Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 9. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 8. Сугар гараг. Эрхтэний тэнгэрт одтой, долоон улаан мэнгэтэй хөх морь өдөр.
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Төмөр
Өдрийн наран 6 цаг 25 минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана. 19:50 цагт сар тал болно. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Амар амгалан өдөр. Өнөөдөр гэр болон өмч хөрөнгөтэй тань холбоотой асуудлууд гарах болно. Гэрийн ажил тань таныг дуудах хэдий ч та зорилгоо биелүүлж амжилтанд хүрэх хэрэгтэй. Бизнесийн сөргөлдөөн, хувийн амлалт тань таныг хэцүү байдалд хүргэх болно. Хувийн байдлаасаа илүү бизнесээ сонгосон тань хайртай хүнийг тань аз жаргалтай болгохгүй. Заримдаа ажлын тань үүрэг хариуцлага эсвэл бусдын үүрэг хариуцлага тань дээр ирдэг. Онцгой хүнд цаг гаргаж чадвал, бүх зүйл тань эцэстээ бүтэх болно. Сэтгэл хөдөлгөсөн санхүүгийн мэдээ сонсоно гэдэгтээ итгэлтэй байж болно.
ҮХЭР (4/20-5/20)
Ажил дээр үлбэгэр, идэвхгүй байх болно. Долоо хоногийн ачаалал танд нилээд хүнд туссаны гэрч. Удирдлагатай маргалдаж болзошгүй тул аливаа зөрчилдөөнөөс холуур байхыг хичээгээрэй. Санамсаргүй байдлаар хайж байсан найз, эсвэл дотны хэн нэгэнтэй уулзах болно. Энэ нь таны өдөржин үргэлжилсэн таагүй байдлыг ор мөргүй арилгах болно.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хамтын ажиллагааны өдөр. Хамтрагч болон хамт ажиллагсадтайгаа нэг долгион дээр байх нь өнөөдрийнхөө ихэнх ажилд амжилт гаргах боломж олгоно. Яг одоо бизнесийн үйл ажиллагаа эхлүүлж болох юм. Хийх ёстой ажил маш их байгаа нь таныг өдрийн хэмнэлд амархан татаж оруулна. Бусад хүмүүсийн үлдээсэн хийгдээгүй хэцүү даалгавар, төслийг авч манлайлан гүйцэтгэхээс айх хэрэггүй, таны идэвх чармайлт үнэлэгдэх болно. Өдөр эртхэн шиг найз нөхөд рүүгээ утастаж, өдөр юм уу оройн хоол хамт идэж, хамт уухаар урь.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Та их зорилго өмнөө тавин, хөгжил дэвшилд шаардлагатай боловсролдоо анхаар. Ирэх амралтын өдрүүдийн сургалтанд хамрагдах нь таны чадварыг хөгжүүлнэ. Хэрвээ уйтгартай мэт санагдвал урьд нь очиж байгаагүй газраа зугаалахад таатай. Зэргэлдээ сум, хот руу зугаалахад орчны өөрчлөлт нь таны сэтгэлд таашаалыг авч ирнэ. Гэр бүлийн амьдралд таагүй асуудал тулгарах төлөвтэй.
АРСЛАН (7/23-8/22)
Бодлогошрох дуртай таны хувьд хэд хэдэн төлөвлөгөөгөө ажил хэрэг болгохоор шийдэж урагш хөдлөхөд бэлд. Бусдын компанид ажиллахаас илүү өөрийн компанид ажиллахыг илүүд үздэг таны хувьд өөрийн дураар ажлаа хийх нь тэнгэрт байгаа мэт санагдана. Өөрт ашигтай боломжийг алгуурлалгүй барьж авч ажил хэрэг болго. Энэ нь таны цаашдын ажил, ахиж дэвшихэд ихээхэн нөлөөлөхийг санах хэрэгтэй.
