Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 13. мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 12. Ангараг гараг. Яруу эгшигт одтой, гурван хөх мэнгэтэй шар нохой өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Мод
Өдрийн наран 6 цаг 31 минутад мандан, 19 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Хэцүү өдөр. Өнөөдрийн дэлхийн бөмбөрцгийн чиг хандлага тайван, дөлгөөн зантай, эв найрамдалд дуртай энэ ордныхонд тохирохгүй юм. Та хайртай хүн, ах дүүгээсээ болж сэтгэлийн дарамттай байна. Хамгийн маргаантай асуудлууд таны өв хөрөнгө, давуу талыг тань тойрч эхлэх болно. Түргэн зантай байсны хэрэггүй. Учрыг нь ойлготлоо та ямар нэгэн үйл хөдлөл хийхээсээ татгалз. Хичээл зүтгэлтэй байж сайн шийдвэр гарга. Боломжуудыг барьж авч, урсгалаараа яв.
ҮХЭР (4/20-5/20)
Ажил хэрэг төлөвлөх, худалдааны ашиг авч ирэх стратеги боловсруулахад энэ өдөр тохиромжтой. Хөрөнгө оруулалтын үр дүнд их мөнгө орж ирнэ, борлуулалтаас ашиг олох байх. Өнөөдөр та өр зээл тавих хэрэггүй, аз туршсан зүйл бүү хий. Хайраа хайж байгаа ганц бие хүмүүс азтай байх болно. Санаачилгыг гартаа авч сэтгэлээ илчлэх таатай газраа ол.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хөгжил цэцэглэлт. Энэ сарын сүүлээр санхүүгийн байдал туйлын сайжирна. Хүмүүжүүлэгч тань таныг ажил мэргэжлийн зорилгодоо ахихад туслана. Насаар ахимаг, эд хөрөнгөтэй, ганц бие хүн таны амраг юмуу хань болно. Ихэнх нь маш их эрч хүчтэй бөгөөд тэмцэл дунд амьдрах чадвартай хариуцлагатай байна. Та хуучин техникийн програм хангамж, техник хангамжийн эвдрэлээс болж таагүй байдалд орсон бол мэдээлэл хайн үнэ ханшийг нь судалж өөр техник хэрэгслээр соль. Юу хүсэж байгаагаа тодорхойлсон бол ирэх сар эхэлтэл түр хүлээ.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Өнөөдөр сургууль, эмнэлэг, шорон гэх мэт зүйлтэй холбоотой асуудлууд үүснэ. Та болон таны ханийн эрүүл мэнд хөндөгдөнө. Тиймээс аливаа шинж тэмдгийн асуудалд хянамгай байж хүндрэхээс сэргийл. Энэ өдөр та амар тайван байх нь чухал. Тиймээс таагүй бодлыг өөрөөсөө зайлуул. Магадгүй хамтран ажиллагч болон таны хооронд байсан далд бухимдал гэнэт дэлбэрч болзошгүй.
АРСЛАН (7/23-8/22)
Найдвар төрүүлсэн өдөр. Боломж, бололцоонууд ирнэ. Явах ёстой зам, зүг чигээ сонгосон гэдэг төсөөлсөн шиг тань амархан сонголт биш. Энэ ордонд төрсөн таны хувьд танд өөрчлөгдөж хувьсашгүй шинж чанар байдаг. Тиймээс та шаардлагатай хувьсал өөрчлөлтийг хүлээн авна гэдэгтээ бэлдэх хэрэггүй. Бүх сонголтуудыг хар, таны хүсэл зорилгод нийцэж байгаа юм шиг жүжиглэ. Од эрхэс таныг хангалттай их унтаж амрах, байнгын дасгал сургуулилт хийх, зөв хоолны дэглэм сахихыг сануулна. Хэрэв таны caгс халгин цалгиж байвал бусадтай ажиллахаар томилогдох болно.
