Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Хокусайн алдарт “Их давалгаа” зурагт нуугдсан утга санаанууд
Дүрслэх урлаг

Хокусайн алдарт “Их давалгаа” зурагт нуугдсан утга санаанууд

Урлаг Урлаг19/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Японы алдарт зураач Кацүшика Хокусайн 1831 онд бүтээсэн “Канагавагийн эргийн ойролцоох давалгаа” хэмээх модон барын зураг буюу дэлхий дахинаа “Их давалгаа” нэрээр танигдсан бүтээл нь урлагийн түүхэн дэх хамгийн алдартай дүрслэлүүдийн нэг юм. Гэвч энэхүү бүтээлд зөвхөн далайн догшин давалгаа, байгалийн сүр хүчийг харуулахаас илүү гүн гүнзгий утга санаа нуугдаж байдаг ажээ.

Зургийг анх харахад аварга том давалгаа гурван завийг залгих гэж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Давалгааны орой хэсгийн хумс мэт мушгирсан цагаан хөөс нь үзэгчдэд онцгой сэтгэгдэл төрүүлдэг. Нидерландын алдарт зураач Винсент ван Гог болон түүний дүү Тео нар 1888 онд захидлаар уг бүтээлийн талаар ярилцахдаа давалгааг “хумс” хэмээн тодорхойлж, завь тэдгээрийн дунд хавчуулагдсан мэт санагдаж байгааг онцолж байжээ.

Гэвч зурагт ганц бус, гурван завь дүрслэгдсэн байдаг. Эдгээр нь Японы уламжлалт хурдан ачааны завь болох “Ошиокури-бүнэ” юм. Завины багийн гишүүд давалгаанд автахгүйн тулд тавцан дээрээ бөхийн, хүчтэй урсгалтай тэмцэж буйгаар дүрслэгдсэн байна.

Зургийн алсын дэвсгэрт цаст оргилтой Фүжи уул жижигхэн харагдана. Ийнхүү аварга давалгаа, хүний амь насны төлөөх тэмцэл, алсад орших сүрлэг уул гэсэн цөөн хэдэн дүрслэлээр Хокусай байгалийн хүч болон хүний амьдралын хэврэг байдлыг зэрэгцүүлэн харуулжээ.

Гэхдээ “Их давалгаа” бүтээлийн утга санааг зөвхөн байгалийн сүйрлийн өмнөх хүний өчүүхэн байдлаар тайлбарлах боломжгүй. Зарим урлаг судлаач уг зургийг аюул заналхийллийн өмнө хүний тэсвэр хатуужил, амьд үлдэх тэмцлийг илэрхийлсэн бүтээл гэж үздэг. Харин нөгөө хэсэг нь түр зуурын давалгаа болон мөнхийн оршихуйн бэлгэдэл болсон Фүжи уулын эсрэгцэл хэмээн тайлбарладаг.

Хокусай энэхүү бүтээлээ “Фүжи уулын 36 төрх” нэртэй цувралын хүрээнд туурвижээ. Японы хамгийн өндөр уул болох Фүжи нь эртнээс мөнх оршихуй, сүнслэг хүчний бэлгэдэл байсаар ирсэн юм. Зураач 60 гаруй насандаа хүнд цус харвалт өвчнийг даван туулсныхаа дараа Фүжи уулыг олон өнцгөөс дүрслэхэд онцгой анхаарах болжээ.

Өнөөдөр “Их давалгаа” зураг эможи, интернет мем, LEGO тоглоомоос эхлээд Японы 1000 иений мөнгөн дэвсгэрт хүртэл олон хэлбэрээр дэлгэрч, дэлхийн соёлын таних тэмдэг болжээ.

Хокусайн “Фүжи уулын 36 төрх” цувралын бүх бүтээл болон дараа нь нэмэгдсэн 10 зургийг нэг дор толилуулсан үзэсгэлэн Лондон хотын “Dulwich Picture Gallery”-д зохион байгуулагдаж байна. Энэ нь тус цувралыг Их Британид анх удаа бүрэн эхээр нь үзүүлж буй тохиолдол юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Ван Гогийн “Цэцэглэж буй хүрэн модод” зураг дуудлага худалдаагаар 190.4 сая ам.доллароор зарагджээ

19/11/2026
Дүрслэх урлаг Урлаг

Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжид нар дахин олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд түрүүллээ

16/11/2026
Дүрслэх урлаг Урлаг

Цаасан уран хайчилбарын “Үзэсгэлэнт Монгол” цомог номын нээлт болов

15/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Хокусайн алдарт “Их давалгаа” зурагт нуугдсан утга санаанууд

19/11/2026

Ван Гогийн “Цэцэглэж буй хүрэн модод” зураг дуудлага худалдаагаар 190.4 сая ам.доллароор зарагджээ

19/11/2026

БҮТЭЭЛЭЭ ХАМГААЛ – ЗОХИОГЧИЙН ЭРХЭЭ МЭДЬЕ, ЭРХЭЭ ХАМГААЛЪЯ

19/11/2026

“Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэнг ирэх оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл сунгажээ

19/11/2026

Хөгжмийн зохиогч Н.Баасандорж Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртэхээр болжээ

19/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.