Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил
Нийгэм

Монголын хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил

Урлаг Урлаг07/05/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1426c0d3adc4a6c359ebf5dc629a1ea9bd719d23-600x3385875890162016-05-07-13-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1426c0d3adc4a6c359ebf5dc629a1ea9bd719d231. Архитектор: Нүдний өмнө харсаар байтал сүндэрлэж буй байшин барилгууд архитекторчдын уран санаанаас үүдэн цогцолдог. Мэргэжилдээ эзэн болсон архитекторчдын цалин хөлс чамгүй бөгөөд барилгын компанидаа удирдах төвшний статустай, мөн тодорхой төслүүдэд голлох үүрэгтэй.

2. Төсөвчин: Санхүүгийн салбарын ажил мэргэжил дотроос “бизнес харилцаанд” хамгийн түрүүнд орсон нь төсөвчид. Тэдний ажил, үйлчилгээний үнэлэмж бага биш. Одоо томоохон төслүүдийн төсөв зохиох ажилд хөрөнгө оруулагчид гар татахаа больжээ.

3. Геологич: Хөдөө хөхөрч гадаа гаддаг хүндхэн нөхцөлд ажилладаг ч уул уурхай зонхилсон эдийн засастай манайх шиг оронд геологичид үнэт эрдэнэ шиг хэрэгтэй. Орд илэрцийг нээх, олсон хүдрийн биетийнхээ агуулгыг тодорхойлж, судал сувгийг зааж зурахаас эхлээд компанидаа тэдний оруулдаг үр ашиг их.

4. Уул уурхайн инженер: Уул уурхайн ажлын гол хүчин зүйл болдог уул уурхайн инженерүүд Монголд цөөхөн байдаг бөгөөд үнэ цэнэтэй байдаг.

5. Гоо сайхны мэс засалч: Гоо сайхан байхыг хүн болгон хүсэх болсон. Түүнийгээ дагаад гоо сайхны мэс заслын хэрэгцээ нийтлэг болсон.

6. Барилгын инженер: Тэгш хэмийг мэдэрч чадсан барилгын инженер бол “үнэ цэнэтэй тоглогч”. Чадвартай инженерийн ажлын нөхцөл ч дээд зэргийнх. Барилга бүрт онцлог, давуу тал шингээх болсон энэ цаг үед тэдний үнэлэмж буурахгүй байна.

7. Хүнд даацын автомашины жолооч: “Е” ангилалын жолооны үнэмлэхтэй, 50-с доошгүй тонны даацын машинтай жолоочийн цагийн хөлс дунджаар хоёр зуун мянган төгрөг. Тээврийн компанд харьяатай бол орлогоо хуваана. Гэхдээ л тэдний цалин өндөр.

8. Өндөр зэрэглэлийн рестораны тогооч: Тогтмол цалинтай энэ ажлын олдоц бага, шалгуур өндөр. Ресторан хэдий өндөр зэрэглэлийнх байна тогооч төдий чинээ өндөр цалин авна.

9. Нотариатчин: Нийгмийн анги бүлэг болтлоо өргөжсөн хуульчдын хувьд ажлын байрны олдоц бага. Тэднээс нотариатчид өндөр орлоготой. Хэдий хэмжээний үнэ ханштай, ямар харилцааг баталгаажуулж байгаагаас шалтгаалж нотариатчдын ажлын хөлс тодорхой хувиар тогтдог.

10. Маркетингийн менежер: “Хоосон цаасыг ч худалдах” маркетингийн менежерүүд ямар ч компанид чухал байр суурьтай. Түүнийгээ дагаад цалин ч өндөр.

эх сурвалж: eagle.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жеффри Эпштэйний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг ил болголоо

07/05/2026

Дэлхийн супер од Жесси зургаадугаар сард Монголд ирнэ

07/05/2026

БНХАУ-ын жүжигчин Цай Сюй Кунь “Met Gala” ёслолын хамгийн гол гурван арга хэмжээнд бүгдэд нь уригдсан анхны ази эрэгтэй боллоо

07/05/2026

“Оргил цаг 4” киноны зураг авалт жүжигчдийн цалингийн маргаанаас болж хойшлогдлоо

07/05/2026

CNN-ийг үндэслэгч Тед Тёрнер таалал төгсжээ

07/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.