Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»”Хөсөгтөн” хамтлаг Шведэд тоглов
Уртын дуу

”Хөсөгтөн” хамтлаг Шведэд тоглов

Урлаг Урлаг11/06/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hh(1)_500x5001327145712016-06-11-13-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайдын яам эх орноо гадаадад сурталчлан, таниулах хөтөлбөр, Монгол, Дани, Шведийн харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа соёлын хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх улмаар жуулчдыг татах зорилтын хүрээнд Азийн Авьяастнууд уралдааны дэд байрын шагналт, Ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлагийг Данийн Копегаген хотноо болон Шведийн нийслэл Стокгольм, гурав дахв том хот болох Малмо хотноо урин тоглуулав.

Нордикийн орнуудад Монголоос язгуур урлагийн бүтэн, мэрэгжлийн хамтлаг ирсэн анхны тохиолдол бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 2-нд Данийн Копенгаген хотноо, 3-4-нд Копенгаген хотын төв талбайд зохиогдсон Азийн соёлын өдрүүд арга хэмжээнд, 4-5-нд Шведийн Малмо хотод зохиогдсон Европ дахь Монголчуудын “Шагайн тойром-2016” арга хэмжээнд, 7-нд Шведийн Стокгольм хотод суугаа Ази-Номхон далайн орнуудын Элчин сайд нарын хүлээн авалтанд тус тус тоглолоо.

Данийн Копенгаген хотноо эртний нэр бүхий Кристиан сүмийн байранд зохион байгуулсан тоглолтыг үзэхээр нийт 180 орчим хүн, Азийн соёлын өдрүүдэд нийтдээ 7000 гаруй хүн, Шведийн Стокгольм хотноо зохион байгуулсан арга хэмжээнд Шведийн Парламентийн гишүүн ноён Кент Харштед, Шведэд суугаа Япон, Солонгос, Вътнам, Лаос, Индонез, Энэтхэг, Австрали, Шри-Ланк оролцож халуун дотноор хүлээн авч, сэтгэл хангалуун Монголын язгуур урлагыг шүтэн биширч байгаа нь илт байлаа.

Мөн Шведийн Малмо хотноо зохион байгуулсан “Европ дахь Монголчуудын Шагайн тойром-2016” арга хэмжээнд Чех, Герман, Франц, Бельги, Шведэд амьдарч буй Монголчуудын 10-аад шагайн харвааны баг оролцож хурц мэргэнээ сорилоо. Тус арга хэмжээнд Хөсөгтөн хамтлаг ая дуугаа өргөн, Малмо хотын болон Лундын Их сургуульд сурч байсан иргэд ирж  тэдний тоглолтыг таалан соёрхлоо.
Эх сурвалж http://www.info.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэвид Бекхэмд “Хүлэг баатар” цол хүртээжээ

05/11/2025

“Монгол ардын суут” түүхэн баримтат жүжгийг дахин толилуулна

05/11/2025

“Монголын нэг өдөр” зургийг хамгийн өндөр нягтралтайгаар монгол шороон будгаар зуржээ

05/11/2025

Дорнод аймагт нүүдлийн үзэсгэлэн дэлгэлээ

05/11/2025

Ким Кардашьяны ярианд NASA хариу өгчээ

04/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.