүтэй нуур

Г.Тэрбиш

0116-03-08-3

7

Дарьгангын хээр тал

Х.Алтангэрэл

0116-16-13-1

8

Алтан овог

Н.Чулуунхүү

0116-22-14-1

9

Уйдашгүй эх орон

Ц.Эрдэнэбат

0116-24-14-1

10

Сүүнд ивэлсэн хайр

Б.Цогтдэлгэр

0116-26-14-2

11

Тэнгэр энтэй аав

Д.Ариунболд

0116-28-14-1

12

4 цагийн аяс

Д.Батсүх

0116-29-14-1

13

Цэцэн ханы нутаг

Б.Бямбабаяр

0116-31-14-1

14

Хоймор өнжих нар

Б.Батэрдэнэ

0116-32-14-1

15

Отгонтэнгэр тандаа

У.Пүрэвсүрэн ХЦДБЧ

0116-33-14-1

16

Хакухо их аварга

Г.Жанцансамбуу

0116-34-14-1

17

Аглаг Бүтээлийн орон

Н.Бат-өлзий

0116-35-14-1

18

Хамгийн сайхан орой

П.Саранзаяа

0116-41-15-1

19

Жигүүрт саарал

Ц.Пүрэвхүү

0116-46-15-1

20

Улаанбаатар

Д.Чулуун

0116-47-15-1

21

Тавилангийн харгуй

Т.Сэр-од

0116-48-15-1

22

Эхийн сэтгэл

У.Нармандах

0116-51-15-1

23

Хайрын цагаан даль

А.Мөнгөншагай

0116-52-15-1

24

Үй зайгүй миний найзууд

Х.Мөнхертөнц

0116-55-15-1

25

Бурхан халдун

Н.Жанцанноров

0116-58-15-1

Үүнээс “Оны тэргүүн байр, хоёр болон гуравдугаар байр, тусгай  байрыг мэргэжлийн хөгжмийн зохиолчид, яруу найрагч, хөгжмийн мэргэжилтнүүдээс бүрдсэншүүгчдийн баг “ГАЛА” тоглолтон дээр тодруулна.  Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-2015” наадмын хүндэтгэлийн “Гала” тоглолт 2016 оны 1-р сарын 28 ны 19:00 цагт Соёлын төв өргөөнд болно.

Тус наадмыг МҮОНТ албан ёсны эртхэйгээр бичиж цагаан сараар олон нийтэд дамжуулах ба Монголын Радио оны шилдэг 25 бүтээлийг “Алтан фонд”-д бичиж үлдээнэ.

Оны шилдэг дууны гранпри шагналд МУ ын ерөнхийлөгчийн нэрэмжит өргөмжлөл, Морин хуур цом, тэргүүн шагналд БСШУЯ ны нэрэмжит өргөмжлөл цом мөнгөншагналуудыг тус тус олгоно.

 

“МОРИН ХУУР-2015”

Наадмын Комисс

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Baeksang Arts Awards”-ын шилдгүүд тодорлоо

11/05/2026

Уран барималч Ө.Бүрэнжаргал “Халдвар” үзэсгэлэнгээ “Хаан” галерейд дэлгэлээ

11/05/2026

Суут зураач Сальвадор Дали энэ өдөр мэндэлжээ

11/05/2026

Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, жүжиг, киноны нэрт зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазар таалал төгслөө

11/05/2026

Монгол, Германы соёлын өдрүүдийг “Мөнх тэнгэрт” үзэсгэлэнгээр нээв

11/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.