Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Чи миний бүх юм байсан – Chi minii buh yum baisan – Outlaw
Дуу хөгжим

Чи миний бүх юм байсан – Chi minii buh yum baisan – Outlaw

Урлаг Урлаг18/06/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хайраа чи миний сэтгэлийг тэтгэгч ид шидийн илбэ нь байсан
Хайраа чи миний хайрыг хөглөгч эгшиг бас аялгуу нь байсан
Хайраа чи миний зүрхийг татагч бүхэл бүтэн ертөнц байсан
Хайраа чи миний дэргэд гэрэлтэгч тод жаргалын наран байсан
Сайхан ертөнц сэтгэл зүрхний ганцхан эзэн нь хайцсын бэ
Саяхан гэхэд дэргэд минь байсан охин одоо яацын бэ
Учрал бүхэн сайхан атлаа үүрдийх биш зуурдых байлаа
Үнсэлт бүхэний халуухан нь атлаа урууланд чинь хүрэхэд хүйтэн байлаа
Анхны бүхэн жаргалтай байдагч үргэлжлэх хугацаа богинохон байдаг
Аз жаргал дэргэд байдагч хагацал зовлон үргэлж дагадаг
Хайртай хүн чинь дэргэд чинь байвал энэ чиний жаргал тиймүү
Би чамаас асууя чи минь миний хайр минь мөн үү

Дх: Дэргэд минь байсан тэр их хайрыг
Дөлгөөхөн атлаа дулаахан хайр булаасан харцыг
Дандаа л юм шиг санаад тоогоогүй өнгөрүүлсэн хайрын тэр их балыг
Дахиад хэзээ ч ирэхгүй хайраа би үүрдээр алджээ үүрдээр алджээ

Хайраа чи миний бүх юм байсан хайраа чи миний бүх юм байсан
Хайраа чи миний утга учир байсан хайраа чи миний амьдрал байсан
Хайраа чи миний баяр баясал байсан
Аз жаргал чи минь одоо хаана байна амьдарлын утга учир хаана байна
Ариун эрдэнийн сахиусан нь хаана байна ааа бас баяр баясгалан нь хаана байна
Хаана байна чамайг санан санан сууна би хаана байна чамайг санан шаналан сууна би
Хайрты чинь сэтгэл үгүйрч байна хайр сэтгэл минь төгсөж байна
Хаяад явсан хаяад явсан хаяад явахдаа чи надаас бусдыг авсан
Аваад явсан аваад явсан чи авахдаа чи надаас бүхнийг авсан
Хацар норгон урсан дуслах бороо бүлээн дусаал
Биедээ орсон бидний хайрыг эвээн зөөлөн урсаал
Ичингүйрхэн хайраа илчэлж байснаа бодон дурсаал
Надаас чамд хайрын үгс дахин дахин урсаал

Дх:Дэргэд минь байсан тэр их хайрыг
Дөлгөөхөн атлаа дулаахан хайр булаасан харцыг
Дандаа л юм шиг санаад тоогоогүй өнгөрүүлсэн хайрын тэр их балыг
Дахиад хэзээ ч ирэхгүй хайраа би үүрдээр алджээ үүрдээр алджээ

Амьдрал чинь дахиж ирэхгүйгээр үүрд явлаа сэтгэл чинь ханав уу
Ахиж олдохгүй аз жаргалаа алдаж байгаагаа чи анзаарав уу
Анхаарал тавьж халамжлаагүйд гомдохдоо тэвчээр алдав уу
Аль эсвэл миний өгч чадаагүй хайрыг …… чамд амсуулав уу
Минийхээс гоё үгийг сонсоод зүрх чинь уяраад дэвтээ биз
Нэг л царай дулаахан санагдаад тэрнийхээ үнэрт нэг хэвтээ биз
Жаргалаас ….. тэнэгхэн минь хайр мөн үү итгэж байна уу
Жаахан ч гэсэн намайгаа санаач чи миний бүх юм байсан
Би чинийхээ амьдралд үнэхээр буруу байсаныг ухаараарай
Ганцхан удаа тэвчээд чи минь нулимсаа ахин бүү унагаарай
Ингээд хайр нь явлаа эцсийн удаа бүхнийг харамлан үнсье
Энэ бүхнийг энд л төгсөөе буруу бүхнийг би чинь уучлая

Дх: Дэргэд минь байсан тэр их хайрыг
Дөлгөөхөн атлаа дулаахан хайр булаасан харцыг
Дандаа л юм шиг санаад тоогоогүй өнгөрүүлсэн хайрын тэр их балыг
Дахиад хэзээ ч ирэхгүй хайраа би үүрдээр алджээ үүрдээр алджээ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Demon Hunter” хамтлаг “Netflix”-ийг шүүхэд өглөө

21/08/2026
Дуу хөгжим Урлаг

Селин Дион тайзнаа эргэн ирэхийн төлөө тэмцэж байна

20/08/2026
Дуу хөгжим Урлаг

Ангелик Киджо Холливудын алдрын гудамжинд одтой болсон анхны Африк уран бүтээлч боллоо

20/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

21/08/2026

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.