Дх: Ганцааараа явъя
Хаягдал хүмүүс гараа дээшээ дээшээ
Ганцаараа явъя
Өөөөөөөөөөөөөө
1. Миний найз охин миний гэнэн хайранд пологдоод
Би найз охиноо хайраар дутаагаагүй гээд гологдоод
Тэгээд яахав миний найз салахаа хэлсэн
Уурлах ёстой байтал хацрын нь элсэн
Намайг орхиод явахад нь ингэж бодлоо
Бүхэл бүтэн гурван жил үнсэлцээд орхиод одлоо
Өмнө нь намайг ингэж дууддаг байсан ханиа
Би нэг юм ойлгосон хайраа зөв танья
Тэр надаа миний ханиа гэдэг нэрийг зүүсээн
Гурван жил тэрийг нь зүүгээд гудмаар хүртэл гүйсээн
Бид хоёр учир утгагүй бөөн нялуурна
Миний найз охин миний гэнэн хайранд бялуурна
Тэр халхын охидууд хад модонд авирчаа л
Би тэгээд түүнийхээ араас савирчаа л
Ингээд гурван жилийн ард нь гардаг юм байна
Би найз охиныхоо лалрын зангийн нь ингэж хардаг юм байна
Дх: Ганцааараа явъя
Хаягдал хүмүүс гараа дээшээ дээшээ
Ганцаараа явъя
Өөөөөөөөөөөөөө
2. Миний найз охин хорвоог ганц надаар хэмжинэ гэж байх уу
Гэж өөрийгөө хуураад бас л өөр охин хайх уу
Эсвэл хайрт хосуудын тоог нэгээр нэмчий
Би энэ орчлон хорвоог л ганц л охиноор хэмжий
Гэж бодоход бодлыг минь найз охин чамлах шиг
Тэгвэл тэр хайрыг чинь худалдаад авчих гэж өөртөө амлах шиг
Учир нь түүнийг эзгүйд зүрх минь хайраар цангаал
Учир нь би найз охиноо эрх чөлөөгөөр хангаал
Учир нь аз жаргалыг өөрийн хайртайсаа л авчих гээл
Бодохоор найз охины минь харц нь дээгүүр давчих гээл
Өөр өнгийн гэрэл гэгээ гарвал тийшээ явчих гээл
Бүтэхгүй байвал мөнгөө цүнхлээд ирээд авчих гээл
Гарцаагүй савчих гээл намайг сул тавьчих гээл
Цавчих гээл хайраар минь хавчих гээл байх шиг
Би энэ хайраас нь айхаар түүний хайртай хайргүй үүр цайх шиг
Дх: Ганцааараа явъя
Хаягдал хүмүүс гараа дээшээ дээшээ
Ганцаараа явъя
Өөөөөөөөөөөөөө
3. Би түүн дээр очих болгондоо хэлэх үгээ бэлдээд л
Салахаас айгаад зүрх цээжин дотор дэлдээд л
Заримдаа агуу хайраа хэлээд үнсэлцээд л
Заримдаа би араас нь хайрыг хүсэн илдээд л
Тэгээл араас нь гүйлээ эргэж харахгүй лалартаа л
Гүйлээ тамирчин миний ухаан санаа балартаа л
Тэгээл ер нь түүний зүрх сэтгэлийг ойлгосон
Өөр өөрөө зүрх сэтгэлээ онгойлгосон
Тиймээс хэн илүү хайртай нь түрүүлж хаягддаг юм байна
Өөртөө хайртай хүнээр хүмүүс ингэж таягддаг юм байна
Хүмүүс өөрийнхөөрөө маягладаг юм байна
Маягладаг юм байна гэж ойлголоо
өнгө нэмсэн утга минь
зүрхийг минь үймүүлж явсан хутга минь
Өөртөө л хайртай зүрх минь өөр уруулыг хайрлалаа
Өөр уруулыг хайрлах хүч өгсөн зүрхэндээ баярлалаа
Дх: Ганцааараа явъя
Хаягдал хүмүүс гараа дээшээ дээшээ
Ганцаараа явъя
Өөөөөөөөөөөөөө
Ганцааараа явъя
Хаягдал хүмүүс гараа дээшээ дээшээ
Ганцаараа явъя
Өөөөөөөөөөөөөө