Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Бяцхан О.Сувд охинд туслах тоглолт өнөөдөр болно
Нийгэм

Бяцхан О.Сувд охинд туслах тоглолт өнөөдөр болно

Урлаг Урлаг25/04/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
735rms05ckgvo0bsf369cqoffb722646022016-04-25-11-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Герман Улсад оношилгоо, эмчилгээ хийлгэх шаардлагатай, ой зургаан сартай О.Сувд охинд туслах “Зүрхний бяцхан Сувд” нэртэй хандивын тоглолт өнөөдөр 19.00 цагт "UB палас"-ын их танхимд болно.

Охины эмчилгээний зардалд нийт 25 сая төгрөг шаардлагатай. Түүний ээж М.Наранмандах охиныхоо эмчилгээний зардлыг олох зорилгоор шүрээр машинд тавих утасны дугаар урлаж хоёр сар гаруйн хугацаанд нийт 2 орчим сая төгрөг олсон гэнэ. Мөн нинжин сэтгэлтэй олны дэмжлэгээр 4 сая орчим төгрөг цуглаж нийт зургаан сая төгрөгтэй болжээ.

Харин эмчилгээнд шаардлагатай үлдэгдэл 19 сая төгрөгийг бүрдүүлэхийн тулд О.Сувд охины гэр бүлийнхэн "Латиф" сантай хамтран хандивын тоглолтыг зохион байгуулах гэж буй нь энэ. О.Сувд охин 2014 оны аравдугаар сарын 23-нд төрсөн бөгөөд Монголын эрүүл мэндийн байгууллагууд түүнийг тархины саажилттай хэмээн оношилжээ. Гэхдээ тархины саажилт нь эхийнхээ хэвлийд тээгдэх явцад эсвэл төрөх болон төрсний дараах үеийн алинд нь хүрсэн нь тодорхойгүй байгаа аж. Тиймээс оношилгоог зөв тогтоолгохын тулд Герман улсыг зорих шаардлагатай болжээ. Хэрвээ оношилгоог зөв тогтоолгож, тохирсон эмчилгээг хийлгэвэл охин эдгэрэх боломжтой юм байна.

 

 

Ийм төрлийн өвчтэй хүүхдийг бага насанд нь буюу хоёр нас хүрэхээс нь өмнө эмчлүүлбэл бүрэн эдгэрэхгүй ч биеэ даах чадвартай болдог байна. Тиймээс зуны гурван сарыг алдалгүй оношилгоо, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа О.Сувд охинд туслаж, "Зүрхийн бяцхан Сувд" тоглолтыг үзэхийг урьж байна.

Тус тоглолтод МУГЖ Ж.Бархас /Өргөө хамтлаг/, МУГЖ Ж.Уранчимэг, МУСТА Л.Байзада, МУСТА П.Хатанбаатар, МУСТА П.Бямбахүү, МУСТА Т.Эрдэнэбаяр /Дэндэв/, МУСТА Т.Амина, МУСТА Э.Бумхүү, Дуучин Б.Тунгалаг, Дуучин С.Ихбаяр /My voice/, Одко /My voice/, Гурван бүдүүн хамтлаг, Sync хамтлаг, СУИС-ийн мэндчилгээ, Латиф сангийн уран бүтээлчид, Циркийн хөтөлбөр, Бүжгийн хамтлаг уран бүтээлээ дээжлэн үзэгчид түмэндээ хүргэнэ.

Сайхан сэтгэлд та бүхэн тоглолтыг үзэж амжихгүй нь хандивын дансанд сэтгэлийн өглөгөө харамгүй хайрлах боломжтой.

Хандивын данс:

ХХ банк: 404195958

ХААН банк: 5021494986

Голомт банк: 1605113120

Төрийн банк: 106100031241

Хас банк: 5001051360

Дансны хүлээн авагчийн нэр: Монголын Наранмандах /О.Сувд охины ээж/

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнерийг гэрийн үйлчлэгч нь ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтын хэргээр шүүхэд өгчээ

07/05/2026

Жеффри Эпштэйний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг ил болголоо

07/05/2026

Дэлхийн супер од Жесси зургаадугаар сард Монголд ирнэ

07/05/2026

БНХАУ-ын жүжигчин Цай Сюй Кунь “Met Gala” ёслолын хамгийн гол гурван арга хэмжээнд бүгдэд нь уригдсан анхны ази эрэгтэй боллоо

07/05/2026

“Оргил цаг 4” киноны зураг авалт жүжигчдийн цалингийн маргаанаас болж хойшлогдлоо

07/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.