Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Алберт Эйнштэйний охиндоо бичсэн хайрын тухай захидал
Уртын дуу

Алберт Эйнштэйний охиндоо бичсэн хайрын тухай захидал

Урлаг Урлаг20/05/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1e9ba6a0bdc3cd4833e320e90c1794e35707779232016-05-20-12-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Намайг анх харьцангуйн онолыг дэвшүүлж байхад тун цөөхөн хүн ойлгож байсан юм. Одоо хүн төрөлхтөнд хэлэх гэж буй энэ зүйлийг маань ч бас хүлээж авахгүй үл ойлголцол, мухар сүжигтэй нүүр тулна гэдгийг би сайн мэдэж байна. Тиймээс миний доор тайлбарлах гэж буй зүйлийг нийгэм, олон нийт ойлгож хүлээн авах чадамжтай болтол хэдэн жил, магадгүй хэдэн арван хадгалахыг хүсч байна.Бүхнийг захирч, бусад бүх үзэгдэл юмсаас илүүтэйгээр орчлонт ертөнцийг хөдөлгөж байдаг ч бид одоо болтол нээж олж чадаагүй нэг хүч бий. Энэ хүч нь туйлын их чадалтай бөгөөд одоогоор шинжлэх ухаан тохирох, тогтсон тодорхойлолт гарган хэлж чадаагүй л байна. Энэ нийтлэг хүч бол ХАЙР юм. Эрдэмтэн судлаачид бүх ертөнцийн нэгдмэл онолыг хайж байхдаа хамгийн үлэмж их чадалтай, тэгсэн хэрнээ үл харагдах энэ хүчийг мартчихжээ…
 
Хайр бол Гэрэл, авч буй болоод өгч буй бүхнийг гэрэлтүүлэгч юм. Хайр бол Татах хүч, яагаад гэвэл энэ хүч л хэн нэгэн хүнийг нөгөө рүү татагдах үндэс болдог. Хайр бол Чадал, учир нь хайр л бидэнд буй сайн сайхан бүхнийг өсгөн үржүүлдэг бөгөөд нигүүсэл, нинжин сэтгэлийг сохор аминч байдлаас авардаг юм. Хайр биднийг дэлбээлж, дэлгэрүүлдэг. Бид хайранд амьдарч, хайранд үхдэг.Хайр бол Бурхан, Бурхан бол Хайр. Энэ хүч нь амьдралын утга учир болдог бөгөөд үүгээр бүхнийг тайлбарлаж болно. Энэ л "хувьсагчийг" бид хэтэрхий удаан үл тоожээ. Учир нь бид хайраас айдаг, яагаад гэвэл орчлон ертөнц дээр энэ энергийг л хүн төрөлхтөн өөрсдийн хүсэл зорилгын дагуу удирдан жолоодож чадаагүй байна. Хайрыг бодитой болгохын тулд би хамгийн алдартай тэнцэтгэлдээ бяцхан орлуулт хийе л дээ. E=mc2 -ийн оронд, дэлхий ертөнцийг эдгээх энерги нь хайрыг гэрлийн хурдны квадратаар үржүүлсэнтэй тэнцүү гэе.
 
Тэгвэл хайр хамгийн чадалтай хүч гэсэн дүгнэлтэнд хүрнэ. Яагаад гэвэл хайранд хязгаар гэж байхгүй. Ертөнцийн бусад хүчнүүдийг удирдах, хэрэглэх явцдаа бие биенийхээ эсрэг ашиглаж хүнлэг чанараа бүр мөсөн алдсаны дараах энэ цаг үед бидэнд өөрсдийгөө шинэ төрлийн энергээр хангах шаардлага тулгарч байна. Хэрвээ бид өөрсдийн төрөл зүйлээ авч үлдэхийг хүсвэл, хэрвээ бид амьдралд ямар нэгэн утга учир хайж байгаа бол, хэрвээ бид энэ дэлхий, түүн дээр орших бодьгал бүрийг хамгаалахыг хүсч байгаа бол хайр л цор ганц хариулт нь юм.
 
Магадгүй бид одоогоор хайрын тэсрэх бөмбөг хийж, манай гаригийг сүйрүүлж буй үзэн ядалт, аминч байдал хийгээд шуналыг орвонгоор нь устгах чадалтай төхөөрөмж зохион бүтээх хараахан болоогүй байх л даа. Гэвч хувь хүн бүхэн өөртөө маш жижигхэн боловч хангалттай чадалтай, энерги нь чөлөөлөгдөх мөчөө хүлээж буй хайрын үүсгүүртэй явдаг билээ.Хайрт минь, хэзээ бид энэ нэгдмэл энергийг өөрөөсөө гаргаж, өөртөө зөвөөр авч чадна тэр цагт хайр бүхнийг ялан дийлэгч гэдгийг баталж чадах бөгөөд оршигч бүхний хил хязгаарыг нэвтрэн гарах болно. Учир нь Хайр бол амьдралын мөн чанар (эфир) юм.Бүхий л амьдралын минь турш та нарынхаа төлөө чимээгүйхэн цохилж байсан зүрхэнд маань чухам юу байсныг илэрхийлж гаргаж чадалгүй явсандаа гүнээ харамсаж байна. Магадгүй одоо хүлцэл эрэх нь нэгэнт оройтсон байж болох ч цаг хугацаа харьцангуйн учир чамд хичнээн их хайртай, ямар их баярладаг болохоо хэлэхийг хүсч байна. Би эцсийн хариултанд хүрсээн.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025

ФОТО: “Клеопатра” жүжгээс

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.