ОХИН (8/23-9/22)
Санхүүгийн асуудлыг шийдвэрлэх өдөр. Өнөөдөр таныг маш буурь суурьтай, нухацтай байхыг шаардаж байна. Таны өмнө тулгарсан нөхцөл байдал нилээн хүнд байна Хамгийн түрүүнд санхүүгийн асуудлаа нэг тийш нь жигдлэх хэрэгтэй. Мөнгөтэй холбоотой асуудал гарч ирэх бүр та ой модыг биш зөвхөн модыг л анзаардаг. Нэг алхам ухраад илүү холыг харж сур. Энэ нь та өөрийн төлөө биш бусдын эрх ашгийн төлөө л хичээж чармайсаар яваад дуусахыг хэлж байгаа хэрэг. Санхүүгийн цохилт таны бодол санаа, сэтгэлд сөргөөр нөлөөлж улс төр, гүн ухааны талаарх үзэлд ч өөрчлөлт орно. Хүнээс зөвлөгөө авч, улмаар ямарваа нэг буруу үйлдэл хийхийг өөртөө бүү зөвшөөр.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Санаа амар, тайван сууж амьдралын сайн сайхан зүйлсийн талаар бод. Эрч хүчтэй хүмүүс ч энэ удаа биеийн эрч хүч, нөөцөө дуусгахаа тэвчих хэрэгтэй. Тайвширч байгалийн сайхныг мэдрэхэд гэмгүй шүү. Бодолгүйгээр өгнө гэдэг тийм ч зөв сонголт биш. Хэдий тийм боловч та бага гэж бодож байгаа ч та хариуд нь хэр ихийг өгч авсандаа гайхах болно. Алдаа мадаг гарч болох ч хэрэггүй юманд санаа зовох хэрэггүй ээ. Алдаа бүрийг зөв гэж үзээд үүнээсээ суралцаж, цааш яв. Нийгмийн шат өөд авирах хөгжилтэй байх ч бас үнэтэй байна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өндөр анхааралтай байх өдөр. Одоо хариуцаж буй ажил тань хариуцлага их шаардах болно. Нөхцөл байдлаа эргэцүүлэн бодож сэтгэл санаагаар унахын оронд суралц. Та ихэвчлэн өөрийнхөө юу хийж чадахаас илүүтэйгээр энэ зүйлээс юу мэдрэх тухайгаа илүү их боддог болохыг олж харна. Тиймээс мэдрэмжиндээ хэт их анхаарахын оронд төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэл. Ямар нэгэн зүйлийг хийж байх нь таны оюун ухааныг завгүй байлгах болно.
НУМ (11/22-12/21)
Аливааг зөвлөлдөхөд тааламжтай. Өөрт тань саад болж байсан нөхцөл байдлыг залруулахыг хичээ. Таныг удирдаж байсан дотоод хүсэл, бодлоо зохицуул. Од гарагийн нөлөө ажил, мэргэжлийн амжилтыг амлаж байна. Энэ нь хувь хүний нөөц баялаг чадварыг үлэмжээр нэмэгдүүлнэ. Та зорилгоо хэдий чинээ зөв тодорхойлж чадна, төдий чинээ биелүүлж чадна. Олон цагийг утас болон интернэтэд зарцуулах бололтой. Тиймээс та цаг заваа зөв зохицуулах нь бүх ажлаа амжуулахын үндэс болно. Энэ бүхний дараа та өөрийгөө хамгийн бүтээлч хүн гэдгээ мэднэ.
МАТАР (12/22-1/19)
Хайрын өдөр. Зарим хүмүүсийн хувьд хайр дурлал ба янаг амрагийн явдал гол байр суурь эзэлсээр байх болно. Од гаригийн өнөөгийн энерги дурлалын оч цацруулж байна. Таны зөн билэг, уран сэтгэмж ба хүсэл эрмэлзэл бүгд хүчирхэгжиж байгаа цаг. Энэ идэвхжлийг та хайр дурлалын амьдрал эсвэл бүтээл ч ажиллагаандаа ашиглаж болох юм. Янз бүрийн санаанууд доор доороосоо ундрах болно. Оргилуун сэтгэлгээгээ дагах юм бол үр жимсээ өгөх болно.
ХУМХ (1/20-2/18)
Эрч хүчээ алдаж болохгүй. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх нь сонирхолтой мөн хөгжилтэй байх болно. Харин энэ үдэш хадмын талынхаа хүмүүстэй уулзахаас зайлсхий. Саад тотгор ойрхон байгааг анхаараарай. Таны ойр дотны хүн асуудалд орсноос болж та нуруундаа илүү ачаа үүрч болзошгүй. Зорьсондоо хүрэх хүсэл тэмүүлэл ихэснэ. Учир шалтгааныг нь сайн нягтлан бодож үзэлгүй зорьсондоо хүрэх гэж ухаангүй зүтгэх хэрэггүй шүү.
ЗАГАС (2/19-3/20)
Адал явдал дүүрэн өдөр. Од эрхэсийн таатай нөлөө таныг эрч хүчээр сэлгэж байна. Танд эр бяр амтагдаж, өдөр тутмын амьдрал сэргэж эхэлнэ. Харин өдөр бүр уулзалддаг хөрш, ойрын хамаатан болон бусад хүмүүстэй маргаж, зөрчилдөж магадгүй. Гэхдээ та эдгээр хүмүүстэй нэгдэж чадахын зэрэгцээ олны хүчээр хүссэнээ авах болно. Жолооны шалгалт болон бусад тест бодсоноос хүнд байх тул сайн давтах хэрэгтэй. Худалдаа хийдэг хүмүүсийн хувьд зарж борлуулах авьяас их сайн учир энэ үеэр ашигтай, сайн ажиллаж чадна.