Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Энн Хэтэуэй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр тодорчээ
Оддын амьдрал

Энн Хэтэуэй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр тодорчээ

Урлаг Урлаг19/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын жүжигчин Энн Хэтэуэй 2026 оны “People” сэтгүүлийн “World’s Most Beautiful” буюу “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй” тусгай дугаарын нүүр царайгаар тодорчээ. Өдгөө 43 настай жүжигчин энэ үеэр нас ахихын хэрээр өөрийгөө илүү сайн ойлгож, хүлээн зөвшөөрөх болсон тухайгаа хуваалцсан байна.

Тэрбээр “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа 40 нас хүрэхээсээ өмнө өөртөө итгэлгүй, бусдын үнэлэмж болон өөрийнхөө талаарх бодолд ихээхэн санаа зовдог байсан тухай ярьжээ. Харин 40 нас хүрсний дараа өөрийгөө бусадтай харьцуулах, байнга шүүмжлэхээс илүүтэй амьдралынхаа сайхан мөчүүдийг мэдэрч, баяр баясгалантай байхыг эрхэмлэх болсон байна.

Энн Хэтэуэй Холливудын карьерынхаа туршид олон нийтийн анхаарлын төвд байж, гадаад төрх, хувцаслалт, бие галбирын талаарх янз бүрийн шүүмжлэлтэй нүүр тулж ирсэн. Гэсэн хэдий ч нас ахих тусам өөртөө тавих шаардлагаа багасгаж, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь чухал гэдгийг ойлгосон тухайгаа ярьжээ.

Түүний хувьд 40 нас бол зөвхөн нас нэмсэн үе бус, өөрийгөө илүү сайн таньж, амьдралд хандах хандлагаа өөрчилсөн чухал үе байжээ.

Энн Хэтэуэй “The Princess Diaries”, “The Devil Wears Prada”, “Les Misérables”, “Interstellar” зэрэг бүтээлүүдээрээ дэлхий даяар танигдсан бөгөөд Холливудын нэр хүндтэй жүжигчдийн нэг юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Кристофер Ллойд, Майкл Ж. Фокс нар 40 гаруй жил үргэлжилсэн нөхөрлөлөө “Насан туршийн хайр” хэмээн тодорхойлжээ

18/11/2026
Оддын амьдрал Урлаг

Дуучин, жүжигчин IU Үндэсний гал түймэртэй тэмцэх газрын даргын нэрэмжит шагнал хүртлээ

18/11/2026
Оддын амьдрал Урлаг

Комедиан М.Баяржаргал Гавьяат тамирчин Э.Цэндбаатарт Хайнаньд гэр бүлээрээ аялах эрх бэлэглэнэ гэв

16/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Энн Хэтэуэй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр тодорчээ

19/11/2026

Хокусайн алдарт “Их давалгаа” зурагт нуугдсан утга санаанууд

19/11/2026

Ван Гогийн “Цэцэглэж буй хүрэн модод” зураг дуудлага худалдаагаар 190.4 сая ам.доллароор зарагджээ

19/11/2026

БҮТЭЭЛЭЭ ХАМГААЛ – ЗОХИОГЧИЙН ЭРХЭЭ МЭДЬЕ, ЭРХЭЭ ХАМГААЛЪЯ

19/11/2026

“Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэнг ирэх оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл сунгажээ

19/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.