Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 11. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 10. Адъяа гараг. Суулга одтой, таван шар мэнгэтэй улаан бич өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Ус
Өдрийн наран 6 цаг 28 минутад мандан, 19 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Амархан биш өдөр. Уян зөөлөн байх нь энэ өдрийн амжилтын түлхүүр. Бусад хүмүүст найдах гэсний хэрэггүй. Та өөрийн хүч, боломж нөөцөө ашиглан амжилт олсон нь хамаагүй дээр. Бусад хүмүүс одоогийн таны хийж байгаа үйлдэлд асуулт тавьж болно. Дүрэм журам зааврыг баримталж байх шаардлагатай. Хэрэв та зөрчвөл аймшигтай болон азгүй үр дүнтэй нүүр тулахад бэлэн бай. Тоног төхөөрөмжийн эвдрэл эсвэл чухал эд анги нь болохоо байж мэдэх учраас урьдчилан сэргийлэх үүднээс дэмжлэг туслалцаа авах талаар бодож үз. Хэрэв гэрийн тань цахилгаан хэрэгсэл болохоо байвал танд сонголт бий. Хамгийн сайн арга нь тэднийг хаяж, шинийг авах. Засах гэж оролдвол үр дүнд хүрэхгүй харин ч бүр найдваргүй ашиглах боломжгүй болгож мэднэ.
ҮХЭР (4/20-5/20)
Амралтын өдөр томоохон зүйл худалдан авах болно. Энэ нь таныг санхүүгийн хэвийн бус байдалд хүргэж болзошгүй. Ирэх долоо хоногт ашиг орлого ихээр олно гэж найдах хэрэггүй. Бичгийн ажилтай болон оюутнуудад ирэх өдрүүд таатай байх болно. Төлөвлөсөн ажилдаа анхаарлаа хандуулж сайтар тунгаа. Амралтын өдрийг бүрэн амарч өнгөрүүлээрэй.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Эв эе, энх тайван таны өнөөдөр үнэхээр хүсэж эрмэлзэх зүйл байх боловч энэ хүсэл чинь биелэхгүй байх эрсдэлтэй. Хэт хэлэмгий эсвэл бүх юмыг мэддэг царайлах хүмүүсээс холхон бай. Ямар нэг зүйл үнэн байхад хэт сайхан санагдах юм бол тэр чинь худлаа л гэсэн үг. Танихгүй хүмүүст туслах гэсний хэрэггүй. Мэдэхгүй танихгүй газар, төвөгтэй нөхцөл байдлаас хол бай. Урд нь идэж байгаагүй хоол унд идэж, уухаас зайлсхий. Эрүүл агаарт явган алхах нь сэтгэлд хуримтлагдсан хямралаас гарахад тус болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Өөртөө болон бусдын төлөө хариуцлагатай байх хэрэгтэй. Аливаад шударга хандвал таныг их зүйлд хүргэнэ. Хэрвээ та хийж байгаа зүйлээ зөв гэдгийг мэдэж, шударга үнэнээр хандаж чадвал арвин ургац хурааж авна. Харин буруу зүйл хийх нь алдагдалд хүргэнэ. Та өөрийнхөө хоолны цэсэнд анхаарах хэрэгтэй. Буруу ташаа ойлголт таныг төөрөгдүүлж магадгүй, тиймээс аливааг хийхээсээ өмнө дахин бодож эргэцүүл. Урьдчилан тааварлахын аргагүй өөрчлөлтийг энэ өдөр танд авчирна.
АРСЛАН (7/23-8/22)
Бодит байдлыг ойлгох өдөр. Буруу мэдээллээс болж бизнесийн гэрээ хэлцэл зогсох буюу бүр цуцлагдаж ч магадгүй байна. Өөрийн тайланд жилийг нарийн үнэлж байгаа гэдэгтээ итгэлтэй болохын тулд эдийн засгийн нөхцөл байдлаа дахин хянахад цаг гарга. Мөн давхар өөрийнхөө юуг хамгийн ихээр үнэлдэг болохоо эргэн хар. Бүрэн мэдээлэл аваагүй ч гэсэн санаагаа өөрчилж болно. Баримталдаг зарчим, санаа тань өөрчилж магад эсвэл шинэ шинэ санаа урган гарч ирж магадгүй байна. Энэ нь таныг өөрийн сонирхол, хүчийг хаашаа чиглүүлэх тухай олон өөр төсөөлөл байгаатай холбоотой.
