Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Маргааш Чингисийн талбайд “Ub dance” фестиваль болно
Нийгэм

Маргааш Чингисийн талбайд “Ub dance” фестиваль болно

Урлаг Урлаг18/06/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
13412088_584644381702715_3923940914960909212_o1719627262016-06-14-09-53[www.urlag.mn]4331212082016-06-18-12-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  гудамжны бүжгийн аварга шалгаруулах “UB dance festival”-ийг өнгөрсөн жил анх удаа зохион байгуулсан.  Энэ жил Нийслэлийн соёл урлагийн газар, “Улаанбаатар” чуулгатай хамтран хоёр дахь жилдээ энэ амралтын өдрөөр зохион байгуулахаар болжээ.
 
Өнгөрсөн жил тус фестивалийг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсан бол энэ удаад олон улсын тэмцээн болгон өргөжүүлжээ. Тэмцээнд Өвөрмонголын Хөх хот, Шинжаан, ОХУ-ын Буриад, Тува улсаас хамтлагууд оролцох аж. Тэмцээнийг Солонгос, Япон, Монголын шүүгч нар хамтран шүүх юм байна. Түүнчлэн өнгөрсөн жил шилдэг гудамжны бүжигчинг 13 сая төгрөгөөр  шагнаж байсан бол энэ жилийн хувьд 5 сая төгрөгөөр урамшуулахаар болжээ.
 
Тус фестивальд бүх насны хүмүүс болон чөлөөт бүжгийн хамтлагууд оролцох боломжтой. Оролцогчид рэп, хип хоп, брэк, електро, гудамжны бүжиг зэрэг орчин үеийн чөлөөт бүжгийн төрлөөр өрсөлдөх юм. Тодруулбал, хамтлаг бүжиг болон 1:1 баатл тулаан гэсэн хоёр төрлөөр эл тэмцээнийг зохион байгуулж, эхний шатнаас хамгийн өндөр оноотой 10 хамтлаг, уран бүтээлчийг тодруулах аж.
 
Эхний шатнаас шалгарсан хамтлагуудын тоглолт, аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-нд “Чингисийн талбай”-д болно. Энэ үеэр графит зураг, экстрем спорт, салса бүжгийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдох юм байна.
 
Энэхүү фестивал нь орчин үеийн хотын соёлыг дэмжих, түгээх, сурталчлах, орчин үеийн бүжгийн урлагийг сурталчлах, хөгжлийг дэмжих, орчин үеийн бүжгийн хамтлагуудыг олон нийтэд таниулах, жуулчдад Улаанбаатар хотын соёлыг сурталчлах зорилготой арга хэмжээ юм.

Эх сурвалж: Shuud.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

XIX-XX зууны үеийн бурхдын бүтээлүүд хадгалагдаж байна

11/03/2026

ФОТО: “Хориотой” драмын жүжгээс

10/03/2026

Женнигийн агентлаг хорлонтой нийтлэлүүдийн эсрэг хуулийн арга хэмжээ авахаа мэдэгдлээ

10/03/2026

“Хөрөө” аймшгийн киноны бүх ангийг “Netflix”-д оруулахаар болжээ

10/03/2026

“Bigbang” хамтлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа

10/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.