Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Өнөөдрийн зурхай /2016.04.22/
Үндэсний хөгжим

Өнөөдрийн зурхай /2016.04.22/

Урлаг Урлаг22/04/2016Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 22. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 15. Сугар гараг. Салхины эх одтой, 3 хөх мэнгэтэй хөх нохой өдөр. Өдрийн барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 5 цаг 55 минутад мандан, 19 цаг 51 минутад жаргана.

Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Танд хүнд хэцүү санагдаж байсан бүхэн сонирхолтой хөгжилтэй болж хувирах болно. Гэр орноо цэвэрлэсэн ч гэсэн таны сэтгэл санаа сэргэж өөдрөг болох бөгөөд гэрээ тохижуулах маш олон сонирхолтой санааг олох болно. Та маш эрч хүчтэй байх тул ганцхан минутын дотор өрөөгөө цэвэрлэж, угаалгын өрөөндөө будагтай багс барьчихсан зогсож байхвий. Зарим нэг нь оройхон тийшээ найз нөхөдтэйгөө уулзана. Шинэ санаа, үзэл бодолд нээлттэй хандаж чадвал шийдэж боломгүй санагдаж байсан асуудлаа амархан шийдэж чадна. Өөрийн идэх зуршлаа сайтар анхаарч, эрүүл шинэ хүнс хэрэглэж их хэмжээний ус уугаарай.


Үхэр (4/20-5/20)

Урт хугацааны турш үргэлжилсэн саад тотгор таны ажилд саад учруулах болно. Хэрвээ та чухал бизнесийн уулзалт хийх гэж байгаа бол зөвшилцөлд хүрэхэд хангалттай баримт сэлт бэлдсэн эсэхээ шалга. Идэвхтэй хөдөлгөөн хийж, бясалгал үйлдэх нь шалгалт өгөх гэж байгаа хүмүүст их сайн нөлөө үзүүлэх бөгөөд гадуур зугаалж цэвэр агаар амьсгал. Ах эгч нар тань танаас мөнгө зээлэхийг хүснэ. Та хэдийгээр тэдэнд туслахыг маш их хүсэж байсан ч танд боломж гарахгүй байж магадгүй. Тиймээс тэдэнтэй сайн ярилцаж, өөр хэн нэгнээс тусламж авч болох арга замыг зааж өг.


Хамтатгах (5/21-6/21)

Өглөөг тайван эхэлж, сайн унтаж амар. Хэрвээ та массаж эсвэл тохирох эмчилгээ хийлгэж чадвал таны сэтгэлийн дарамт арилж өөдрөг болох болно. Нууцлагдмал далдын зүйл сонирхдог сонирхол тань нэмэгдэж, дорнын шашин сонирхон судлах болно. Хайр дурлалын харилцаа сайхан байх хэдий ч хайртай хүнээ зөв танихгүй бол хожим нь харамсахад хүрнэ. Магадгүй та хэн нэгний мөрийний бай болж ч болох юм.


 Мэлхий  (6/22-7/22)   

Ухаалаг санааны дагуу явахыг хүсэхгүй, өөрийн эрүүл мэндэд хөнгөмсгөөр хандах нь биеийн байдал ноцтой муудахад хүргэнэ. Хайртай ч гэсэн хэл амаа ололцохгүй байгаа хүнтэйгээ уулзаж харьцах бололтой. Төрөлхийн хичээнгүй чадвар нь орчин тойрны хүмүүсийн харьцаанд таатай нөлөөлнө.


Арслан (7/23-8/22)   

Тогтворгүй байдал, урвалтын өдөр. Энэ ордныхон дүрэлзсэн халуун сэтгэлээр дурладаг. Хайр сэтгэл бүтэлгүйтэхэд тэрээр дараагийн шинэ дурлалыг энэ бол жинхэнэ хайр хэмээн мөн л халуун сэтгэлээр хайрлан дурладаг. Тогтворгүй хөнгөмсөг байдал таныг аз жаргалтай болгохгүй.


Охин (8/23-9/22)    

Хувийн амьдрал ярвигтай болж хайр сэтгэлийн азгүй явдал, гомдол цөхрөлөөр дүүрэн байх бололтой. Цус төлжүүлэх эрхтэн, элэг өвдөх нигууртай байна. Хүрсэн амжилтдаа бүү хана. Хүч чадвараа нэмэрлэх шинэ салбарыг эрж ол. Урьд ажлын долоо хоногийн азгүйтэл нь гэрийг аймшиг болгож магадгүй. Эмэгтэйчүүд ухаан ба тэвчээр нь ханьдаа харьцах нийлэмжтэй харьцаанд нөлөөлнө. Гэвч өөрийн тэсвэр хязгаартай гэдгийг анхаар.


