Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Олон улсын залуу циркчдийн анхдугаар наадам болно
Уртын дуу

Олон улсын залуу циркчдийн анхдугаар наадам болно

Урлаг Урлаг19/09/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
884beb50002d40a4big9181848982016-09-12-09-24[www.urlag.mn]3892002562016-09-19-15-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсад циркийн урлаг үүсч хөгжсөний 70 жилийн ойг өнөө жил тэмдэглэн өнгөрүүлэх нь. Хэдийгээр 1955 оноос тус урлагийн хөгжлийг эхэлсэн гэж үздэг ч манай улсад хамгийн анх 1941 оны долоодугаар сарын 9-нд циркийн тоглолт болж байжээ. Энэ тоглолт нь тухайн үед Яармагийн задгай талбайд олны хүртээл болж байсан аж. 

Түүхэн ойдоо зориулан анх удаа олон улсын залуу циркчидийн наадмыг БСШУЯ-ны санаачлагаар зохион байгуулахаар болжээ. Хөгжим бүжгийн коллежийн хамт олон тус арга хэмжээг зохион байгуулахаар болсон бол Монголын Урлагийн Маркетинг Менежментийн холбоо, Монголын үндэсний цирк, Монголын циркчдийн холбоо, Монголын залуу циркчдийн холбоо хамтран ажиллахаар болсон байна. 

Тоо нь эрс буурсан циркийн үзэгчдийн тоог нэмэгдүүлэх, циркийн урлагийг олон нийтэд сурталчлах зорилготой тус наадам энэ сарын 12-нд эхэлж долоо хоног үргэлжлэх аж. Анхдугаар наадамд Монгол, ӨМӨЗО, Япон, Казахстан, ОХУ, Швейцарь, Вьетнам, Якут, Буриад зэрэг есөн орны циркчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа гэсэн. Тус наадам нь “Орчин үеийн циркийн хандлагыг тодорхойлох, залуу уран бүтээлчид, жүжигчдийн уран чадвар, төрөлд байх мөн чанар, өөрсдийн байр суурийг тодорхойлох зэрэг олон талын ач холбогдолтой” хэмээн зохион байгуулагчид онцолж байна. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.