“Монголооороо” төвийн Монгол бичиг, Монгол уран бичлэгийн сургалтын хаврын элсэлт эхэлжээ. Тус сургалтанд элссэнээр Монгол бичгээр уншиж бичих чадварыг бүрэн эзэмшихийн зэрэгцээ цахим орчинд ашигладаг болох юм. Мөн уран бичлэгийн чадварыг мэрэгжлийн түвшинд эзэмших боломжтой аж. Түүнчлэн Монгол бичгээр ЭЕШ-ын шалгалтанд тусгай хөтөлбөрөөр хичээллэж байгаа ажээ.
Учир нь Засгийн газрын 2003 оны 37-р тогтоолын дагуу Монгол хэл бичгийн шалгалтыг бүх сурагчид өгөх шийдвэр гарсан бөгөөд босго оноог 400-гаар тогтоосон юм. Түүнчлэн шалгуулагчид 400-аас дээш оноо авч байж дараагийн ЭЕШ-д орох, их дээд сургуульд суралцах эрх нээгдэх эрхтэй болсон юм. Энэ үүднээс “Монголоороо” төвийн хамт олон Монгол бичгээр ЭЕШ-д бэлтгэхэд зориулсан тусгай хөтөлбөрийг хичээллүүлж эхэлжээ. Суралцагчид та бүхнийг урьж байна.
Сургалт дараах төрлүүдээр тогтмол элсэлтээ авч байгаа аж: Тодруулбал
– Анхан
– Дунд
– Гүнзгий
– Каллиграфи буюу уран бичлэг
– ЭЕШ-д бэлтгэх
Манай хаяг: Баянзүрх дүүрэг 15-р хороо Модуны 41-р байр
Утас: 91076666, 99047822
Цахим хаяг: Монголоороо төв