Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Цагт 50 үг цээжлэх шилдэг арга
Дуу хөгжим

Цагт 50 үг цээжлэх шилдэг арга

Урлаг Урлаг30/04/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-цээглэх-600x399-1-600x3998452713672016-04-30-14-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

юм-цээглэх-600x399Гадаад хүнтэй ярихад сэтгэлийн “хүлээс” саад болдог учраас юуны түрүүнд түүнээс ангижрах ёстой. Цагт 50 гадаад үг цээжилж сурна гэхээр зарим хүн итгэдэггүй. Тэгвэл болгарын эрдэмтдийн тогтоосноор дундаж хүн цагт 100 гадаад үг цээжлэх чадвартай ажээ. Ингэж чадна гэдэгт итгэж чадахгүй байгаа хүмүүс уламжлалт сэтгэлгээгээрээ сэтгэдэг.

Одоо цагт 50 гадаад  үг цээжлэх боломж олгож байгаа аргын тухай ярилцъя.

Нэгд, ой тогтоолт буюу ЗҮГЭЭР ТӨСӨӨЛ

Энэ аргын үндэс нь ой тогтоолтын аргууд байгаа. Холбох арга, хувиргах арга, бэлгэдэн хувиргах арга гэх мэт. Ихэнх хүмүүс гадаад үг цээжилж байхдаа тэр үгийнхээ гадаад дуудлагыг нь цээжилдэг. Мөн монголоороо бас давтдаг. Ингэснээр хоёр үйлдэл хийж байна гэсэн үг. Тэгвэл ямар ч хэлэнд ямар ч үгийн утга нэг л байдгийг бүгд мэднэ.

Жишээлбэл, монголоор “үзэг” гэдэг үгийн оросоор “ручка”, англиар “pen” гэдэг. Гэтэл энэ бүх үгний цаана “үзэг” гэсэн нэг л объект байгаа. Тэгэхээр энэ объектыг хэн ч гэсэн санан төсөөлж чадна. Тийм учраас энэ үгийг монголоороо хэлэх шаардлагагүй ЗҮГЭЭР ТӨСӨӨЛӨХӨД л хангалттай.

Хоёрт, ижил төстэй үгийг санаж ХОРШУУЛАН ТӨСӨӨЛ

Харин дээрээс нь дуудлагыг нь хувиргаж бодитой зүйл болгон байшингийн төсөөлж байгаа дүрсэн дээрээ холбож цээжлэнэ. “Pen”  гэдэг үгтэй дуудлага нь төстэй монгол үг олох бага зэргийн бэрхшээл болдог. Гэхдээ ингээд сурчихвал амархан бөгөөд маш зугаатай байх болно. “Pen” гэдэг үгтэй дуудлага төстэй “пин” (pin-хатгах, хатгаж тогтоогч  ) гэдэг үг байж болно. Одоо утга дуудлага хоёрыг нь холбохын тулд үзгээр пинг хатгаж байгаагаар төсөөлж болно.

Ингэхдээ хатгах үеийн бүх мэдрэмжүүдийг мэдрэхийг хичээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, харж /өөрсдөө “хатгавал” бүр илүү үр дүнтэй/, гарах дууг нь сонсож мэдэрнэ. Ингээд эргэж санахад маш амархан санагдана.

Эсвэл “bald” буюу халзан гэдэг үгийг цээжлэхдээ дуудлага ижил Болд нэртэй нэгэн эрийг төсөөл. Тэр Болд халзан гээд л бодчих. Зөрж өнгөрсөн танихгүй нэгэн халзан хүнийг Болд гэдэг байх хэмээх дотроо таамаглан төсөөл.  Ингээд л чи халзан гэдгийг англиар юу гэдгийг цээжилчихлээ.

Эрдэмтний судалгаагаар,
2000 үгийг тогтоочихвол уншиж буй зүйлийнхээ 60%
5000 үг цээжилчихвэл уншиж буй зүйлийнхээ 85-90%
10.000 үг цээжилбэл уншиж буй зүйлийнхээ 93%-ийг ойлгох чадвартай болно. Тэгэхээр цээжлэх үгийн тоо өсөх тусам ойлгох хувийн өсөлт сайжирна.

Тийм учраас гуравхан хувиар ойлголтоо дээшлүүлэхийн тулд дахиад 5000 үг цээжлэх хэрэгтэй болно. Тэгэхээр 5000 үгтэй байхад л эхэн үедээ хангалттай. Яваандаа уг хэлээ идэвхтэй хэрэглэхийн хэрээр үгийн сан аяндаа нэмэгдээд ирдэг.

Гэхдээ мэдээж цагт цээжилсэн 50 үгээ байнга давтахгүй бол мартагдана гэдгийг санаарай.

Эх сурвалж: Yolo.com

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

IVE хамтлаг тайзнаа эргэн ирэхээр бэлтгэлдээ оржээ

25/07/2025
Гадаад мэдээ Урлаг

YG энтертаймент “Netflix”-тэй хамтарна

25/07/2025
Гадаад мэдээ Урлаг

“Euphoria“ цувралын гуравдугаар бүлгийн хөгжмийн зохиолчоор Ханс Зиммер ажиллана

25/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

IVE хамтлаг тайзнаа эргэн ирэхээр бэлтгэлдээ оржээ

25/07/2025

YG энтертаймент “Netflix”-тэй хамтарна

25/07/2025

Баруун монголын алдарт дархан Ө.Гүнзэн болон үр ач нарынх нь урласан түүхэн бүтээл бүхий “Хөх сар” үзэсгэлэн нээлтээ хийлээ

25/07/2025

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2025

“Өндөр гэгээн – Даншиг наадам” өнөөдөр эхэлж байна

25/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.