Британы Daily Mail сонин жүжигчин Линдси Лохан болон түүний орос амраг бизнесмэн Егорь Тарасов нарын ээлжит зодооны тухай дэлгэрэнгүй мэдээлэл цацжээ. Согтуу оросын энэ удаагийн зодуур урьд өмнөхөөсөө хамаагүй харгис хэрцгий болсон гэнэ. “Би зодуулдаг гэдгээ өмнө нь таг нуудаг байсан. Одоо ахин тэвчиж чадахгүй нь.
Егорь намайг яаж ч магадгүй болтлоо улангасдаг болсон байна” хэмээн сүүлийн хэдэн жил элдэв хэл ам зовлон бэрхшээлээс салахгүй байгаа хөөрхий Линдси ярьжээ. Тэд Грекд амарч байхад нь орос амраг нь ийнхүү ахин зоджээ. Егорь шөнө нь өөр хүүхэнтэй хоносон агаад өглөө нь шал согтуу ирсэн гэнэ. Түүний гар утсанд урд шөнө хамт хоносон хүүхнээс нь мессэж ирсэнийг Линдси олж хараад утсыг нь булаан авчээ. Харин орос эр машинаасаа буун олны нүдэн дээр хүүхдийг нь тээж байгаа эмэгтэйн хувцас хунарыг урж тасдан зэрлэгээр зоджээ.
Линдсигийн найз нарын баталснаар орос бизнесмэн түүнийг жүжигчний карьер нь дууссан өрөвдөлтэй амьтан хэмээн байнга тавлаж урьд өмнөх явдлуудыг нь сөхөж дэлгэн зовоодог гэнэ.