Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 19. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 11. Санчир гараг. Үнэг одтой, 1 цагаан мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өдрийн барилдлага: Түлэх.Шүтэн барилдлага: Төрөхүй. Өдрийн наран 7 цаг 02 минутад мандан, 18 цаг 55 минутад жаргана.
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Ганц бие хүмүүс сонирхсон хүмүүстэйгээ уулзана. Энэ харьцаа энгийн байх боловч цаашдаа гүнзгийрнэ. Хуучин хайр дурлалаа санагалзаж магадгүй. Сонгосон хүнийхээ бусдаас хараат бус байх гэсэн бодолд бүү саад бол. Хэрвээ танд дарамттай санагдаж байвал өөдрөг байхын тулд гадуур зугаалахыг хичээ. Гадаа халуун, хүйтэн, нартай, цастай ч бай хамаагүй энэ бүгд таны сэтгэлийг сэргээж өгөх болно.
Үхэр (4/20-5/20)
Таагүй өдөр. Аливаа хүчин чармайлт шаардлагатай үр дүнг авчрахгүй байх магадлалтай. Бусадтай харьцах харилцаагаа багасга. Шинэ танилуудтай болсны хэрэггүй. Гэр бүлийн харьцаанд хүндрэл гарах, түншүүдтэйгээ зөрчилдөж болзошгүй. Дотнын хүмүүстээ анхаарал халамж тавь. Тэдэнд таны хайр энхрийлэл дутагдаж байгаа гэдгийг ойлго. Аливаа нэгэн маргааныг хор хохиролгүй бол чимээгүй өнгөрөөж байхыг сануулж байна.
Хамтатгах (5/21-6/21)
Гэртээ ойр байж эргэн тойронд байгаа боломжийг эрж хай. Ганц бие хүмүүс гайхалтай хүнтэй танилцаж, романтик харилцаа тогтооно. Эмнэлэгт хэвтэж буй найз нөхөд хамаатан садан дээрээ очиж тэднийг баясга. Тэдэнд цэцэг, шинэхэн жимс авч очвол тэднийг баяр хөөртэй болгоно. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ спорт болон олон нийтийн арга хэмжээнд оролцох болно. Гэр бүлээрээ сайхан амарч чадах төлөвлөгөө гарга.
Мэлхий (6/22-7/22)
Гаднын нөлөө, буруу зөвлөгөө нь ажил хэргийн уулзалт, хэлэлцээрийн үр дүнд сөргөөр нөлөөлөх болно. Магадгүй бүх ажлыг л хийхэд хэцүү байх болно. Шийдэх асуудлууд эхний шатанд тавигдана. Урьдын хайртайгаа учрах бөгөөд өмнөх явдлаа санагалзан дурсана. Амьдралын эрч хүч тань нэмэгдэж, та өөдрөг сэтгэлээ орчин тойрныхонтойгоо хуваалцана.
Арслан (7/23-8/22)
Эрүүл мэнд ерөнхийдөө сайн байна. Гэхдээ энэ нь биеийн эрүүл мэнд юм шүү. Харин сэтгэлийн эрүүл мэнд базаахгүй байдалтай байгаа бөгөөд үүнийг та зөвхөн өөрөө л анагааж чадна. Тэсвэр тэвчээртэй байж, бусдын нууц явуулгад бүү авт. Харилцаа холбоогоо хязгаарла. Өөрийн болон ойр дотны хүмүүсийн эрүүл мэндэд санаа тавиарай. Биеийн ачааллаа ихдүүлэх, эрсдэлтэй арга хэмжээнээс болгоомжил. Ахуйн цахилгаан хэрэгсэлтэй харьцахдаа анхааралтай бай, бэртэл гэмтэл авах магадлал өндөр байна.
Охин (8/23-9/22)
Үзэл бодлоо хамгаалах шүүмжлэлт өдөр. Гэр бүлд ноцтой зөрчил үүсч болзошгүй. Урьдын хэрүүлийн үргэлжлэл бололтой. Өнөөдөр та хэрүүл маргаанаас буцахгүй шинжтэй байгаа тул найз нөхөд танилуудтайгаа уулзахаас зайлсхий. Холоос ирсэн хүмүүстэй харилцсанаар гэмтэл авч, урам хугарах бололтой. Биеийн хүчний хөдөлмөр хийх, шинэ танилтай болохыг цээрлэ. Харанхуй газар, ганцаардлаас зайлсхий. Өөрийн байр суурийг тогтоох, найрсаг байхад хүчээ чиглүүл.