ОХИН (8/23-9/22)
Cap таны ордонд байрлах бөгөөд ажил болоод өдөр тутмын үйл ажиллагаа мөн амьдралын хэв маяг зэрэгт төвлөрнө. Гэртээ цэвэрлэгээ хийх нь сайн үр дагаварыг авчирна. Шинэчлэлт хийх нь маш их мөнгө шаардах хэдий ч таны хамтрагч чинь хүсэх юм бол үүнийг өөрчилж болно. Зардлаа эргэн нэг харах хэрэгтэй. Гадуур гарснаас гэртээ зугаацах нь хямд бөгөөд илүү тааламжтай байх болно. Гэртээ цэцэг тарих нь сайхан мэдрэмж төрүүлнэ.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Ээдрээтэй тогтворгүй үе эхлэх нь . гэнэтийн үйл явдалд хүндрэл үүсч магадгүй. Хүнд найдах хэрэггүй өөрийн хүч туршлагад найд. Та бүхий л хүч чадал, мөнгө хөрөнгөө үрэх ч ажлаасаа таашаал авахгүйгээр үл барам, ашиг ч олохгүй. Ивээн тэтгэгчийн дэмжлэг, найз нөхдийн тусламжийг авах бололтой.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өнөөдөр та саад, бэрхшээл, хангалтгүй нөхцөл байдалтай тулгарч мэднэ. Хэнд итгэх үгүйгээ шийдэхдээ болгоомжтой байгаарай. Хуурмаг нөхцөл байдал их байх бөгөөд хэн ч таны хамгийн чухал зүйл юу вэ гэж анхаарлаа хандуулахгүй. Хайрын асуудал тань бага зэрэг төвөгтэй байдалд орох болно. Хэрвээ та хайрын амьдралаа сайжруулахыг хүсэж байгаа бол итгэл найдвараа хэзээ ч алдаж болохгүй. Таныг далдаас хардаг нууцлаг хайр тань гарч ирэх тул та үүнд бэлтгэлтэй байгаарай.
НУМ (11/22-12/21)
Гайхмаар боломжууд таны амьдралд ирнэ. Хэрвээ та ганц бие бол хэн нэгэнтэй учирна. Дараагийн долоо хоногт болох аялал, сургалт чухал үүд хаалгыг нээж өгнө. Та итгэл мөрөөдлөө найз нөхөдтэйгөө хуваалцаарай. Та тэдэнтэй хамт мөрөөдлөө биелүүлэх арга замыг олж магадгүй. Өөрийнхөө хуучин боловч зөв гэж үздэг амьдрах ухаандаа эргэлзэж эхэлж магадгүй. Ямар нэгэн шинэлэг зүйлийг хийхийг эрмэлз, мөн бусдын дэмжлэг чухал ач холбогдолтой. Аливаад итгэлгүй бол бусадтай зөвлөлд.
МАТАР (12/22-1/19)
Зөрчилтэй өдөр. Амьдралын эрч хүч өндөр байна. Гэвч гарагуудын таагүй байрлал санаагаа хэрэгжүүлэхэд саад болно. Эсвэл харилцан ойлголцлыг бүрэн алдагдуулна. Хайрттайгаа маргалдах, харилцан гомдох нь харилцааг бүр хөндийрүүлнэ. Сэтгэл хөдлөл хил хязгаараа даван гарч болзошгүй. Зүүд зөнтэй байна. Бусдад бүү ярь.
ХУМХ (1/20-2/18)
Болгоомжлох өдөр. Энэ өдөр нилээд их зөрчилдөөнтэй тулгарах авч харилцан ойлголцох тохиолдлууд ч мөн их байх хандлагатай байна. Асуудлыг шийдэхийн тулд хичээл зүтгэл гаргах нь амар байх болно. Энэ өдөр та толгойд байсан төлөвлөгөөгөө тунгаан бодох, төлөвлөх, мөн эхлүүлэх зэрэгт сайн байх бололтой. Удирдах албаны хүмүүст энэрэнгүй өгөөмөр байдал зонхилох хандлагатай байна.
ЗАГАС (2/19-3/20)
Тааламжтай өдөр. Өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй ба хувь хүний зорилго чинь итгэл найдвар өгөх болно. Хэрэв та амьдралынхаа эд материалын хэрэгцээ ба сэтгэл санааны байдлын хоорондох тэнцвэрийг олж чадах юм бол сэтгэл ханамж чинь нэмэгдэнэ. Шашны үйл ажиллагаа, мөргөл залбиралд ороолцох нь, ялангуяа гэр бүлийн гишүүд чинь тантай хамт оролцох юм бол сэтгэлд чинь таатай байх болно.