ОХИН (8/23-9/22)
Таатай өдөр. Та ойрын хэдэн хоног гэр ажил 2-ынхоо хооронд байсан бол нийгмийн үйл ажиллагаа ихэснэ. Танд энэ өдөр амрах хэвтэх зав байхгүй. Сурагчид болон оюутнууд жолооны курсээ амжилттай төгсөн, хэцүү шалгалт тестээ онц өгөх болно. Од эрхсийн нөлөө таны ганцаардлыг арилгана. Та хайртай. хүндээ эсвэл гэрийнхэндээ хэлээгүй нууц байсан бол энэ өдөр нээж нууцгүй болно. Ганцаараа байсан хүмүүс хайртайгаа учирна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Гэр бүлтэй болох, байр авах ажлаа дуусгах сайхан нөхцөл боломж гарна. Өндөрлөг рүү бүү тэмүүл. Мөнгөний асуудал дээр та хянамгай бай. Найз нөхөд, ойр дотнынхондоо хэтэрхий өгөөмөр, өглөгч, үрэлгэн бай. Өнөөдөр хуучин төлөвлөж байсан ажил, холбоо харилцааг дуусгах хэрэгтэй. Бизнес болон хувийн амьдралдаа өөрчлөлт гарахаас сэргийл. Сэтгэлийн хямрал, ажил дээр гаргасан алдаа, муу санаатны атаа хорсол зэрэг нь үр бүтээлтэй ажиллагаанд саад болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Дэмжлэгтэй өдөр. Энэ өдөр бол зиндаа нэгтнүүд таниас дээд шатанд ажилладаг хамтрагчид, эрх мэдэл бүхий удирдлагатайгаа ч гэсэн эв найрамдалтай байж илүү нөхөрсөг болох өдөр. Илүү илэн далангүй анхааралтай байх юм бол ашиг тус нь гарна. Багаар ажиллах ба хамтарсан төсөлд оролцох нь ажил үүргээ гүйцэтгэхэд хялбар болно. Хэрэв таны мөрөөдлийн зорилго чинь танд илүү орлого олох боломж олгож чадах илүү дээр боловсрол олох явдал бол одоо түүнийхээ төлөө яв. Хэрэв урьд хийж байсан зүйл чинь үр дүнгээ өгөхөө больсон бол өөрчлөлт хийх эсвэл шинэ арга барил барих хэрэгтэй.
НУМ (11/22-12/21)
Өнөөдөр та сэтгэл санаагаа гэр бүлдээ зориулахад хүрэх магадлалтай. Дараагийн хэдэн сард гарах гэр бүлийн шийдвэр таны гэр бүлдээ зориулах хайраас шууд шалтгаалахыг анхаар. Энэ бол бизнесийн хувьд азаа үзэх хамгийн таатай мөч юм. Магадгүй, та гэр бүлийн гишүүдээ хамруулан хүүхдийн асрамжийн болон замын зардлаа хэмнэн гэрээсээ ажил хийж магадгүй. Таны нэр хүнд ажил дээр өсч, цалин тань нэмэгдэж магадгүй. Санхүүгийн асуудлууд хөнгөрнө. Хэрвээ та их өртэй бол буцаан төлөлтийн талаар дахин гэрээ хэлэлцээр хийгээрэй.
МАТАР (12/22-1/19)
Туйлын таагүй өдөр. Оюун санааны эрэл хайгуул хийх, үнэт зүйлсээ үнэлэх цаг иржээ. Энэ нь амьдралын эрч хүчээ зөв хуваарилах таны чадварт таагүй нөлөө үзүүлнэ. Өнөөдөр хичээл зүтгэл гаргахгүй, ямар нэгэн маргаанд нь туйлын харамсмаар байх болно. Хүлээцтэй бай.
ХУМХ (1/20-2/18)
Зоригжих өдөр. Та хувийн сахилга батаа чангалж төвлөрч чадвал үр бүтээлтэй байх бөгөөд энэ нь зорилгодоо хүрэхэд тань туслана. Хэрэв танд бусдын тусламж хэрэгтэй болвол ичих хэрэггүй. Од эрхэсийн нөлөөллөөр ирэх өдрүүдэд хэт их сэтгэл хөдлөл мэдрэгдэх бөгөөд бусдын яриаг шууд өөр дээрээ тусгаж авах магадлалтай. Хэн нэгэн онцгой хүнтэйгээ ярилцаж нууцаа хуваалцаж хүсэл мөрөөдлөө хэлэх нь таны харилцааг илүү дотно болгоно.
ЗАГАС (2/19-3/20)
Саяхан сүй тавьсан хүмүүсийн хувьд санаснаас ч хурдан хуримлах магадлалтай. Ганц бие байгаа хүмүүст гэнэтийн шохоорхол эсвэл түр зуурын амраглал чинь жинхэнэ хайр болж дүрэлзэж болзошгүй. Буд гариг буцах хөдөлгөөнөө үргэлжлүүлж байгаа тул авсан бараа чинь санасанд чинь хүрэхгүй байж болох талтай. Жижиглэнгийн худалдаа эрхэлдэг хүмүүст ээлтэй байх болно. Өнөө орой хэт их идэж, уухаас болгоомжил.