Жинлүүр (9/23-10/22)
Ичимхий бүрэг зан, хэт мэдрэмтгий байдлаа ялан дийл. Эрэгтэйчүүд санхүүгийн алдагдалд орж болохыг од эрхэс анхааруулж байна. Эмэгтэйчүүдийг шинэ танилууд хүлээж байна. Гэвч хайр дурлалын энэ роман удаан хугацаагаар үргэлжлэхгүй сэтгэл гонсойлгосон, гомдлоор дуусах магадлалтай. Гэвч үүнд сэтгэлээр унах хэрэггүй танд удахгүй аз ирнэ гэдэгт итгэ.
Хилэнц (10/23-11/21)
Эрсдэлтэй үйлдэл, үнэтэй худалдан авалт хийхгүй байхыг зөвлөе. Шинэ түншүүдтэй харьцахад амжилт олохгүй, харин хуучны найз нөхөд, хамаатнууд тань үнэтэй зөвлөгөө өгч чадна. Гэр бүлийн хүрээнд идэвхтэй амрах, аялах, хүүхдүүдтэйгээ тоглож наадахад тааламжтай. Согтууруулах ундаа бүү хэрэглэ. Үүнээс болж хэзээ ч засаж залруулж болохгүй алдаа гарах магадлал маш өндөр байна.
Нум (11/22-12/21)
Олон сайхан уулзалтууд болно. Мөн олны өмнө үг хэлнэ. Эдгээр нь танд ажил хэргийн нөхөрсөг олон хэлхээ холбоо тогтооход тусална. Биеэ авч явах тал дээр анхаар, хэлэх үгээ бодож хэл. Идэвхтэй амьдрал, хөнгөн, найрсаг уур амьсгал, өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлийг авчирна. Баталгаа нэр төрөө ухамсарла. Өөрийнхөө хувийн орон зайг алдахаас болгоомжил. Учир нь та энэ орон зайд илүү эрүүл байж хайр дурлалыг мэдрэх болно.
Матар (12/22-1/19)
Ходоодондоо анхаар. Хурц хоолноос болгоомжил, ердийн зөвлөгөө сайн авч бай. Сексийн чадвар, зөн совин, зөв шийдвэр гаргах чадвар нэмэгдэнэ. Эрч хүч өсөх байдлыг дээд зэргээр ашигла. Ганцхан агшинд үр дүнд хүрнэ гэж бүү найд. Та магадгүй ямар нэгэн ойн арга хэмжээнд уригдана, тэнд та өөрийн бүх сайн чанарыг харуулж чадах болно. Биеийн тамирын дасгал, харилцаа, бүтээлч байдал гарна. Энэ нь дотны хүнтэй эсвэл хүүхдүүдтэйгээ холбоотой байна.
Хумх (1/20-2/18)
Цэвэрлэгээ хийж хэрэггүй эд зүйлсээсээ салах өдөр. Бие даан боловсролоо дээшлүүлэх оюун санааны хөгжилд таатай байна. Дотоод ертөнц болон гадаад нөхцөл байдлаа цэгцтэй болго. Өнөөдөр ажил хэргийн сургалт арга зүйн ном зохиол худалдан авахад сэтгэл хангалуун үлдэнэ.
Загас (2/19-3/20)
Амьдралын бүх салбарт сайн цаг үе таны амьдралын бүх зүйл сайн сайхан тогтвортой байна. Ганц бие хүмүүс хайрттайгаа учрах магадлалтай. Өөрчлөлтөөс бүү эмээ, энэ нь таны гэр бүлд эд баялаг энх тунхыг авчирна. Та хэдийгээр аль хэдийн хайр дурлалтай учирсан ч хэн нэг өөр хүн таны сэтгэлийг татах болно. Өөрийнхөө бодолд бус зүрх сэтгэлдээ захирагд. Чөлөөт цагаа хайртай хүнтэйгээ хамт өнгөрөөн эрч хүчээ сэлбэ. Хамтдаа инээж, бие биенээ хайрлах нь бүх зүйлийг өөрчилж чадна.