Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»С.Сайнбаяр: Дөрвөн цэцэрлэг ашиглалтанд орсноор эцэг, эхчүүд нь ажил хийж, орлогоо нэмэгдүүлэх сайн талтай
Үндэсний хөгжим

С.Сайнбаяр: Дөрвөн цэцэрлэг ашиглалтанд орсноор эцэг, эхчүүд нь ажил хийж, орлогоо нэмэгдүүлэх сайн талтай

Урлаг Урлаг15/08/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
906aefbaa2c7ee178ba5ab0ce12fc5a55257272052016-08-15-14-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

 

Энэ сарын 22-28-ны өдрүүдэд шинээр нэгдүгээр ангид элсэх сурагчид болон цэцэрлэгийн бүртгэлийг зохион байгуулах шийдвэрийг Нийслэлийн Боловсролын газраас гаргасан.

Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяраас дараахь тодруулгыг авлаа.

-Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ ямар шатандаа байна вэ?

-Сүхбаатар дүүргийн тухайд 2016-2017 оны хичээлийн жилд төрийн өмчийн 26, төрийн бус өмчийн 24 сургуульд нийтдээ 34 мянга гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд хамрагдана. Энэ жил төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ өнөөдрийн байдлаар 90 орчим хувьтай явагдаж байна. Эхнээсээ зарим сургууль, цэцэрлэгийн засвар дуусаад их цэвэрлэгээ хийгдэж байгаа. Хамгийн гол нь засварын ажил чанартай хийгдэх нь чухал. Тиймээс хөрөнгө оруулалт ямар нэгэн саадгүй байгаа учраас засварууд чанарын сайн үзүүлэлттэй байна.

-Сургууль, цэцэрлэгүүдэд ямар засвар хийгдэж байна?

-Энэ жил дүүргийн төрийн өмчийн 32, төрийн бус өмчийн 36 цэцэрлэгт нийтдээ 11 мянга гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Бид төлөвлөгөөний дагуу орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгүүдэд сантехникийн болон дээвэр, гадна фасад засварууд хийж байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн технологийн эрэгтэй, эмэгтэй кабинетад тоног төхөөрөмж, сургалтын хэрэгсэл авах, Монгол хэл, бичгийн кабинетыг тохижуулах, үндэсний ёс заншлын танхимд тоног төхөөрөмж нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна.

-Танай дүүрэг улсдаа анх удаа орон нутгийн хөрөнгө оруулалтаар хоёр цэцэрлэг барьсан сайн жишээ бий. Энэ жил дөрвөн ч цэцэрлэгийн барилгын өргөтгөн шинэчилж байгаа гэсэн. Тодруулбал?

-Манай Сүхбаатар дүүрэг хотын төвийн дүүрэг учраас сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн дөрвөн жил нэлээд анхаарч ажилласан. Энэ зорилтынхоо хүрээнд дүүргийн хөрөнгөөр өнгөрсөн жил XVI хороонд 240 хүүхдийн ортой 225, X хороонд мөн 240 хүүхдийн ортой 234 дүгээр цэцэрлэгийг тус тус барьж ашиглалтанд оруулсан. Энэ бол дүүргийн Засаг даргын Тамгын газрын боловсролын салбартаа оруулсан томоохон хөрөнгө оруулалтын нэг нь. Тэгвэл энэ жил дөрвөн цэцэрлэгийн барилгыг шинээр өргөтгөн шинэчлэх ажлыг хийж байна. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгөөр 150 хүүхдийн ортой нэгдүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга баригдаж байгаа.

Ирэх есөн сардаа багтаагаад ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн дүүргийн XIII хороонд 75 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийн барилгын ажил хийгдэж байна. Түүнээс гадна Япон улсын Засгийн газрын тусламжтайгаар дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт 150 хүүхдийн ортой 135 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн шинэ барилга баригдаж байна. Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын тусламжтайгаар XVIII хорооны нутаг дэвсгэр буюу Бэлхэд 166 дугаар цэцэрлэгийн 25 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгын ажил 90 хувьтай явж байгаа. Энэ дөрвөн цэцэрлэг ашиглалтанд орсноор нийтдээ 500-гаад хүүхэд шинээр сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж боломж бүрдэх юм. Ингэснээр тэдний аав, ээж нь ажил хийж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх сайн талтай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.