Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Ялагчдын цуваа-Улаанбаатар” олон улсын моно жүжгийн фестиваль болно
Уртын дуу

“Ялагчдын цуваа-Улаанбаатар” олон улсын моно жүжгийн фестиваль болно

Урлаг Урлаг11/08/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
13882135_1074739735896969_1893537394378765240_n1130707562016-08-11-10-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын моно жүжгийн хөгжлийн төв "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд 2015 оноос эхлэн "ЯЛАГЧДЫН ЦУВАА – УЛААНБААТАР" Олон Улсын Моно Жүжгийн Фе"Ялагчдын цуваа – Улаанбаатар 2016" фестиваль ирэх 8-р сарын 15-19-ний өдрүүдэд УДЭТ болон УХТ-т явагдах ба Польш, Армени, ОХУ, Англи болон Монголын жүжигчид өөрсдийн хамгийн шилдэг үзүүлбэрүүдээ Монголын үзэгчдэд хүргэх юм.стивалийг зохион байгуулж байгаа билээ.

Монодрам буюу нэг хүний жүжиг хэмээх төрөл эртний грекээс эхлэн хөгжиж 1700-аад оны сүүл үес Франц, Германд хүчээ аван ихэд дэлгэрсэн байдаг. Жүжиг эхлэхээс төгсөх хүртэл гол дүрийн жүжигчин нь хэд хэдэн дүрд хувирах, эсвэл үзэгчидтэй, эсвэл ямар нэгэн амьгүй биет, эсвэл хэн нэгэн төсөөллийн хүнтэй, нэг бол өөрийнхөө дотор хүнтэй хөөрөлдөх, ярилцах зэргээр жүжиглэдэг ба гол төлөв сэтгэлзүйн асуудлыг хөнддөг, нарийн мэдрэмж шаардсан, жүжгийн урлагийн нэгэн онцгой төрөл юм.

2014 онд УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан Олон Улсын Моно Жүжгийн Фестивалиас Гранпри шагналыг анх удаа эх орондоо авчирсан бөгөөд, түүнийг "Би Эдит Пиаф байна", "Парисын Дарь эхийн сүм", "Хайрын виз", "Нууц амраг чинь болъё", "Домогт Ану хатан", "Чөлөөт хос" зэрэг олон жүжиг, дэлгэцийн хэд хэдэн бүтээлээр нь бид таних билээ.

"ЯЛАГЧДЫН ЦУВАА – УЛААНБААТАР 2016" Олон Улсын Моно Жүжгийн Фестивалиар авъяаслаг жүжигчин Ц.Баясгалан болон гадаад орнуудаас хүрэлцэн ирсэн, цуутай 4 жүжигчний шилдэг үзүүлбэрийг нэгэн тайзнаас үзэх ховор боломж 8-р сард тохиож байна. Энэхүү фестивалийг хамтран зохион байгуулдаг НЗДТГ, Улсын Драмын Эрдмийн Театр, Улсын Хүүхэлдэйн Театр, Соёл Урлагийн Их Сургууль, Sound of Mongolia, мөн ивээн тэтгэгч Монтулга ХХК, All Engineering Service, Мөнх Тэнгэр жуулчны бааз, Польшийн Culture.PL компанийн хамт олондоо талархал илэрхийлье.
Эрхэм үзэгчид та бүхнийг 8-р сарын 15-ны өдөр УДЭТ-т болох фестивалийн нээлт болон 16-19-ний өдрүүдэд Хүүхэлдэйн Театрт тавигдах тоглолтууддаа урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 95469964 утаснаас авах боломжтой
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Том Круз кино урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Оскарын шагнал хүртэнэ

19/06/2025

Дуурийн дуучин Э.Амартүвшин Италийн алдарт дарсны нүүр царай боллоо

19/06/2025

Азийн соёлын “ODASIS” хөтөлбөрийн тоглолт боллоо

19/06/2025

“Boston Dynamics”-ын роботууд “Авьяаслаг Америкчууд”-ын тайзнаа бүжиглэв

19/06/2025

Ж.Вердийн “Макбет” дуурийг ганцхан удаа тоглоно

19/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.