Хөгжмийн зохиогч Н.Баасандорж Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээхээр болжээ.
Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат, хөгжмийн зохиолч Норовын Баасандорж нь сонсогчдын эчнээ мэдэх “Хос шарга”, “Зөөлөн зөөлөн замбуулин”, “Зөн билэгтэй ээж”, “Хосын хорвоо”, “Энх мэндийн ерөөл” зэрэг дуунуудын хөгжмийг зохиосон уран бүтээлч билээ.

