Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»​“Хичээлийн шинэ жил-2016” нэгдсэн үзэсгэлэн худалдаа болно
Нийгэм

​“Хичээлийн шинэ жил-2016” нэгдсэн үзэсгэлэн худалдаа болно

Урлаг Урлаг19/08/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
c491d7b60d99bc943c3e599d9b8effa28265545662016-08-19-10-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

 

Сургууль, цэцэрлэгүүд үүд хаалгаа нээж, хүүхэд залуусаа хүлээн авахад 10 гаруйхан хоног үлдлээ.

Эцэг эхчүүд, хүүхэд багачууд, оюутнууд хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ базаах томоохон ажлыг, нэг цэгт төвлөрүүлэн цаг завыг нь хэмнэх зорилгоор бичиг хэрэг, цүнх, сурагчийн дүрэмт хувцас, гутал, пүүз, оймс гээд бүхий л хэрэгцээг багтаасан 100 орчим аж ахуй нэгж бөөний худалдаа эрхлэгчдийн“Хичээлийн шинэ жил-2016” үзэсгэлэн худалдаа болох гэж байна.

Тус үзэсгэлэн энэ сарын 20-ны бямба гаригаас эхлэн есдүгээр сарын 5-ны өдрийг дуустал зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Глобал Ивэнт ХХК хамтран ажиллаж байна.

Үзэсгэлэн худалдааны үеэр хүүхэд багачууд, залуучуудад зориулсан “3-ын эсрэг 3” сагсан бмбөгийн тэмцээн, Боловсролын үзэсгэлэн яармаг, шатар даамны тэмцээн, гар зургийн уралдаануудыг зохион байгуулах юм. Үзэсгэлэн худалдаанд оролцохыг хүссэн аж ахуй нэгж, иргэд 9903-1800 утсаар холбогдох боломжтой. Иргэд та бүхнийг Хичээлийн Шинэ жилийн нэгдсэн үзэсгэлэн худалдаанд өргөнөөр ирж үйлчлүүлэхийг урьж байна.

Мөн Цэрэндоржийн гудамжинд энэ сарын 10-ны өдрөөс эхлэн хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа явагдана. Энэхүү худалдаа нь есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026
Нийгэм Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хөгжмийн зохиогч Н.Баасандорж Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртэхээр болжээ

19/11/2026

Д.Болд: Монгол хөгжим дэлхийн түвшинд, цоо шинэ орон зайд…

19/11/2026

Мисс О.Намуунаа “Miss Universe 2026”-ийн шилдэг 20-т бичигдэж байна

19/11/2026

Найруулагч Ц.Хүсэлбаатар “Кино урлагийг дэмжих сан байнгын, тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстой” гэв

19/11/2026

Австрийн Шёнбрунн ордны сонгодог хөгжмийн чуулга Монголд анх удаа тоглоно

19/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.