Жинлүүр (9/23-10/22)   

Хариуцлагаа ухамсарлах өндөр чанар, нөхцөл байдлыг урьдчилан таамаглах чадвар тань мэргэжлийн үйл ажиллагаанд ажилтанд хүргэнэ эсвэл таны нэр хүндийг багагүй өсгөнө. Үүнтэй холбоотойгоор хувийн амьдралд ч өөрчлөлт гарч магадгүй. Бичиг баримттай болгоомжтой ажилла. Танай гэр бүлийн төсөвт урьдчилж хараагүй, гэнэтийн зардал бий болно. Үдээс хойш хөнгөн гуниглах бололтой. Гуниг зовлондоо төвлөрөхгүй байхыг хичээ, Нухацтай харьцаа болон хувирах романтик уулзалт, шинэ танилтай учирна.


Хилэнц (10/23-11/21)   

Гадна талдаа биеэ барьсан байдлыг бусад хүмүүс хүйтэн хөндий мэтээр хүлээн авч улмаар хайртай хүнтэйгээ зөрчилдөхөд хүрнэ. Олон хүн үүрэг хариуцлагаасаа зугтааж, бусдын нуруунд тохох болно. Эрүүл мэнд тань тогтворгүй байна. Юу эрхэлж, хэрхэн амьдарч байгаагаа сайтар эргэцүүлэн бод.


Нум (11/22-12/21)   

Хүнд нөхцөлд зохион бүтээх гайхамшигтай авьяас чадвараа харуулж чадвал хамт олондоо нэр хүндтэй болно. Олон нийтийн үйл ажиллагаа эрхэл. Найз нөхөд, хамаатнууд, шалгарсан хамтран ажиллагсдынхаа дэмжлэгт зоригтой найд. Тэд хуурамч, үнэн мэдээллийг ялгаж, салгаж зүг чигээ зөв тогтооход тусална. Өнөөдөр ажлын ур чадвар маш өндөр байж урд байгаагүйгээр олон зүйлд амжилт гаргана. Ихэнх хүмүүс хариуцлага гэдгийг мартаж өөрийгөө амраах болно.


Матар (12/22-1/19)   

Өнөөдөр бүх л ажлыг зохих хугацаанд нь хялбархан биелүүлж чадна. Зохион байгуулах авьяас чадвар шаргуу байдал, итгэн үнэмшүүлэх чадварууд нь илэрнэ. Удаан хугацаанд ойлголцож чадахгүй байсан хүмүүстэйгээ ам хэлээ ололцоно. Гэр бүлийн харьцаа бат бэх болж аз жаргалд тань саад болж байсан шалтгаанууд арилна. Шаардлагатай тохиролцоонд хүрэхийг хичээ. Ажил хэрэгтээ үнэнч хүмүүсийг татан оролцуул.


Хумх (1/20-2/18)   

Эхний хагаст ажлын явц таагүй. Гэр бүл, холбоотонд маргаан гарна. Хүчээ шавхан дайчил. Эхэлсэн ажлаасаа хормын төдий амжилт бүү хүлээ. Ганц бие хүмүүс хэтэрхий их зугаа цэнгэлдээ автаж, хайр дурлалын явдалд хяналтгүй орооцолдоно. Гэр бүлийн хосуудын харьцаа нийлэмжтэй байна.


Загас (2/19-3/20)

Сэтгэл санаа тогтворгүй байна. Хэрүүл маргаан гарч болзошгүй. Аяллаар явбал алдагдалд эсвэл мөнгөний гачигдалд орно. Энэ өдөр санхүүгийн асуудлаар шийдвэр гаргах, гэрээ байгуулах, сүй тавихад таагүй. Амьдралын эрчим хүчний нөөц өндөр байна. Гэвч та эргэн тойрны хүмүүсийн бодол саналыг хүлээж авах, хамтрагчийн ажил хэрэгч чанарыг хүндлэвэл та бүрэн дүүрэн үр дүн, ажилтанд хүрнэ. Таны дотор байгаа энергийн илүүдэл ажлыг нурааж мэднэ. Харилцааг тодруулах, гол үүрэг гүйцэтгэгчдээ үүргээ хувиарла. Биеийн хүчний хэт ачааллаас зайлсхий, эрт унтаж амар.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.