
Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VII форум Хэнтий аймгийн Чингис хотод эхэлсэн юм. Тус форумд хоёр орны 90 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд яг одоогоор форумын онцлох илтгэлүүд тавигдсан юм.
Тус форумыг нээж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны ажилтан уншиж танилцуулсан юм. Түүний дараа УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар мэндчилгээ дэвшүүлж, форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Энэхүү VII форумаар Монгол, Хятадын харилцаа, хоёр улсын хэвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны асуудлыг хөндөх бөгөөд энэхүү асуудлуудад чиглэсэн 10 гаруй илтгэл тавигдсан юм.
Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дарга хатагтай Цүй Юй Ин, ХКН-ын ӨМӨЗО-ны Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгийн дарга хатагтай Улаан нар форумд оролцохоор ирсэн зочид төлөөлөгчдөд хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Энэхүү VII форумаар Монгол, Хятадын харилцаа, хоёр улсын хэвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны асуудлыг хөндсөн бөгөөд энэхүү асуудлуудад чиглэсэн 10 гаруй илтгэл тавигдлаа.