Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Амьдрал ахуйдаа баримтлах Монгол ёс заншил
Дуу хөгжим

Амьдрал ахуйдаа баримтлах Монгол ёс заншил

Урлаг Урлаг13/02/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2rhq93askclp6nhj4h89me0kig4236813242016-02-13-16-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зургийг С.Заяасайхан "Барууны гүнж"

  • Эцэг эх, өвөө эмээ маань малгайгаа буруу харуулж өмсөхийг муу ёр гэж цээрлэдэг. Энэ нь нас барсан хүнийг хөдөөлүүлээд буцахдаа малгайгаа буруу харуулж өмсдөгтэй холбоотой юм. Ингэвэл нутаглуулсан сүнс “Хөөрхий эд нар маань намайг харсаар буцлаа даа” хэмээн боддог ажээ.
  • Малгайгаа бусад хүнтэй сольж өмсөхийг цээрлэнэ. Сольвоос сүлд хийморь арилана. Хөлстэй малгай өмсвөөс бузартана гэнэ.
  • Босгонд сүх мэс хүргэхийг цээрлэнэ. Зөрчвөөс айл гэрийн үүдэн сахиус хилэгнэнэ гэж үздэг.
  • Гэр байшингийн босгон дээр болон үүд хаалга алдлан зогсвол хэрүүл маргаан үүснэ гэх ба босгоноос дүүжлэн үхэхийн цондон гэж ихэд зэвүүрхэн цээрлэдэг.
  • Хаалгаар шагайж, ирж яваа хүнийг байн байн харвал аз харьж, олз омог хаагдана гэдэг.
  • Алс аян замд явах хүн босоо зогсож цай ууж, идээ амсдаггүй. Учир нь аян замд саад тотгор, гай барцад тохионо хэмээдэг.
  • Босгоны ойрхон суухыг цээрлэнэ. Зөрчвөөс боол зарц явахын шинж гэнэ.
  • Буурь сэлгэн нүүж буй айл гэрийн бууриа цэвэрлэлгүй орхихыг цээрлэнэ. Зөрчвөөс газар нутгийн сахиус хилэгнэнэ. Шинэ нутаг ээлгүй болно гэж үздэг.
  • Буурин дээрээ яс, үс үлдээхийг цээрлэнэ. Үл хэрэгсэвээс мал сүрэг хорогдоно, хишиг буян дундарна, хот харлаж ядуурна гэнэ.
  • Буцан нүүдэллэж яваа шувуудын цувааг тоолохыг цээрлэдэг. Тоолбол аян замдаа барцадтай, тоолсон хүнд өлзий бус гэнэ.
  • Бүсгүй хүний бүсийг эр хүн бүслэхийг цээрлэнэ. Зөрчвөөс хийморь лундаа доройтоно.
  • Гарын алгаа хамаагүй хүнд үзүүлэхийг цээрлэнэ.
  • Учир нь алганы зураас тухайн хүний заяа тавилангийн толь хэмээдэг.
  • Алтан гадас одны зүг харж морь харахыг цээрлэнэ. Учир нь одот тэнгэрийг хүндгэхийн учир тэр болой.
  • Алт мөнгө, элдэв эрдэнэсийг хамаагүй эдэлж хэрэглэхийг цээрлэнэ. Буян барагдана, хүнддэнэ, атаач, жөтөөч, шунаг сувдаг хорхойг асаана гэж үздэг.
  • Хүний өөдөөс нулимдаггүй.  Буян хишгээ гөвнө гэдэг.

www.budda.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Бяцхан мисс Т.Үжингүнжийн шинэ уран бүтээл ‘Rockstar’ дуу

18/12/2025
Дуу хөгжим Урлаг

“Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно

17/12/2025
Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр дуучин Ноён Бондгорын мэндэлсэн өдөр тохиож байна

17/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Коби Брайантын пүүзийг дуудлага худалдаагаар дор хаяж 10 сая ам.доллароор зарахаар болжээ

18/12/2025

Майкл Жорданы байшинг гэр музей болгоно

18/12/2025

Бяцхан мисс Т.Үжингүнжийн шинэ уран бүтээл ‘Rockstar’ дуу

18/12/2025

“Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулна

18/12/2025

Алдарт жүжигчин Брэд Питт 62 нас хүрлээ

18/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.