Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Доголон Жийбаа – Dogolon Jiibaa – Tsetse
Дуу хөгжим

Доголон Жийбаа – Dogolon Jiibaa – Tsetse

Урлаг Урлаг19/06/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Доголон Жийбааг төрж байхад тэнгэрт 7 нар байлаа
Доголон Жийбааг бацаан байхад Майкл Жэксон хар байлаа
Доголон Жийбаагийн насыг ээж нь хүртэл мэдэхгүй
Доголон Жийбааг гэж санаагаараа барж идэхгүй
Хүнээс хуулсаар төгссөн диплом онц дүнтэй
Хэлтэй байхад мөнгөтэй санал нийлнэ үүнтэй
Нэг мэдэхэд баян болно хоёр мэдэхэд хоосон болно
Нилээд охид түүнээс болж амиа хороосон болно
Түүнийг дагаж явбал миний амьдрал хамаа сүйрнэ
Түүний хийсэн хүүхдүүд монгол улсаар дүүрэн
Доголон Жийбаагийн нүүр ган төмөр зэс гууль
Долоо дордож ная сэхнэ
Доголон Жийбаагийн хууль
Түүний төрсөн өдөр жилд 10 удаа болдог байx
Тархинаас нь юу ч гарж мэднэ хамаа битгий гайх
Доголон Жийбаа чам шиг тарвага биш хошгорохгүй
Далан зургааг бүгдийг нь танина шоронд хэзээ ч орохгүй ээ

Доголон Жийбаа хөө хаа ч явсан сийхгүй
Доголон Жийбаа xөө гоомоо юм хийхгүй
Доголон Жийбаагийн дууг алив хамаа чангал
Доголон Жийбаагийн ам нь ам биш ангал(2x)

Гадаадын жуулчинд мани хүн Чингисийн зургийг харуулжээ
Ганц хайртай өвөө минь гээд зургийг нь тэврээд уйлжээ
Цэмбийсэн цагаан залуу ямар ч муухай аашгүй
Цаадах чинь юу хийхийг бурхан хүртэл таашгүй
Түүний эртхэнд ичих булчирхай гэж байхгүй
Түүн дээр эрлэгийн илч ирсэн тэр хэзээ ч айхгүй
Ам нь хөдөлж байхад хэн баян Доголон Жийбаа баян
Амаараа атмануудыг зайсан толгой давуулж хаяна
Дохио зангаагаар ярьсаар байгаад гадаад хүүхэн шааж байна
Дорно зүгийн ах нарт луйвар хийхийг зааж байна
Саяын доторх тоог зүгээр санаагаараа боддог
Салаа цэрэг байсан ч амаараа зоддог
Нүүрээн дээрээ багтай нүдэндээ шилтэй
Хаа ч байсан газардахгүй 36 хэлтэй
Чи тэ би тэ Доголон Жийбааг мэднэ тэ
Чихээ дэлдийлгээд амаа ангайлгаад үлдэнэ тэ

Доголон Жийбаа хөө хаа ч явсан сийхгүй
Доголон Жийбаа xөө гоомоо юм хийхгүй
Доголон Жийбаагийн дууг алив хамаа чангал
Доголон Жийбаагийн ам нь ам биш ангал(2x)

Барааний савангаар угаасан ч түүний үс нь хагтахгүй
Жийп машин чиргүүлтэйгээ түүний цээжинд багтахгүй
Цаг хэзээ ч барайхгүй хэнд ч нууцаа ярихгүй
Цагаан сараар гэрээс гараад наадам хүртэл харихгүй
Хотоос ирсэн дуучин болоод аймгийн төвөөр тоглолт хийнэ
Өөрөөл хүнд хэлэхгүй бол хэн ч мэдэхгүй үнэнг нь
Хотын хэдэн банканд хэмжээлшгүй их зээлтэй
Хорин хэдэн хоног чойрсон түүний үс нь гельтэй
Маний авсан онгоц гэж миат-ийн онгоцноос буулаа
Мянгат малчны охинтой мах идэх гэж суулаа
Согтуу хүний дүр исгээд хөл дээрээ тогтохгүй
Яс юман дээрээ цаат чинь хэзээ ч согтохгүй
Хар шил хар машин дээр нь хар хүрэмтэй
Хэнд ч итгэж болохгүй гэсэн ганц дүрэмтэй
Долоо хэмжиж дуусангуутаа дээр нь дахиж шалгадаг
Тайрдаг буруу байвал буцаагаад залгадаг

Доголон Жийбаа хөө хаа ч явсан сийхгүй
Доголон Жийбаа xөө гоомоо юм хийхгүй
Доголон Жийбаагийн дууг алив хамаа чангал
Доголон Жийбаагийн ам нь ам биш ангал

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дуучин Б.Амархүү “Шүхэр” хүүхэд хамгааллын үндэсний сангийн Энхийн элч боллоо

20/06/2026
Дуу хөгжим Урлаг

“Illit” хамтлагийн Moka уран бүтээлээсээ завсарлага авлаа

19/06/2026
Дуу хөгжим Урлаг

“Bigbang”-ын аялан тоглолт наймдугаар сарын 21, 22, 23-нд “Goyang” цэнгэлдэх хүрээлэнд тоглосноор эхэлнэ

19/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Жүжигчин Том Холланд, Зендая нар улаан хивсний ёслолын гэрэл зургаас

20/06/2026

Дуучин Б.Амархүү “Шүхэр” хүүхэд хамгааллын үндэсний сангийн Энхийн элч боллоо

20/06/2026

Дэлхийн хөгжмийн олон улсын хүрээлэнгийн Монгол хөөмийн ангийн анхны төгсөгчид төгслөө

20/06/2026

Холливуудын алдарт жүжигчин Николь Кидман 59 нас хүрлээ

20/06/2026

Нийслэлчүүдийн баяр гэх тодотголтой даншиг наадмыг зургаадугаар сарын 27, 28-нд товложээ

20/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.