Монголын үндэсний музейн “Үдшийн музей–Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн аравдугаар сард нээлтээ хийсэн. Тус үзэсгэлэнгээр социализмын үеийн Монголын нийгэм, соёлын амьдрал, бүтээн байгуулалт, түүхэн өөрчлөлтийг олон нийтэд танилцуулж буй.
Тэгвэл тус үзэсгэлэнг үзэгчдийн хүсэлтээр 2027 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл сунгажээ.
Монголын үндэсний музейгээс уг үзэсгэлэнг зөвхөн өнгөрснийг дурсах бус, түүхээ танин мэдэж, түүнээс суралцах боломж хэмээн онцолжээ. Үзэсгэлэнгийн тасалбарын үнэ 10 мянган төгрөг бөгөөд 0-16 насны хүүхдүүд үнэ төлбөргүй үзэх боломжтой.


