Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Алтай” хамтлагийн тоглолтыг “Тэнгэрийн Модун” ТББ зохион байгуулж байна
Нийгэм

“Алтай” хамтлагийн тоглолтыг “Тэнгэрийн Модун” ТББ зохион байгуулж байна

Урлаг Урлаг16/05/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0a7ddf759e1380714dd5d15d34b737315953548672016-05-16-11-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын үндэсний язгуур урлагийн “Алтай” хамтлаг энэ сарын 22-нд Улсын Драмын Эрдмийн Театрт Монголчууддаа зориулан тоглох гэж байна. Анх “Өвгөдийн захиас”хэмээх уран бүтээлийг гаргаж, энэхүү бүтээл нь цахим ертөнцөд хандалтаараа тэргүүлж байсан бол хамгийн сүүлд  Халимагийн алдарт туульч Цагаан-замын дуулсан “Ээж минь” дууг найруулан уран бүтээлдээ тоглож байгаа бөгөөд уг бүтээл нь мөн л хандалтаараа тэргүүлсээр байгаа нь тус хамтлагийн жансааг харуулж буй юм.

Үүнээс гадна саяхан “Алтай” хамтлагийн нэрт ятгач Ч. Мөнх-Эрдэнэ бие даасан “Королева Ятаги” тоглолтоо ОХУ-ын Буриад улсад амжилттай тоглосон бөгөөд  нэрт ятгачын тоглолтыг үзсэн үзэгчид түүний ур чадварыг  гайхан биширч байв. 

Уг тоглолтыг “Тэнгэрийн Модун” төрийн бус байгууллагын  тэргүүн Г.Батхүү  ийнхүү амжилттай зохион байгуулсан юм. Энэ удаа ч мөн “Алтай” хамтлагийн тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм байна.

“Алтай хамтлаг”  “Олонхо” олон улсын язгуур урлагийн наадамд амжилттай оролцож шилдэг уран бүтээл, шилдэг хамтлаг, шилдэг хөгжимчний шагналыг хүртэж, Оросын Холбооны Буриад улсад болсон “Нүүдэлчдийн дуу хоолой” олон улсын наадмын олны талархал хүлээсэн хамтлагаар шалгарч,  Монгол Улс дахь АНУ-ын элчин сайдын яамны “Талархал”, Дэлхийн Хөөмэйн Нэгдсэн Холбооны “Оны шилдэг хөөмэйн хамтлаг” – аар тодорсон гээд тоочоод барамгүй  нэр хүндтэй шагналын эзэд болж, Олон улсад үндэснийхээ  урлагийг таниулан, бишрүүлж чадаж буй хүчирхэг хамтлаг юм.

Тэд Америк, Герман, Парис, Шотланд зэрэг өндөр хөгжилтэй дэлхийн томоохон хотуудаар аялан тоглолтоо амжилттай хийж, Үндэснийхээ язгуур урлагийн гайхамшгийг мэдрүүлж, бишрүүлсээр байна. Харин энэ удаа эх орныхоо үзэгчдэд зориулан тоглохоор болжээ. “Алтай” хамтлагийн цогц тоглолтыг үзэж, сэтгэлийн цэнгэл эдлэх ховорхон боломжийг үзэгч та бүхэн бүү алдаарай.

Тоглолт энэ тавдугаар сарын 22-нд 18.00 цагт  Улсын драмын Эрдмийн Театрт болно. Мэдээллийн ивээн тэтгэгчээр Cityinfo.mn сайт ажиллаж байна. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 99167471

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Destiny’s Child” хамтлагийн ремиксүүд тун удахгүй гарна

24/07/2026

Жонни Депп Эбенезер Скружийн дүрд хувирч, Трампыг шүүмжлэв

24/07/2026

Домогт рок дуучин Жон Бон Жови өвчний улмаас тоглолтоо бүрэн дуусгаж чадсангүй

24/07/2026

Mэй Ханадаг “AKB48 хамтлагтаа үлдэхийг хүсвэл үсээ хус” гэж дарамталжээ

24/07/2026

BTS-ийн ДАШТ-ий финалд дуулахдаа өмссөн хувцаснуудыг дуудлагаар худалдана

24/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.