Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Владимир Ткаченкогийн “Classical Music Concert” болно
Нийгэм

Владимир Ткаченкогийн “Classical Music Concert” болно

Урлаг Урлаг18/05/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
408776_474609405916487_1637112600_n5707864552016-05-18-13-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг угтаж Монгол болон Оросын уламжлалт хамтын ажиллагааг улам бэхжүүлэх өргөжүүлэх, сурталчлах зорилгоор Жамъян төв ТББ нь ОХУ-н Буриад Улсын Филармонийн ерөнхий удирдаач, гоцлол хөгжимчин Владимир Сергеевич Ткаченкогийн "Classical Music Concert" тоглолтыг Монгол улсад зохион байгуулж байна. Орчин үеийн сонгодог хөгжмийн гол төлөөлөл, нэрт эрдүү хийлч, удирдаач Владимир Сергеевич Ткаченкогийн урын сангаас толилуулснаар оросын ард түмний болон дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлийг монголын ард түмэнд танилцуулахад үнэтэй хувь нэмэр оруулах юм. Тоглолт ирэх 6 дугаар сарын 8-нд 19:00 цагаас УДБЭТ-т болно. 

Владимир Ткаченко "Classical Music Concert" тоглолтод тоглолт үндсэн хоёр хэсэгтэй бөгөөд
Тоглолтын 1-р хэсэгт: Германы хөгжмийн зохиолч Г.Ф.Телеман, Герман – Английн хөгжмийн зохиолч Г.Ф.Гендель, Италийн алдарт хийлч, хөгжмийн зохиолч П.Нардини нарын эрдүү хийлд зориулан бичсэн алдартай концертууд тоглогдоно. 
Тоглолтын 2-р хэсэгт: Германы хөгжмийн зохиолч Л.В.Бетховены симфони №5 (до минор). Энэхүү симфони нь Л.В.Бетховены хамгийн алдартай симфони бөгөөд дэлхийн улс орон бүрд байнга тоглогддог бүтээл юм.

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын Симфони найрал хөгжим

Монгол Улсын Филармонийн хийлч М.Хулантай (Г.Ф.Генделийн "Пассакалия" хэмээх хийл альтны хоршлыг хамтран тоглоно)

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: 88004444, 89090707 утаснаас авах боломжтой

www.Urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Крис Рок “SNL”-д өнгөрүүлсэн он жилүүдээ коллежийн үетэй зүйрлэжээ

13/09/2026

Бён У Сок 13 тэрбум воноор тансаг орон сууц худалдан авчээ

13/09/2026

“Seventeen”-ий Жүн Хятадын кинонд тоглоно

13/09/2026

“Оскар”-ын шагналт продюсер Жереми Томас 77 насандаа таалал төгслөө

13/09/2026

Хосгүй үнэт Байёгийн хатгамал хивсийг Их Британид дэлгэлээ

13/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.