Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Гүй жаалаа гүй – Gui jaalaa gui – Tatar – Татар – Run away Run Boy
Дуу хөгжим

Гүй жаалаа гүй – Gui jaalaa gui – Tatar – Татар – Run away Run Boy

Урлаг Урлаг19/06/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Алддаггүй хүн үгүй учир хүү минь битгий уйлдаа
Харин ч алдаанаасаа суралц бүх юм туйлдаа
Хүрээгүй болохоор эжий аав нь хорвоод ганц хүүгээ гэж л
Гэж хэлэх дээ сэм зовдог хүүгийн ижил
Өглөө болгон хүү минь гээд л цайны цагаан дээж ээ
Хүүдээ зориулж өргөдөг билээ гэтэл харин ээж ээ
Хүү чинь таньдаа хайртай гээд л хааяа нэг хэлсэн үү
Эсвэл шөнийн тэнгэрийн нэг одноос мэндэлсэн үү
Түүнд бурхан бусдын хайрыг булаа гээд энэ биеийг олгосон
Хорвоод ганц хүүгээ хэмээн түүнийг хүн болгосон
Эжий аав нь өдий насыг хий юманд үрээгүй
Гэтэл хүү өөрийхөөрөө яваад сайн юманд хүрээгүй
Ар гэрийн байдал тавгүй ажил төрөл нь овоосон байхад
Элдвийг нэхэн тэр хоёрийг зовоосон
Эжий ааваас нь бусад нь түүний алдааг уучлаа ч уу
Бусад нь түүнийг эжий аав шиг нь хайрлаа ч уу гүй ч үү

Д: Амьдралд хайр утга учир нэмдэг
Бидний алаг хорвоод жаргал гэдгийг сэм зовлон чимдэг
Амьдралд хайр утга учир нэмдэг
Биднийг алтан нар шиг эжий аавын үгс чимдэгТэр жаал учир мэдэхгүй нээрээ л толгой нь усаар дүүрсэн
Түүний тарисан балгийг эжий аав нь нуруундаа үүрсэн
Хүүдээ цайгаа чанаад хамаг ажлыг нугалдаг
Гэтэл шөнө ирээд бас хүйтэн цай гээд урмыг нь хугалдаг
Хичээлдээ яв гэхээр нойроо харамлаж зүүдлээд тэр сэрдэггүй
Сургуулиа орхиод хонон өнжин ирдэггүй тэр үеэр
Хархан нүдэндээ нулимс бөнжигнүүлэн орондоо хэвтдэг
Хатаж гундсан ээжийнх нь хацар нулимсандаа дэвтдэг
Сэхүүн салхи хүү чинь хэцүүдлээ гэсэн шиг үлээнэ
Бүлээн зүрхээ цээжин дотроо чихэлдүүлэн хүлээнэ
Аав нь нүүрэндээрээ хатуу ууртай битүүхэндээ зовдог
Түүний эргэн тойрон хүн бүхэн санаа нь зовдог

Д: Амьдралд хайр утга учир нэмдэг
Бидний алаг хорвоод жаргал гэдгийг сэм зовлон чимдэг
Амьдралд хайр утга учир нэмдэг
Биднийг алтан нар шиг эжий аавын үгс чимдэг

Ээж аав нь үргэлж дандаа эрхлүүлдэггүй хэлэх үедээ хэлдэг
Зэмэлдэг хааяа хүү минь гээд толгойг нь илдэг
Уг нь тэр сайн сайхныг эжий аавтайгаа мөрөөддөг
Гэхдээ тэднийг баярлуулах биш ихэнхдээ хөөддөг
Заримдаа хүү тэр хоёроос санаанд оромгүй юмыг нэхнэ
Заримыг нь яаж авч өгч дийлэхүү оронд нь эцэг эх нь
Ганц хүүг минь ганц хүүг минь хэмээн бурхнаас аврал эрнэ
Хүү нь хүний зэрэгтэй явж л байвал болох нь тэр нь
Эжий аав нь хүүдээ хэлэхдээ чиний амьдрал бүхэлдээ хуурмаг
Чи андуурдаг алаг үр минь чи биднийг хуурдаг
Хүү минь чамд энэ амьдрал зохихгүй шүү угтаа
Гэтэл амьдрал ийм биш амьдралаас бүү зугтаа

Д: Амьдралд хайр утга учир нэмдэг
Бидний алаг хорвоод жаргал гэдгийг сэм зовлон чимдэг
Амьдралд хайр утга учир нэмдэг
Биднийг алтан нар шиг эжий аавын үгс чимдэг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дуучин Ч.Мишээл “Уяхан замбуу тивийн наран” дууг сэргээн дуулахаар боллоо

26/12/2025
Дуу хөгжим Урлаг

“Монгол пянзны галерей”-д түүхийн ховор бүтээлийг дэлгэлээ

26/12/2025
Дуу хөгжим Урлаг

Мэрайя Кэри “Billboard Hot 100” жагсаалтыг тэргүүлж, түүхэн дээд амжилт тогтоолоо

25/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хятадад бодлоор удирдах технологийг туршлаа

26/12/2025

Илон Маскийн чатбот ChatGPT, Gemini-гээс илүүрхжээ

26/12/2025

Холливуудын алдарт жүжигчин Жаред Жозеф Лето 54 нас хүрлээ

26/12/2025

Д.Одзаяа төрсөн өдрөөрөө 200 гаруй эх хүүхдийг баярлуулав

26/12/2025

“Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн дэлгэнэ

26/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.