Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Олимпийн хөгжлийг дэмжих аянд “Увертюра” хамтлаг уран бүтээлээрээ нэгдлээ
Нийгэм

Олимпийн хөгжлийг дэмжих аянд “Увертюра” хамтлаг уран бүтээлээрээ нэгдлээ

Урлаг Урлаг14/05/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11717485632016-05-14-14-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Олимпод оролцох баг тамирчиддаа дэмжлэг үзүүлэх, хандив цуглуулах зорилготойгоор Монгол улсын ерөнхий сайдын нэрэмжит, "Олимпийн хөгжлийг дэмжих сан"-ийн цомын аян орон даяар үргэлжилж байгаа билээ. Тус аянд Монгол поп опера “Увертюра” хамтлаг уран бүтээлээрээ нэгджээ.

    Тодруулбал "Монголын үндэсний олимпийн хороо", "Олимпийн хөгжлийг дэмжих сан"-ийн дэмжлэгтэйгээр “Увертюра” хамтлаг, "Анир" студи хамтран Монголын тамирчдын сүлд дуу болгож “Бид эх оронтойгоо хамт” хэмээх тамирчдын сүлд дууг туурвижээ.

    Монголын мянга мянган тамирчид, тэр дундаа олимпийн наадамд оролцож амжилт гаргаж байсан тамирчидаа алдаршуулах, ирээдүйд оролцох тамирчдаа дэмжих зорилготойгоор тус уран бүтээлийг туурвисан нь ийнхүү тамирчдыг дэмжих төсөл болон өргөжиж байгаа аж.

    Аяны хүрээнд “Увертюра” хамтлагийн шинэ уран бүтээл “Бид эх оронтойгоо хамт” хэмээх тамирчдын сүлд дууг үүрэн телефоны "Скайтел", "Мобиком", "Юнител", "Жи мобайл" компаниудтай хамтран олон нийтэд хүргэж арилжих бөгөөд түүний ашгийг "Олимпийн хөгжлийг дэмжих сан"-аар дамжуулан олимпод оролцох тамирчдад зориулах үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Bell Jar“ зохиол кино болж, гол дүрд нь Билли Айлиш тоглоно

12/03/2026

“Zara” брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортега 3.23 тэрбум еврогийн ноогдол ашиг хүртэнэ

12/03/2026

Рианнагийн гэрт халдахыг завдагчийн шүүх хурал энэ сарын 25-нд болно

12/03/2026

Бусаны олон улсын кино наадам “А” зэрэглэлийн 17 кино наадмын жагсаалтад багтлаа

12/03/2026

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.