Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Гэгээн муза”-д нэр дэвшсэн жүжгүүд тоглогдлоо
Уртын дуу

“Гэгээн муза”-д нэр дэвшсэн жүжгүүд тоглогдлоо

Урлаг Урлаг07/05/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
dh4qi148ntmls5jp1uf4a147h9933645062016-05-07-12-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Гэгээн муза 2016” олон улсын театрын наадам энэ сарын 1-нээс 7-ны өдрүүдэд үргэлж байгаа юм. Наадамд нэр дэвшсэн уран бүтээлүүд тоглогдож дууслаа. 

 

Арвангурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй эл наадам “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хүүхэд оролцооны бүтээл” гэсэн таван төрлөөр шилдгээ шалгаруулах юм. Наадамд 90 гаруй уран бүтээлчийн 17 бүтээл нэр дэвшиж байна. Бүтээлүүдийг дөрөвдүгээр сарын 30-наас энэ сарын 6-ны хооронд УДЭТ, "Black box" театр, Улсын хүүхэлдэй театрын тайзнаа тоглолоо. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 30-нд ҮДБЭЧ-ын уран бүтээлчид “Оройн дээд” дуулалт жүжиг, тавдугаар сарын 1-нд Дарханы “Залуучууд” театрын “Хайрыг хайрла” жүжиг, Дундговь аймгийн Хөгжимт  жүжгийн театрын “Мөнхийн галт цэцэг” жүжгийг тус тус тогложээ.

“Драмын жүжгийн төрөл”-д:

-УДЭТ-ын бүтээл “Ромео Жульетта” сонгодог жүжиг

-Буриад улсын Драмын театрын бүтээл “Ромео Жульетта” сонгодог жүжиг

-Дархан-уул аймгийн “Залуучууд” театрын бүтээл “Хайрыг хайрла” жүжиг

“Хөгжимт жүжгийн төрөлд”-д:

-ҮДБЭЧ-ын бүтээл “Оройн дээд” түүхэн дуулалт жүжиг

-Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Гэгээн тамлан” жүжиг

-Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын бүтээл “Дуун хэлхээ” жүжиг

-“Анир” студийн бүтээл “Надад үлдсэн найз” мюзикл

-Дундговь аймгийн “Хөгжимт жүжгийн театр”-ын “Мөнхийн галт цэцэг” жүжиг

-ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Сөнд хошууны Улаан мөчирийн бүтээл “Тэмээт нутгийн шинэ тууль”

“Хүүхдийн жүжгийн төрөл”-д:

-“Мял Богдын намтар”

-Орхон аймгийн “Хөгжимт залуучуудын театр”-ын бүтээл “Петр Пен ба далайн дээрэмчид”

-Дундговь аймгийн “Төв халхын дуулалт жүжгийн театр”-ын бүтээл “Мөнхийн галт цэцэг”

Нэг хүний жүжгийн төрөл”-д:

-“Хатагтай Капульетта”/Монгол/

-“Хүүхэлдэйн өчил”/Монгол/

-“Эр өндөг”/Монгол/

-“Бие сэтгэл”/Монгол/

-“Өвгөн тэнгис хоёр”/Буриад улс/

-“Эдит Пиаф”/Герман/

-“God Kirilov”/Грек/

-“Novechento”/ОХУ/

-“From front and from behind” /Герман/

“Хүүхэд оролцсон бүтээлийн төрөл”-д:

-Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын бүтээл “Чулуун байшин”, “Бэлтрэг ба түүний нөхөд”

-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын Монгол сургуулийн бүтээл “Одны хүүхдүүд” зэрэг бүтээл тус тус нэр дэвшиж байна.

Наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа тавдугаар сарын 7-ны 16.00 цагт УДЭТ-т болно.

Г.Тэгшсүрэн

Эх сурвалж: Shuud.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025

ФОТО: “Клеопатра” жүжгээс

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.