Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Найм дахь удаагийн “Exhibition of Young Mongolian Artists 2016” үзэсгэлэн болно
Уртын дуу

Найм дахь удаагийн “Exhibition of Young Mongolian Artists 2016” үзэсгэлэн болно

Урлаг Урлаг23/06/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
13432303_1344517278909510_2125557693849537994_n6274097662016-06-23-09-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ жил 8 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа тус үзэсгэлэн нь монголын залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд хүргэх, шинэлэг шийдэл, өвөрмөц дүр төрхийг нээн илрүүлэх зорилготойгоор зохион байгуулагддаг билээ. Энэхүү монгол-солонгосын хамтарсан шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэл, Монголын Уран Зургийн Галерей, МУЭ-ийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэл, зураач Л.Бумандорж, Солонгос улсын Тэжон хот дахь олон улсын соёл урлагийн харилцааны төвөөс хамтран зохион байгуулж, хэд хэдэн байгууллага ивээн тэтгэдэг бөгөөд 2015 оны 6–р сарын 24-ний 16:00 цагаас Монголын Уран Зургийн Галерейд  нээгдэн шагналын эздийг тодруулах юм.

Энэ жилийн үзэсгэлэнгээс эхлэн өмнөх жилийн ялагчийн тайлан хэлэлцүүлэг болон солонгос уран бүтээлчдийн бүтээлийн танилцуулгыг нээлтийн өдөр хийж байхаар өөрчлөлт оруулсан бөгөөд энэ жилийн хэлэлцүүлгийг 6-р сарын 24-ний 14:00 цагаас зохион байгуулна. Үзэсгэлэнд 100 шахам уран бүтээлчид уран зураг, монгол болон зураасан зураг, уран баримал, холимог техникийн 5 төрлөөр өрсөлдөн гран при, тэргүүн, тусгай байруудад нийт 10 уран бүтээлч, тус үзэсгэлэнг үүсгэн байгуулагчдын нэг солонгос улсын зураач Кимчи Жунг агсны нэрэмжит шагналаар 1 уран бүтээлч шалгарах юм.

Уг үзэсгэлэнг ивээн тэтгэж хамтран ажилласаар ирсэн ноён Гиль Ён Хуаны ивээн тэтгэлгээр гран при шагналын эзний солилцооны хөтөлбөр солонгос улсад 3 сарын турш үргэлжлэхийн зэрэгцээ тэндээ бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар тусгагдсан байдаг.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь хоёр орны урилгаар оролцож буй монгол-солонгосын 60 уран бүтээлчдэд солонгос улсын Баримлын холбоо, Чуннамын их сургуулийн профессор багш нар болон СУИС-ийн ДДУСургуулийн уран бүтээлч багш нар хамтран оролцож байгаа нь нэгнээсээ туршлага солилцох, залуу уран бүтээлчид нь ахмад уран бүтээлчдээсээ суралцдаг үзэсгэлэнгийн сайхан уламжлалыг үргэлжлүүлж улам бүр өргөжүүлж байгаад оршиж байна. Үзэсгэлэнгийн 200 гаруй бүтээл энэ сарын 30-ныг дуустал олны хүртээл болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 89006162 утсаар авна уу

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“F1” кино 144 сая долларын орлого олжээ

02/07/2025

Д.Трамп үнэртэй ус гаргажээ

02/07/2025

NASA-гийн сансрын хөтөлбөрийг “Netflix”-ээр шууд дамжуулна

02/07/2025

BTS хамтлаг 2026 онд шинэ цомог гаргаж, дэлхийн аялан тоглолт хийнэ

02/07/2025

Үдшийн музейд ятгач Г.Солонго тоглоно

02/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.