Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Эрмитажид хадгалагдаж байгаа түүхэн ховор үзмэрүүдийг монголчуудад танилцуулна
Нийгэм

Эрмитажид хадгалагдаж байгаа түүхэн ховор үзмэрүүдийг монголчуудад танилцуулна

Урлаг Урлаг11/05/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
650px-Hermitage_night7374558582016-05-02-11-26[www.urlag.mn]1832273662016-05-11-09-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Оросын холбооны улсын Санкт-Петербург хотын  соёлын өдрүүдийг Улаанбаатар хотод тэмдэглэж байгаатай холбогдуулан НИТХ-ын дарга Д.Баттулга Санкт-Петербург хотын Соёлын хорооны орлогч дарга А.Н. Воронко болон  Санкт-Петербург хотын Хууль тогтоох хурлын депутат, А.А.Ковалев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна 

Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Д.Баттулга, зочид төлөөлөгчдөд Улаанбаатар хотод зохион байгуулах соёлын өдрүүдийн арга хэмжээнд нь амжилт хүсээд, Санкт Петербург хотын алдарт Эрмитажийн музейд хадгалагдаж байгаа Монголын түүхэн ховор үзмэр, баримтуудыг Монголчуудад танилцуулах ажлыг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тухайлбал монголчуудтай холбоотой түүхэн баримт, үзмэрүүдийг танилцуулсан ном, каталоги гаргаж, хэвлүүлэх хөрөнгийг нийслэлээс шийдвэрлэх боломжтой гэсэн юм. Түүчнлэн Улаанбаатар хотын хот байгуулалт, дахин төлөвлөлтийн ажлуудад хамтран ажиллаж, хуучны орон сууцыг шинэчлэх, дулаалах ажилд мэргэжлийн туслалцаа,  дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Санкт-Петербуг хотын Соёлын хорооны орлогч дарга А.Н Воронко, бид та бүхэнтэй урлаг соёлын хувьд байнгын хамтын ажиллагаатай байж ирсэн.  Цаашид шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна. Таны хүсэлтийн дагуу, Эрмитажид хадгалагдаж байгаа Монголчуудын түүхтэй холбоотой үзмэр баримтуудыг танилцуулсан ном товхимол гаргахад бид хамтран ажиллахад бэлэн байна гэлээ. Мөн  НИТХ-ын дарга Д.Баттулгыг 2016 оны 12 сард Санкт-Петерберг хотноо зохион байгуулах Олон Улсын соёлын форумд оролцохыг уриад, Монголын урлагийн томоохон төлөөлөгчдийг оролцуулсан тоглолтыг Санкт Петербург хотод зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Bell Jar“ зохиол кино болж, гол дүрд нь Билли Айлиш тоглоно

12/03/2026

“Zara” брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортега 3.23 тэрбум еврогийн ноогдол ашиг хүртэнэ

12/03/2026

Рианнагийн гэрт халдахыг завдагчийн шүүх хурал энэ сарын 25-нд болно

12/03/2026

Бусаны олон улсын кино наадам “А” зэрэглэлийн 17 кино наадмын жагсаалтад багтлаа

12/03/2026

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.