Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Academy Awards Mongolia 2016” кино наадмын бүртгэл дуусахад хоёр хоног үлдлээ
Уртын дуу

“Academy Awards Mongolia 2016” кино наадмын бүртгэл дуусахад хоёр хоног үлдлээ

Урлаг Урлаг24/05/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5304cbdd67386b8e016eb8b6786523424924535142016-05-24-11-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Оскар гэгддэг "Academy Awards Mongolia 2016" кино наадам ирэх сарын 03-ны өдөр болно.

Уг наадмыг "Монголын Үндэсний Кино Урлагийн Академи"-аас жил бүр зохион байгуулдаг билээ. Тус академи нь одоогоос найман жилийн өмнө Монгол улсад кино урлагийг хөгжүүлэх, Монгол киног дэлхийн түвшинд хүргэж, Кино урлагийн салбарт ажиллаж буй залуу уран бүтээлчдийг дэмжих, дэлгэцийн бүтээлээр дамжуулан үндэсний соёл, түүхийг олон нийтэд таниулах, соён гэгээрүүлэх зорилготойгоор байгуулагдсан юм.

"Академийн дээд Шагнал"-ыг 2011 онд зохион байгуулагдаж шилдэг бүтээлээр "Зөрлөг" УСК шалгарч байсан бол 2012 онд "Бодлын хулгайч", 2013 онд "Аравт" УСК, 2014 онд "Үргээлэг", 2015 онд "Аав" УСК тус тус "Академи авардс"-ын шилдэг кино бүтээлээр шалгарч байв.

Тэгвэл энэ жилийн шилдгийн шилдгүүдийг шалгаруулахаар уран бүтээлийн бүртгэлийг эхлүүлээд буй. Энэхүү бүртгэл дуусахад хоёр хоног үлдээд байгааг кино урлаачдаа дуулгая. Та бүхэн амжиж өрсөлдөх бүтээлээ бүртгүүлээрэй.

Одоогийн байдлаар "Үргээлэг-2" 10 номинаци, "Lovers" 5 номинаци, "Содура" 15 номинаци, "Атганд үлдсэн эрдэнэ" 15 номинаци, "Тоглож болохгүй нас" 6 номинацид тус тус нэр дэвшжээ.

Монголын киноны шилдгүүдийг дараах номинациар шалгаруулна

1. Шилдэг кино Best Picture
2. Шилдэг эрэгтэй дүр Leading role actor
3. Шилдэг туслах эрэгтэй дүр Supporting role actor
4. Шилдэг эмэгтэй дүр Leading role actress
5. Шилдэг туслах эмэгтэй дүр Supporting role actress
6. Шилдэг найруулагч Directing
7. Шилдэг зураглаач Cinematography
8. Шилдэг зураач Art direction
9. Шилдэг хөгжим Music original score
10. Шилдэг дуу Music original song
11. Шилдэг монтаж Film Editing
12. Шилдэг дууны найруулагч Sound Editing
13. Шилдэг зохиол Writing screenplay
14. Шилдэг дүрсний эффект Visual effects
15. Шилдэг нүүр будалт Make-up and hairstyle
16. Шилдэг баримтат кино Documentary (feature)
17. Шилдэг хөрөнгө оруулагч Best investor гэсэн төрлүүдээр шилгүүдийг тодруулах юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Megadeth” хамтлаг сүүлчийн цомгоо гаргана

15/08/2025

Энэтхэгийн зохиолч Амитав Гошийн гар бичмэлийг 2114 он хүртэл “хав дарна”

15/08/2025

Түүхэн гар бичмэлийг Мексикт буцаан өгчээ

15/08/2025

Робот тамирчдын тэмцээн Бээжин хотноо болж байна

15/08/2025

Гиннесийн амжилтын эзэд Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар “Чингис хаан” үндэсний музейд өөрсдийн булантай боллоо

15/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.