Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монгол Хятадын хэвлэл мэдээллийн салбарыхан харилцан санал солилцоно
Уртын дуу

Монгол Хятадын хэвлэл мэдээллийн салбарыхан харилцан санал солилцоно

Урлаг Урлаг16/08/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1n7721110192016-08-16-16-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулагдсан стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Хятадын хэвлэл мэдээллийн форумыг хоёр улс жил бүр ээлжлэн зохион байгуулж ирсэн юм. Энэхүү түншлэлийн хүрээнд “Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VII форум”-ыг энэ сарын 19-21-ний хооронд Хэнтий аймгийн Чингис хаан хотноо зохион байгуулах гэж байна. 

Энэ удаагийн “Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VII форум”-д Монголын талаас Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, МҮОНРТ, Монцамэ агентлаг, Монголын Сайтын холбоо, хөдөө орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтнууд, Гадаад харилцааны яамны төлөөлөл, Хэнтий аймгийн удирдлагууд оролцоно. Харин Хятадын талаас Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга хатагтай Цүй Юй Ин, ХКН-ын ӨМӨЗО-ны Гадаадтай соёлоор харилцах хэлтсийн дарга Улаан, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дэд газрын дарга Жан Чян болон Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Шиньхуа агентлаг, Хятадын Өдрийн сонин, Төвийн Ардын радио, ССТV, Өвөрмонголын Радио телевиз, Өвөрмонголын “Монгол судлалын хүрээлэн”-ийн удирдлагууд оролцох юм. 

Өнгөрсөн онд Алшаа аймагт болсон “Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VI форум” нь  "Харилцан ойлголцож хамтран ажиллаж хөгжлийн ирээдүйд хөрөнгө оруулъя" уриан дор болсон бөгөөд энэ талаар  Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид “Ази европыг холбосон эдийн засгийн коридорыг хэрхэн байгуулах, ямар боломж буйг хоёр орны сэтгүүлчид хэлэлцэж, энэ сэдэвтэй холбоотой мэдээ мэдээллийг  олон нийтэд хүргэхээр сэтгүүлчид тууштай ажилласан. Үүний үр дүнд Ази европыг холбосон авто замын тээвэр хөдлөж эхлээд байна” хэмээн ярьж байсан юм. Энэ жил Эзэн Чингисийн өлгий нутаг Хэнтий аймагт Монгол Хятадын сэтгүүлчид хуран чуулж, Монгол, Хятадын харилцаа, хоёр улсын хэвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр харилцан санал солилцох юм байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ

17/06/2025

Хүн дүрст роботуудын анхны олимп Грект болно

17/06/2025

Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтыг тэргүүлжээ

17/06/2025

“Ил музей” байгуулах ажилд “Чингис хаан” үндэсний музей хамтарна

17/06/2025

Дуучин Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртжээ

17/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.