Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав
Нийгэм

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

Урлаг Урлаг30/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Нэг бүс, нэг зам” санаачилгын дагуу улс орнуудын өсвөр үе, залуучуудын харилцан ойлголцол, нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой “Торгоны замын ирээдүй” соёлын солилцооны үйл ажиллагаа БНХАУ-ын Бээжин, Сямень хотод энэ сарын 19-26-нд боллоо.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНХАУ-ын Сун Чин Лин сангийн хооронд байгуулсан “Залуучуудын салбарт хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд Армени, Гамби, Испани, Ливи, Малайз, Монгол, Оман, Оросын Холбооны Улс, Пакистан, Саудын Араб, Словак, Словени, Тайланд, Туркменистан, Узбекистан, Филиппин улсын 16 орны 80 гаруй залуучууд оролцож улс орныхоо түүх, соёл, ёс заншлыг танилцуулан, харилцан туршлага солилцлоо.

Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид БНХАУ-ын түүх, соёлын дурсгалт газрууд, боловсролын байгууллага, техник, технологийн хөгжлийн төвүүдтэй танилцаж, олон улсын залуучуудын хамтын ажиллагаа, соёлын олон талт байдал, оролцоо, манлайллын талаар мэдлэг, туршлага хуваалцсан байна. Монгол залуучууд үндэсний өв соёл, уламжлал, ёс заншил, залуучуудын байгууллагын үйл ажиллагааг бусад орны төлөөлөгчдөд танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны шинэ харилцаа холбоог бий болгов.

Цаашид БНХАУ-ын Сун Чин Лин сантай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд залуучуудын хөгжил, оролцоог дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж, залуучуудын салбарын мэргэжилтэн, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, алсалсан бүс нутагт амьдарч буй залуучууд болон зорилтот бүлгийн залуучуудын хөгжлийг дэмжих, залуу мэргэжилтэн, шинжээчдийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байгааг ССАЖЗЯ-наас мэдээлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026
Нийгэм Урлаг

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

21/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймагт 250 хүний суудалтай шинэ соёлын төвийг ашиглалтад орууллаа

20/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жек О’Коннелл, Киллиан Мёрфи нар “A Quiet Place Part III” кинонд ах дүүсийн дүр бүтээнэ

24/10/2026

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026

Жон Бон Жови дууны хөвчний асуудал нь улам хүндэрсэн үеийнхээ талаар ярьжээ

24/10/2026

Жанет Жексон нэвт гэрэлтсэн хар торон даашинзаар гоёмсог төрхөө гайхууллаа

24/10/2026

Нүүдэлчдийн өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэлээ

24/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.